МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ

2008 оны 01 сарын 31 өдөр                           Дугаар 12 Төрийн ордон, Улаанбаатар хот

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод
суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”
батлах тухай

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д заасан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;

2/”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын хүрээний Үндэсний хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулж, улмаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

3.”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын баримт бичиг, зорилтот хөтөлбөр, төслүүдийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг тухай тухайн Засгийн газарт зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Монгол Улсын Их Хурлын
2008 оны 12 дугаар тогтоолын
хавсралт

МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН
ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ
ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО

ОРШИЛ

1. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна.

2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, байгальорчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар  Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс болгоход оршино.

3.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд,  тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнг 2007-2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих хоёр үе шаттай хамтатган авч үзсэн болно.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Дэлхийн хөгжлийн чиг хандлага

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна. Дэлхий дахины эдийн засаг, зах зээлийн харилцаанд мэдээлэл, хүн, барааны асар өргөн шилжилт хөдөлгөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний хил хязгааргүй урсгал явагдаж, түүнд суурилсан даяаршилын цоо шинэ нөхцөл байдал бүрдэж байгаагаас улс орнууд хүн, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хэтийн бодлогоо даян дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан тодорхойлох болов. Ийм нөхцөлд Монгол Улсын хөгжилд дэлхийн, ялангуяа Ази тив, Төв болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн хандлага,

даяаршилын эерэг болон сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийн аль алийг нь тооцож, хөгжлөө эрчимтэй бөгөөд тогтвортой болгохын тулд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратегиа тодорхойлох шаардлага тулгарч байна.

Даяаршилын нэг давуу тал болох шинэ технологи  эзэмшиж, түүнийг нутагшуулж чадсан улс орнууд хөгжлийн давуу байдлыг олж авч байна. Ирээдүйн технологийн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээлэл, био зэрэг технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л  хүрээнд хувьсгал хийх юм.

1.2. Бүс нутгийн хөгжлийн хандлага

Америк, Европоос гадна Ази тив дэлхийн хөгжлийн нэгэн чухал тулгуур төв болох үйл явц улам бүр хүчтэй болж, Энэтхэг, Хятад улсуудын түргэн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт нь дэлхий дахины анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.

Азийн улс орнууд худалдаа, эдийн засгийн хувьд улам бүр ойртон нягтарч, Азийн бондын нэгдсэн зах зээлийг байгуулах үйл явц өрнөж байгаагийн зэрэгцээ Азийн валютын санг байгуулах, Азийн нэгдсэн мөнгөн тэмдэгт бий болгох асуудлыг ч хэлэлцэж эхэллээ.

Дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг товчлон дүгнэвэл:

  • даяаршилд зохих байраа эзэлж чадвал тухайн орнуудын хөгжил түргэсэх боломж бий болох;
  • хүний хөгжлийн асуудлыг эн тэргүүнд анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тодорхой зорилтыг хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэх;
  • тухайн улс орны дотоодын хөгжлийн ялгаатай байдал арилах;
  • байгаль орчинд халгүй хөгжихийн хамт байгалийн гамшгаас сэргийлэх чадамжтай болох;
  • мэдээлэл, харилцаа, био, нано, роботикс, сансрын зэрэг шинэ технологийг эрчимтэй хөгжүүлэх өргөн боломж нэмэгдэх;
  • шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн хөрөнгө зарцуулж, үр дүнг нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэн үр ашигтай болгох;
  • бүс нутгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааг хөгжүүлэх, бүс нутгийг хамарсан үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоо нэмэгдэх зэрэг хандлагатай байна гэж үзэж болно.

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН

БАЙДАЛ, ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ

2.1. Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал

Монгол Улсын хөгжлийн хандлага.Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил эрчимжиж, Монгол Улсын гадаад эдийн засаг, худалдааны орчин нөхцөл тааламжтай болж, манай улс бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй хялбар холбогдож,  бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд таниулах боломж нэмэгдэж байна. Энэхүү тааламжтай нөхцөл нь Монгол Улсад Мянганы

хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, эрчимтэй хөгжлийн замд гарах сайхан бололцоо олгож байна.

Манай улсын хөгжлийн давуу болоод сул талыг дэлхий нийтэд доорхи байдлаар үнэлж байна. Үүнд:

Хөгжлийн давуу үзүүлэлтүүд:

  • анхан шатны сургуульд хамрагдалт сайн, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
  • вакцинжуулалтын хамрагдалт сайн;
  • 1000 хүнд ногдох эмчийн тоо харьцангуй өндөр;
  • хүн амын насны бүтэц зөв;
  • макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа;
  • Орос, Хятадын томоохон зах зээлтэй ойр;
  • ашигт малтмалын нөөц их;
  • түүхийн баялаг сургамж, уламжлалтай;
  • бараг бүхэлдээ онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягтай.


Хөгжлийн сул үзүүлэлтүүд:

  • хүн амын өсөлт удаан, наслалт харьцангуй богино;
  • нярай хүүхдийн болон эхийн эндэгдэл их;
  • хүн амын тоо цөөн, тархай бутархай байршилтай, хөдөлмөрийн нөөц    хязгаарлагдмал, ялангуяа мэргэжлийн  ур чадвар сайтай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;
  • боловсролын чанар хангалтгүй, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сул;
  • уур амьсгал нь эрс тэс, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл цаг уурын өөрчлөлтөөс хэт хамааралтай;
  • ойт талбайн эзлэх хувь бага, цөлжилтийн явц хурдасч байгаа, экосистемийн эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргэх чадвар сул;
  • эрчим хүчний хангамж бага, найдваргүй, дэд бүтэц сул хөгжсөн;
  • тивийн болон бүс нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй;
  • орон сууцны хүрэлцээ тааруу;
  • ажилгүйдэл, ядуурал их;
  • эдийн засгийн бүтэц өрөөсгөл;
  • Засгийн газрын зарлагын хэмжээ хэт их;
  • тусгай зөвшөөрөл олгох  үйл явц удаан, хүнд суртал, авлига их, төрийн албаны чадвар сул;
  • гадаад худалдаа, түүний дотор экспортын бүтэц өрөөсгөл;
  • дотоодын зах зээлийн багтаамж бага;
  • хөрөнгө санхүү, валютын нөөц хязгаарлагдмал, эдийн засаг нь цөөн бүтээгдэхүүнээс хамааралтай;
  • эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбаруудад зарцуулж буй хөрөнгө бага, зарцуулалт нь оновчгүй;
  • оюуны өмчийн эрхийн хамгаалалт муу зэрэг юм.
  • ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах;
  • улс орны хөгжилд иргэн бүр оролцох, хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцөлийг бүрдүүлэх;
  • хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх чадамж, бүтцийг бий болгох;
  • зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжил эрчимтэй, тогтвортой байх;
  • хөрөнгө нөөцийг бодлогын тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээнд суурилан хуваарилах, түүнийг ил тод байлгах, зарцуулалтыг хянан гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дахин төлөвлөх;
  • бүх талын түншлэлд суурилах;
  • өөрчлөгдөмтгий нөхцөл байдалд уян хатан зохицох чадамжтай болох;
  • бүх шатанд хариуцлага хүлээх чадвартай болох, ил тод байх, хууль дээдлэх.
  • Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлах;
  • шударга амьдарч, ажиллах, нийгмээ эвсэг, найрсаг байлгах;
  • бие хүн, нийгмийн хөгжил дэвшлийг өөрсдийн гараар бусадтай хамтран бүтээн байгуулах;
  • эх оронч үзэл нь улс орноо хөгжүүлснээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан бэхжүүлэх зарчим дээр тогтох зэрэг болно.
  • гэр бүлээ асран тэтгэх, амьдралын хэв маяг нь эрүүл, саруул байх, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, түүнд боловсрол олгох;
  • аж ахуйч байх, олсон орлогоо зөв зарцуулах;
  • хорт дадал зуршлаас татгалзаж, сэргийлж байх;
  • өндөр мэдлэг боловсролтой болох, боловсролоо байнга дээшлүүлэх чадвартай байх;
  • эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандах, хүлээсэн үүргээ биелүүлж байх;
  • нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойг хүргэдэг байх;
  • төрийн байгууллагын үйл ажиллагаанд  хяналт тавих хуулиар олгогдсон эрхээ эдлэх.
  • ажлын байр нэмэгдүүлэхийг эрмэлзэх;
  • ажлын байрны эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх;
  • ажилтныхаа мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудалд  дэмжлэг үзүүлэх;
  • хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх;
  • байгаль орчноо хамгаалах, түүнд халгүй шинэ технологи нэвтрүүлэх;
  • зах зээлд  шударгаар өрсөлдөх;
  • ил тод үйл ажиллагаа явуулах, тайлагнах.
  • төрийн байгууллага, түүний удирдах ажилтны үйл ажиллагаанд үр нөлөөтэй хяналт тавих;
  • нийтийг хамарсан аливаа шийдвэр гаргахад өөрийн дуу хоолойг нэмэрлэж оролцох.
  • иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх;
  • банк, санхүүгийн зохистой, найдвартай тогтолцоо бий болгож, түүний эрүүл, ил тод орчныг хангах;
  • төрийн удирдлагын хариуцлагатай, нээлттэй, шуурхай байдал, мэдээ, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
  • төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бий болгох;
  • бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог хүнд сурталгүй, шуурхай болгох, эрх зүйн актын тоог цөөн байлгах.
  • мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж,  монгол  хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
  • экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологт, үүний дотор мэдээлэл, харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно.
  • стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  • бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
  • уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий болгоно.
  • улс төрийн ардчилсан тогтолцоог боловсронгуй  болгож, авлига, хүнд суртлаас ангид, ил тод, хариуцлагатай, шударга тогтолцоог бүрдүүлнэ.
  • эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан хоёр жилд нэг удаа  шинэчлэн сайжруулж, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх;
  • эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 3 хувиас ихгүй байлгах;
  • өрх, хүн ам, амьжиргааны түвшний талаархи үндэсний хэмжээний мэдээллийн сан байгуулна. Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага эзэмшүүлэн, ажлын байртай болгох, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр амьжиргааны эх үүсвэртэй болох, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
  • ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох.
  • ядуурлыг бууруулах асуудлаар салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах механизмыг боловсронгуй болгох;
  • ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд зориулсан сан байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
  • ядуурлыг бууруулах бодлого, хөтөлбөрийг иргэдийн хэрэгцээ, чадавхид тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх.
  • жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлого, хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж, бие даасан хуультай болох;
  • бүх шатны боловсролын хөтөлбөрийн агуулгыг жендэрийн мэдрэмжтэй болгох;
  • өмчийн болон хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийг адил, тэгш оролцуулах соёлыг хэвшүүлэх;
  • удирдах, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх.
  • гэр бүлийг уламжлалт соёл, ёс заншлын өвийг хадгалан хөгжүүлэх орчин болгох;
  • ядууралд орсон болон эмзэг бүлэгт хамрагдаж буй гэр бүлийн онцлогт тохирсон “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г тэдний өөрсдийн оролцоотойгоор боловсруулж, түүнд үндэслэн амьжиргааг дээшлүүлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх;
  • бүтэн өнчин, хаягдмал, гэр бүлээсээ дайжсан, хараа хяналтгүй хүүхдийг гэр бүлд, эсхүл гэр бүлтэй нь дүйцэхүйц халамжийн  таатай орчинд өсгөж хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
  • “Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
  • өрх бүр угийн бичгээ хөтөлж, удамшлын доголдол, оюун ухааны хомсдолоос хамгаалах бодлого хэрэгжүүлэх.
  • хүн амын тодорхой бүлгийн онцлог хэрэгцээнд тохирсон урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх, хамгаалах, зуучлах нийгмийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх;
  • өсвөр үе, залуучуудад ардчилсан, эх оронч үзэл, үндэсний уламжлал, хэл соёл, зан заншлыг төлөвшүүлэх;
  • хүн амын бүтцэд гарах өөрчлөлт, наслалтын асуудлыг нийгмийн бодлого, хөтөлбөр, хөгжлийн төлөвлөлтөд тусгах орчныг бүрдүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох таатай орчныг бүрдүүлэх.
  • эхийн эрүүл мэндийг жирэмслэлтийн эхэн үеэс хамгаалах, ургийн бойжилтыг оношлох, хянах, хүүхдийг нэг нас хүртэлх хугацаанд шаардлагатай тохиолдолд нэмэлт тусгай хоол, хүнсээр үнэ төлбөргүй хангадаг үндэсний жишиг боловсруулан тогтоож хэрэгжүүлэх;
  • амаржсан эхчүүдийн хүүхэд асарсны тэтгэмжийг сарын дундаж цалингаас багагүй байлгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлөх;
  • 0-18 насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлийн эх /эцэг/-д олгох цалингийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын урамшууллын тогтолцоог хуульчлан хэрэгжүүлэх;
  • 0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг орон сууцны байраар хөнгөлөлттэй үнээр хангах бодлого хэрэгжүүлэх.
  • хүүхдийг хөхөөр хооллох, зургаан нас хүртэл нь эрүүл мэндийн тусгай хяналтанд байлгах нөхцөл бүрдүүлэх;
  • амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийг зургаан нас хүртэл нь насны онцлогт тохирсон эрүүл хоол хүнсээр хөнгөлөлттэй үнээр хангах;
  • хүүхдийг бие бялдар, эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэцийн зөв хөгжилтэй, үндэсний хэл, сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэхэд эцэг, эх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллагын үүргийг өндөржүүлэх.
  • бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх;
  • бүх шатны боловсролын байгууллагын суралцагчид болон багшийн хүйсийн харьцааг тэнцвэртэй болгох;
  • боловсрол нөхөн олгоход дэмжлэг үзүүлэх;
  • хөдөөгийн малчин өрхийн 0-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг нүүдлийн аж байдалд нь тохируулан зохион байгуулах;
  • 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах;
  • хөвгүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохилог орчинг бүрдүүлж, дотуур байранд суух хүүхдийн тоог  2.1 дахин нэмэгдүүлэх;
  • ерөнхий боловсролын сургуулийн  суралцагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлэх;
  • 2010 он гэхэд хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшинг 99.0 хувьд хүргэх.
  • шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан боловсролын стандартын шалгууруудыг нарийвчлан тогтоох;
  • бүх түвшний боловсролын агуулгыг үндэсний ухамсар, мэдрэмж,  түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, өөрийн соёлыг  дээдлэхийн хамт бусдын соёлд хүндэтгэлтэй хандах, оюун ухааныг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадвар, мэдлэг, хүмүүжил олгоход чиглүүлж, суралцагчдын сонгох боломжийг өргөжүүлэх;
  • сургуулиудыг олон улсын боловсролын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй болгох;
  • боловсролын шинэчлэл-өөрчлөлтийг эхлэн туршиж зүгшрүүлдэг “Туршилтын бааз сургуулиудын лаборатор бүтэц”-ийг буй болгоно. Yүнд: Улаанбаатар хотод 10 хүртэл, аймаг бүрт 2 хүртэл тооны сургуулийг сонгох буюу шинээр байгуулах замаар хамруулж, боловсролын шинэчлэлийн санаачилгыг дэмжих;
  • бүх нийтийн монгол хэл, бичгийн боловсролыг тасралтгүй дээшлүүлж, бүх шатны сургуульд эх хэлээ төгс эзэмшиж ашиглах, бичих, илтгэх ур чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх;
  • 2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох;
  • 2015 он хүртэлх хугацаанд бүх нийтийн англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, дээд боловсрол эзэмшигчид ажил, мэргэжлээрээ шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгох. 2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болох;
  • боловсролын хөгжлийн бодлогод дүн шинжилгээ хийх, шинэчлэлийн онол-арга зүйн үндсийг боловсруулах судалгааны чадавхийг бэхжүүлж, төрөөс санхүүжүүлэх.
  • багш, удирдах ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, энэ чиглэлд мэргэжлийн төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
  • багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны ур чадварыг хөгжүүлж, ажлын чанар, хөдөлмөрийн үр бүтээлийг үнэлэх шалгууруудыг зөв тогтоож, цалин хөлс нэмэгдүүлэх, урамшуулал олгох зэргээр нийгмийн хамгааллыг сайжруулах;
  • газар нутгийн алслагдалт, цаг уурын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох;
  • дотооддоо мэргэжил дээшлүүлэх нийт зардлыг 2004 онтой харьцуулан 2007 оноос эхлэн ойролцоогоор 6 дахин нэмэгдүүлж, цаашид жил бүр 10 хувиас доошгүй өсгөх.
  • төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийг хотхоноор зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • сургалтын дэвшилтэт арга барил бүхий гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн сургалтын төвүүдийг байгуулах, дунд сургууль төгсөгчдөд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхийг бүх талаар дэмжих;
  • олон улсын бакалавр /IB/-ын диплом олгох сургуулийн тоог нэмэгдүүлэх, эдгээр сургуулийг төсөв, татварын бодлогоор дэмжих.
  • үндэсний тэргүүлэх мэргэжилтнийг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлж, авъяас чадварыг хөхиүлэн дэмжих зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, түүнд зориулсан хөрөнгийг нэмэгдүүлж, оновчтой санхүүжүүлэх;
  • уул уурхай, биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр эхний ээлжинд 1000 залууг тусгай сонгон шалгаруулалтаар сонгож, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр энэ чиглэлээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудад сургах сургалтын зардлыг төрөөс бүрэн санхүүжүүлэх;
  • техникийн боловсрол, мэргэжлийн сургалт, дээд боловсролын чанар ба хамран сургалтын төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах;
  • их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөг баталгаажуулан, их сургуулийн шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэхэд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх.
  • боловсролын салбарын захиргааны болон мэргэжлийн удирдлагыг боловсронгуй болгох;
  • хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургуулийн бүтэц, хэв шинж, хэмжээ, байршлыг оновчтой болгосон цэцэрлэг, сургуулийн зураглалыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх.
  • эх, нялхсыг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох;
  • шүд эмчлэх, эрхтэн тогтолцооны өвчний оношилгоо, эмчилгээний арга технологийг сумын түвшинд нэвтрүүлэх;
  • бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэтэй тэмцэх чадвартай болгох;
  • малчдад нүүдлийн өрхийн эмнэлгээр үйлчлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • газар нутгийн алслагдалтын болон цаг уурын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох арга хэмжээг хэрэгжүүлэх.
  • хорт хавдарыг эрт оношилох, эмчлэх боломжоор аймаг, дүүргийн эмнэлгийг хангах;
  • клиникийн тусгай эмнэлгүүд, мэргэжлийн төвүүдийн үйлчилгээг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх;
  • дэлхийн тухайн цаг үеийн стандартад нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрийн үйлчилгээний арга технологи, холбогдох тоног төхөөрөмжийг байнга шинэчлэх, засвар үйлчилгээг хангах тогтолцоог бүрдүүлэх;
  • алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт нэвтрүүлэх;
  • өвчний түүхийг цахим картын тогтолцоонд оруулах.
  • эрүүл мэндийн байгууллагыг үйлчлүүлэгчээ дээдэлсэн үйл ажиллагааны зарчимтай болгох;
  • хүний нөөц, мэргэжлийн ур чадварын сургалтыг олон улсын жишигт хүргэх;
  • эмч мэргэжилтнүүдийн цалин, шагнал, урамшуулал, нэмэгдлүүдийн боловсронгуй тогтолцоог хэрэгжүүлэх.
  • хүн амд амьдралын зөв зохистой хэвшил, бие бялдраа чийрэгжүүлэх орчин бүрдүүлэх;
  • хүн амын дунд эрүүл аж төрөх, уур амьсгалын дарамт, удамшлын аливаа доголдлоос эрүүл мэндээ хамгаалахад чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
  • нөхөн сэргээх, асаргаа, сувилгааны төрлүүдийг хөгжүүлэх;
  • уламжлалт анагаах ухааны шилдэг аргыг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх;
  • эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоноглолын үйлдвэрлэлийн тэргүүлэгч технологийг хөгжүүлэх;
  • эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
  • байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх;
  • олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар хувь хүн, хамт олон эрүүл мэндээ хамгаалах санал, санаачилгыг дэмжин өрнүүлэх;
  • сум, дүүрэг, хот суурин газар болон гэр бүл, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх;
  • хүн амыг баталгаат ундны усаар хангах, эрүүл ахуйг сайжруулах, химийн болон бусад үйлдвэр, ахуйн хог хаягдлын менежментийг багтаасан амьдралын эрүүл орчин бий болгох замаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх.
  • эрүүл мэндийн хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх;
  • хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн тусламж, үйлчилгээний нөөцийг шатлал бүрээр зохистой хуваарилан анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлэх;
  • тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллага болон санхүүжүүлэгч байгууллага хоорондын эрх, үүргийг тусгаарлаж, чанартай тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэлээр санхүүжүүлдэг удирдлага, санхүүжилтийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх;
  • салбарын хөгжлийн урт хугацааны стратеги, бодлогын дагуу олон улсын хамтрагч талуудын санхүүгийн болон техникийн туслалцааг үр ашигтай зарцуулахад чиглэсэн хамтын хариуцлага бүхий зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх.
  • хүн амыг зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй, тасралтгүй хангах;
  • эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн  идэвхт бодисын чанарын баталгаа, аюулгүй  байдлыг хангах тогтолцоо бий болгох;
  • хүн ам, эрүүл мэндийн байгууллагад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
  • эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоноглолын үйлдвэрлэлийн тэргүүлэгч технологи хөгжүүлэх;
  • эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмжийн байнгын нийлүүлэлт, засвар  үйлчилгээг хангах тогтолцоо бий болгож, оношилгооны чадавхийг сайжруулах.
  • соёлын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зах зээлийн эдийн засгийн горимд шилжих үйл явцыг түргэтгэж, салбарын бүх шатанд мэргэжлийн ба удирдлагын ур чадварыг дээшлүүлэх;
  • үндэсний болон олон улсын хэмжээнд томоохон ач холбогдолтой бүтээл, туурвил, арга хэмжээг хөгжлийн сангуудаас тодорхой хувиар санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх.
  • Монгол Улсын үндэстэн, ястан, үндэсний цөөнхийн болон хүн ам зүйн янз бүрийн давхрагуудын оюуны хэрэгцээг үе шаттай судлан тодорхойлж, тэдгээрт тохирсон соёл, урлагийн үйлчилгээний төрөл  үр ашигтай арга хэлбэрийг сонгож хэрэглэх;
  • үндэсний монгол бичгээ өвлүүлэн хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх;
  • монголчуудын уламжлалт соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, үндэсний хийгээд дэлхий дахины танин мэдэхүй, боловсролын нийтлэг хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих;
  • үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
  • соёл, урлагийн байгууллагуудын материаллаг бааз, барилга байгууламжийн зориулалт, эрүүл ахуй, гоо зүй, техникийн болон үйлчилгээний чанарт тавигдах орчин үеийн хэрэгцээ шаардлагыг тусгасан стандартыг боловсруулж мөрдөх.
  • “Залуу судлаачдыг дэмжих” зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн болон санхүүжилтийн бодлого боловсруулж, хэрэгжилтэд шинэчлэл хийх;
  • шинжлэх ухаан, технологийн салбарт бүтцийн өөрчлөлт хийж, боловсронгуй болгох;
  • үндэсний судалгааны 5-аас доошгүй төвийг шинээр байгуулах;
  • шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, үйл ажиллагааны санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгож, судалгаа, боловсруулалтын ажилд зарцуулах зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг тасралтгүй нэмэгдүүлэх;
  • Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлон хэрэгжүүлж, судалгаа, боловсруулалтын ажлын сонголтыг сайжруулан үр өгөөжийг дээшлүүлэх.
    • Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн хөгжлийн чиг хандлагыг урьдчилан тодорхойлоход урт, дунд хугацааны таамаглал боловсруулан ашиглах тогтолцоог бүрдүүлэх;
    • шинжлэх ухаан, технологи, инновацийн хөтөлбөр, төсөл захиалах, хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог эрс нэмэгдүүлэх;
    • үндэсний инновацийн тогтолцооны эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх;
    • үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн дэд бүтцийн инновацийн элементүүдийг бүрдүүлэн хөгжүүлэх;
    • инновацийн үр ашигтай үйл ажиллагааг санхүү, эдийн засгийн аргаар дэмжих бодлого хэрэгжүүлэх;
    • шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн бүхий л хүрээнд инновацийн соёлыг нэвтрүүлэх, төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
    • үндэсний хэмжээний томоохон инновацийн төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн хамтарсан санхүүжилтээр бүрэн мөчлөгөөр нь тасралтгүй хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвшүүлэх.
    • улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлаар бий болсон оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах  эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
    • төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ашиглах үйл ажиллагааг дэмжин урамшуулах;
    • суурь судалгааны шилдэг бүтээлүүдийг нийтийн хүртээл болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх.
    • гадаад орнууд болон бүс нутгийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаанд оролцох тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож хэрэгжүүлэх;
    • эрдэм шинжилгээний байгууллагын лаборатори, туршилт, сорилтын баазыг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр өндөр мэргэшсэн судлаач бэлтгэхэд гадаадын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөтгөх;
    • гадаадын хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, тусгай зөвшөөрөл , ноу-хау, тоног төхөөрөмж худалдан авах хэлбэрээр өндөр болон тэргүүний технологийг нутагшуулах, нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх.
    • нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдийн хэрэгцээ, сонголтод түшиглэсэн халамжийн олон талт  үйлчилгээг бий болгож, үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хүргэх тогтолцоог бүрдүүлэх;
    • хөдөөгийн хүн амд зориулсан нийгмийн явуулын үйлчилгээг хөгжүүлэх.
    • хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж,   ажил олгогч, ажил хайгчид, мэргэжлийн сургалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах;
    • хөдөлмөрийн гадаад болон дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх замаар гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;
    • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг сайжруулах, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
    • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний хүрээнд төрөлжсөн бизнес инкубаторыг байгуулан ажиллуулж, жижиг зээл, ажлын байран дахь болон шавь сургалтыг өргөтгөх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
    • мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчний чадавхийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх.
    • эмэгтэйчүүд, ахмад настан, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын болон нийгмийн бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг тодорхойлж, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
    • гадаадад ажиллаж, амьдарч байгаа, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал санаачилгыг хөхиүлэн дэмжих;
    • албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээлэл, зохион байгуулалтыг сайжруулж, төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх;
    • албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг, бизнесийн дэмжлэгийг өргөжүүлэх;
    • байраар хангах зэргээр залуучуудын ажил эрхлэлттэй уялдуулан цогц байдлаар хэрэгжүүлэх.
    • олон давхаргат болон олон сонголтот тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх;
    • хуулийн этгээдэд ажиллаж байгаа хүн бүр нийгмийн даатгалд заавал хамрагдах зарчимд шилжих;
    • цэргийн албан хаагчдын болон бүх нийтийн тэтгэврийн даатгалын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, даатгалын сангийн бүрэн хуримтлалын тогтолцоог бий болгох угтвар нөхцөлийг бүрдүүлэх;
    • нийгмийн даатгалын системийг зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн хөгжүүлж, нийгмийн даатгалын сангуудад хөрөнгө бүрдүүлэх механизмыг боловсронгуй болгож, бүрдсэн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг төлөвшүүлэх.
    • төсвийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
    • орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн эрх хэмжээг нэмэгдүүлж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах;
    • төсвийг төсвийн байгууллагуудын бодит хэрэгцээнд нь нийцүүлэн төлөвлөж, санхүүжүүлэх;
    • төсвийн ил тод байдлыг хангах.
    • төсвийн хөрөнгө оруулалтыг зорилтот хөтөлбөрүүд, эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө, төслүүдэд тулгуурлан хуваарилах;
    • дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
    • боловсрол, эрүүл мэндийн салбарт, ялангуяа бүс нутаг, хөдөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы хөгжлийн зорилтуудтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх;
    • мэдээлэл, холбооны орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог сайжруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэх.
    • ажлын байр шинээр бий болгох, бүх нийтийн боловсролын түвшинг дээшлүүлэх, эх, хүүхдийн эндэгдэл, халдварт өвчний тархалтыг бууруулахад зориулах  төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх;
    • нийгмийн хамгааллын санхүүжилт, тэтгэвэр, тэтгэмжийг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй оновчтой уялдуулан нэмэгдүүлэх;
    • нийгмийн эмзэг бүлэгт зориулсан халамж, үйлчилгээний санхүүжилт болон ахмад настанд  олгох санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэх;
    • гадаадад өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төсвөөс дэмжлэг үзүүлэх.
    • хөгжлийн гарааны ижил нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д орох орлогын зарим хэсгийг “Эх орны хишиг” хэлбэрээр иргэдэд  олгодог журам бий болгож хэрэгжүүлэх.
    • эрдэс түүхий эд, ноос, ноолуур, мах, сүү, арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлэхийг болон импортыг орлох зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг;
    • цахимзүйн болон оюуны шингэц бүхий бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг;
    • дотоодын болон олон улсад нэр хүнд бүхий  гадаадын хөрөнгө оруулагчдыг;
    • экспортын баримжаатай үйлчилгээ, аялал жуулчлалын салбар, “брэнд” бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тус тус дэмжих;
    • гаалийн тарифын бодлогыг үйлдвэрлэл, хэрэглээний зохистой харьцаа, бүтцийг бий болгох, өрсөлдөх чадвартай дотоодын үйлдвэрлэлийн өсөлт, тэргүүний техник, технологийн импорт, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглүүлэх.
    • татварын нэр төрөл, татвар ногдуулах аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн, татварын орлогын болон эдийн засгийн өсөлтийн уялдаа холбоог хангаж, татварын ачааллыг зохистой түвшинд байлгах, татварын тогтолцоог боловсронгуй болгох;
    • орлогын болон хөрөнгийн татварыг давхардуулж үл ногдуулах гэрээ бүхий улс орнуудын тоог нэмэгдүүлж, мэдээлэл харилцан солилцох;
    • орлогын албан татварын хувь хэмжээг зохистой түвшинд хадгалж, хөрөнгийн болон хэрэглээний татвар, газар, агаарын орон зай, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн төсөв бүрдүүлэх үүргийг нэмэгдүүлэх;
    • онцгой албан татварын нэр төрлийг нэмэгдүүлэх замаар зохисгүй хэрэглээг хязгаарлаж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээнд  экологийн  татвар ногдуулах;
    • татварын илүү төлөлтийг буцаан олгох тогтолцоог нэвтрүүлэх;
    • хуримтлагдсан татварын  болон зээлийн албан татварыг бий болгох;
    • далд эдийн засгийг ил болгох зорилгоор татварын өршөөл үзүүлэх болон зохицуулалтын бусад арга хэрэгслийг оновчтой ашиглах.
    • төвөөс алслагдсан, сул хөгжилтэй бүс нутгуудад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг;
    • бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийг;
    • үйлдвэрлэл, технологийн паркуудыг;
    • эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулахыг тус тус дэмжих.
    • инфляцийн түвшинг жилд 3 хувиас бага байлгаж, эдийн засаг дахь инфляцийн дарамтыг арилгах;
    • нөөц мөнгөний бодлогын хэлбэрээс инфляцийг онилох мөнгөний бодлогын шинэ загварт шилжих;
    • хадгаламжийн даатгалын эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
    • гадаад валютын нөөцийн удирдлагын үр ашигтай, оновчтой бодлого явуулж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах.
    • банк, санхүүгийн тогтолцоог хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох,  банкны байгууллагаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээг нийтлэг хэлбэрээр явуулах;
    • төрийн өмчийн “Хөгжлийн банк”-ыг байгуулж ажиллуулах;
    • банкны төлбөрийн чадварыг сайжруулж, банк, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөн төлөвшүүлэх;
    • нэмэгдүүлэх, Засгийн газрын үнэт цаасны арилжааг, ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөтгөх;
    • ипотекийн нэгтгэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх;
    • банк, санхүүгийн байгууллагын зах зээлд суурилсан хяналт шалгалтын  удирдлагыг боловсронгуй болгох;
    • Улаанбаатар хотыг Зүүн хойт Ази, Төв Азийн бүс нутгийн банк, санхүүгийн томоохон төв болгохыг зорих;
    • экспортын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой нэгтгэл, холбоо, экспорт-импортын банк зэрэг төрөлжсөн байгууллагуудыг байгуулж, ажиллахыг дэмжих.
    • зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлаж, зээлийн хүүг эрэлт, нийлүүлэлттэй оновчтой уялдуулан бууруулж, банкны эрсдэлийг багасгах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх;
    • жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зориулалт бүхий гадаад зээлийн дамжуулан зээлдүүлэх хүүг бууруулж, хугацааг нь уртасгах;
    • нийт мөнгөний тухайн жилийн өсөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдуулах;
    • гадаад зах зээлээс урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр татах замаар хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх.
    • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Засгийн газрын урт, дунд хугацааны гадаад зээлийн хэрэгцээг эдийн засаг, нийгмийн салбар бүрээр оновчтой тогтоож, мөрдөх;
    • дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад зээлийн хэмжээг зохистой  түвшинд байлгах
    • олон улсын санхүүгийн байгууллагууд,  дэмжигч орнуудаас эдийн засаг, санхүүгийн хувьд  үр ашигтай, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээл, ялангуяа буцалтгүй тусламж  авах чиглэл баримтлах;
    • дотоод санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, нөөц бололцоог бүрэн дайчлан ашиглах, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэн гадаадын зээл, тусламжаас хамаарах хамаарлыг багасгах;
    • өрийн үйлчилгээг төсөвт дарамтгүйгээр хийх боломжтой зээл авах чиглэл баримтлах;
    • гадаадын буцалтгүй тусламжийг нийгмийн салбарт түлхүү чиглүүлэх.
    • өрийн удирдлагын тогтолцоог оновчтой болгох;
    • тухайн жилд авч болох зээлийн дээд хязгаарыг Засгийн газар тооцож, Улсын Их Хурал баталдаг  байх эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх;
    • гадаад зээлийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, үр дүнг нь тооцох бүртгэл, хяналтын механизмыг бий болгон мөрдөх, хувийн хэвшлийн гадаад зээлийн бүртгэл, хяналтыг сайжруулж, өрийн эрсдэлийг бууруулах.
    • монгол хүний техникийн болон удирдахуйн ур чадварыг тогтмол дээшлүүлэх, инженерийн болон мэргэжлийн сургалтыг сайжруулахуйц гадаад орны сургалтын тогтолцоог багшийнх нь хамт нутагшуулахыг дэмжих;
    • нарийн мэргэжлийн монгол ажилтан, ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх.
    • гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
    • эдийн засгийн чөлөөт бүс болон эрх зүйн бусад тусгай зохицуулалттай бүсүүдийг байгуулан ажиллуулж, өндөр технологи нутагшуулахыг дэмжих;
    • судалгаа шинжилгээний ажил, зохиогчийн эрхийн ашиглалтад хөрөнгө зарцуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулж, өндөр технологи нутагшуулахыг дэмжих;
    • бүсийн төвүүдэд өндөр технологи нутагшуулах ажлыг урамшуулах.
    • төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгоход чиглэсэн шинэ дэвшилтэд хэлбэрийн үйлчилгээг тууштай нэвтрүүлэх;
    • ази тив болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, орчин үеийн зам тээвэр, мэдээлэл, холбоо, эрчим хүчний дэд бүтцийг бий болгох.
    • эрдсийн болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг үе шаттай бууруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
    • оюуны шингэц бүхий бага оврын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг өсгөх.
    • импорт орлох зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
    • өндөр технологийн болон оюуны шингэц бүхий бага оврын техник, тоног төхөөрөмжийн импортыг дэмжих.
    • Засгийн газар, хувийн хэвшил хоорондын зөвлөлдөх хорооны үйл ажиллагааг идэвхижүүлж, тогтмолжуулах механизмыг төлөвшүүлэх;
    • хувийн хэвшлийн үйл ажиллагаа ил тод, шударга явагдах нөхцөлийг бүрдүүлэх;
    • хувийн хэвшлийн нийгмийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах.
    • хувийн бизнес эхлэх, эрхлэх, бизнесээ орхих болон бусад үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актуудыг дахин хянаж, чанаржуулах, цөөрүүлэх, хялбаршуулах замаар оновчтой болгох.
    • Оюу толгойн зэс, алтны, Цагаан суваргын зэсийн, Таван Толгойн нүүрсний, Асгатын мөнгөний, Цавын полиметаллын, Төмөртэйн төмрийн хүдрийн, Чойр-Нялгын нүүрс, битумын, Цайдамын хүрэн нүүрсний, Мардай, Гурванбулагийн ураны болон бусад томоохон стратегийн орд газруудыг ашиглаж эхлэх;
    • Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний боловсруулалтыг гүнзгийрүүлэх;
    • катодын зэс, гангийн үйлдвэрлэлийг эрс өсгөх;
    • коксжих нүүрсийг боловсруулж эхлэх;
    • нүүрснээс түлш, шатахуун гаргах технологийг эзэмших;
    • газрын тос олборлох хэмжээг нэмэгдүүлэх;
    • эрдсийн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
    • геологийн судалгаа, эрдэс баялгийн эрэл хайгуулын ажлыг өргөтгөх;
    • эдийн засгийн хувьд үр ашиг багатай ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
    • ашигт малтмалыг бичил уурхайн хэлбэрээр олборлох үйл ажиллагаанд төрийн зохицуулалтай, байгаль орчинд халгүй, хүний амьдрах орчинд аюулгүй байх зарчмыг баримтлан эрх зүйн орчинг бүрдүүлэх.
    • уул, уурхайн ашиглалтанд өртсөн талбайн нөхөн сэргээлтийг сайжруулах;
    • уурхайн олборлолтын технологт нэгдсэн стандарт мөрдүүлэх;
    • эдэлбэр газрын экологи, эдийн засгийн үнэлгээ хийж, экологийн хохирлын болон нөхөн төлбөр, хураамжийг тооцох, хариуцуулах, төлүүлэх механизмыг боловсронгуй болгох;
    • уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, ашигт малтмалыг далд аргаар олборлох, газрын гүнд боловсруулалт хийхийг дэмжин өргөжүүлэх;
    • хаягдал багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаа уурхайг урамшуулах хөшүүргийг бий болгон мөрдөх;
    • уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас шалтгаалан гадаргын болон газрын доорхи усны экосистем  доройтох, бэлчээр хомсдох зэрэг сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор гол мөрний эх, ай сав, ойн бүс, говийн баян бүрд, нуур цөөрөм, түүхийн дурсгалт газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, цаашид хэсэгчлэн хязгаарлах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
    • эрдэс, түүхий эдийн нөөцийг иж бүрэн ашиглах, хаягдалгүй, байгаль орчинд халгүй, өндөр технологийг нэвтрүүлэх;
    • эрдэс түүхий эдийн олборлолтын хэмжээг зохистой түвшинд байлгаж, боловсруулалтын түвшинг ахиулж, эцсийн бүтээгдэхүүний гаргалтыг  нэмэгдүүлэх;
    • газрын тосны олборлолт, боловсруулалтын томоохон үйлдвэрийг байгуулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, нефтийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх;
    • уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн цогцолборыг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;
    • олборлох салбарын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа өнгөт металл, газрын ховор элементийн ордыг түшиглүүлэн өндөр технологт суурилсан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэл технологийн парк хөгжих нөхцөлийг бүрдүүлэх.
    • экспортын баримжаатай, оюуны шингэц бүхий өрсөлдөх чадвартай, бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
    • экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх;
    • биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар оношлуур, эм бэлдмэлийг үйлдвэрлэх, нанотехнологи ашиглахыг дэмжих;
    • оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
    • өндөр технологи нутагшуулах төвүүдийг байгуулан ажиллуулах;
    • өөрийн оронд үйлдвэрлэх боломжтой хүнсний болон өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортоос хэт хараат байдлыг багасгах;
    • өндөр технологи хэрэглэн өөрийн оронд түгээмэл тархсан барилгын материалын түүхий эдийг боловсруулж, хавтгай шил, эрдэс будаг зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх;
    • шатдаг занар, нүүрснээс нефть бүтээгдэхүүн гаргаж авах;
    • газрын тосны олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх;
    • хар төмөрлөгийн үйлдвэрт цувимал боловсруулж, түгээмэл зориулалттай хийц хэсэг, мал аж ахуй, газар тариалан, барилга, хөнгөн үйлдвэр, хүнс, эрчим хүчний салбарт  өргөн хэрэглэдэг бага оврын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэдгээрийн хийц хэсгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
    • зэс хайлуулж, холбооны кабель утас, ороомог, машин, тоног төхөөрөмжийн эд анги, хийц үйлдвэрлэж экспортод гаргах.
    • үйлдвэрлэл, технологийн парк байгуулж ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
    • бүсүүдийн тулгуур төв, зарим хотод үйлдвэрлэл, технологийн парк байгуулж ажиллуулах;
    • байгаль орчинд сөрөг нөлөөгүй, шинэ дэвшилтэт техник, технологи бүхий “Ямааны ноолуур, тэмээний ноос, хонины нарийн ноос боловсруулах” болон “Арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зэрэг бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
    • газрын тосны олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэн нефть болон нефть бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болох;
    • радио, цахимзүйн техник хэрэгслийн эд анги, бага оврын машин үйлдвэрийн зарим салбарыг хөгжүүлэх;
    • химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нүүрсийг иж бүрэн боловсруулах технологийг эзэмшин, төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох;
    • цахимзүйн болон цахилгаан техникийн зориулалттай керамик, оптикийн зэрэг салбарт шинэ материал гаргах технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
    • жижиг, дунд үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай, зээлийн баталгааны сангийн тухай зэрэг хуулиудыг баталж, хэрэгжүүлэх;
    • экспортын баримжаатай  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварын бодлогоор дэмжих;
    • жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн даатгалын үйлчилгээнд хамруулах;
    • жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх;
    • жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, бага оврын тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг өргөжүүлэх.
    • жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, тэдэнд техник, технологийн сонголт хийхэд нь туслах, төсөл боловсруулах, шалгаруулах явцад нь зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төвүүдийг аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд зохион байгуулж ажиллуулах;
    • жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогын асуудалтай холбоо бүхий аливаа шийдвэрийг гаргахдаа  тэдний ашиг сонирхолыг илэрхийлэгч мэргэжлийн холбоодын саналыг авч тусгаж байх;
    • бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бизнес инкубатор байгуулж ажиллуулах;
    • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдож байгаа  тусгай зөвшөөрлийг цахим үйлчилгээнд бүрэн шилжүүлэх.
    • мэдээлэл харилцааны технологи, түүний дотор хэрэглээний программ хангамжийн үйлдвэрлэлийг  нэмэгдүүлэх;
    • дэлхий нийтийн томоохон үйлдвэрлэгчдийн зарим бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэх;
    • транзит тээвэр, санхүүгийн зуучлалын гэх мэт салбар дундын үйлчилгээг хөгжүүлэх.
    • малыг халдварт болон шимигчит өвчнөөс хамгаалах өндөр технологийг нэвтрүүлж эхлэх;
    • монгол малын тэсвэрт чанарыг бататган, цус ойртохоос урьдчилан сэргийлж, биологийн боломжийг бүрэн ашиглаж,  байгалийн эрсдэл даах чадварыг нь бэхжүүлэх;
    • малын чанар, үржлийн ажлыг сайжруулах;
    • бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх замаар багтаамж, даацыг нэмэгдүүлэн мал аж ахуйн эрсдэлийг бууруулах;
    • бэлчээрийн газрыг ашиглах, эзэмших харилцааны эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлж, уламжлалт аргад тулгуурласан бэлчээрийн менежментийг боловсронгуй болгож, бэлчээрийн даацад зэрлэг амьтны бэлчээр, тэжээлийн хэрэгцээг оруулан тооцох зарчмыг баримтлах;
    • биотехнологийн ололтыг нэвтрүүлж, мал үржүүлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
    • малчдыг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх болон мал аж ахуй эрхлэх арга ухааны чиглэлээр малчдын дунд албан бус сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх.
    • газар тариалангийн болон эрчимжсэн фермерийн аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг өмчлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
    • эрчимжсэн газар тариалан эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг төсөв, татварын бодлогоор дэмжих;
    • байгууламжийн эзэмшилт, ашиглалтыг зах зээлийн зарчимд нийцүүлж сайжруулах;
    • богино хугацаанд түргэн боловсордог чанартай үрийг өргөн хэрэглэж, таримал ургамлын нэр төрлийг олшруулах;
    • өрхийн аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортолдог болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих;
    • жимс, жимсний мод үржүүлгийн газруудыг байгуулж, жимс, жимсгэний тариалалтыг өргөтгөх;
    • таримал ургамлын өвчин, хортонтой тэмцэх, сорт, сорилтын чанарыг сайжруулж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх;
    • ганд тэсвэртэй үр, нутагшсан сортын үрийн талаар бодлого  боловсруулж хэрэгжүүлэх.
    • экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний болон импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
    • орчин үеийн техник, технологтой хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн хүн амыг тэжээллэг, чанартай, аюулгүй хүнсээр жигд, хүртээмжтэй хангаж, гадаад зах зээлд нийлүүлж эхлэх;
    • тохиромжтой бүс нутгуудад бөөний худалдааны төв, бирж байгуулж, хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох.
    • ашиглагдахгүй байгаа бэлчээрийг худаг гаргаж, хурын ус хуримтлуулж, булаг шандны усыг нэмэгдүүлж, усжуулах;
    • малчдын ундны усны хүрэлцээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;
    • зарим голын усны урсацын тохируулга хийж бороо, цасны усыг хуримтлуулан гантай, хуурай үед ус хэрэглэх зориулалттай гидротехникийн байгууламжуудыг бий болгох.
    • “Тэжээл” хөтөлбөр хэрэгжүүлж, малын тэжээл, усны хангамжийг сайжруулах;
    • малын тэжээлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэглээний эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, төрийн бодлогоор дэмжих;
    • шимт чанар сайтай, ургац ихтэй тэжээлийн шинэ төрлийн таримал нутагшуулах, үр үйлдвэрлэлийг дэмжиж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, фермерийн аж ахуйг тэжээлийн ургамлын үрээр хангах тогтолцоо бүрдүүлэх;
    • бэлчээрийн мал аж ахуйн эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор жилийн тодорхой хугацаанд малаа тэжээдэг малчдын арга ажиллагааг дэмжин хөгжүүлэх.
    • химийн аргаар боловсруулах уриншийн хэмжээг нэмэгдүүлэх;
    • ногоон бордуурт болон цомхотгосон технологиор уринш бэлтгэх арга ажиллагааг нэвтрүүлэх;
    • дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай хөдөө аж ахуйн машин, техникийг худалдан авахад аж ахуйн нэгж, фермерүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх;
    • тариалангийн талбайг сүрлэн хучлагатай болгож хашаалан хамгаалах;
    • хөрсний үржил шимийг хамгаалах талаархи эрх зүйн орчин,  хяналтын тогтолцоог боловсронгуй болгох.
    • биотехнологи ашиглаж, малын эм, ариутгал, халдваргүйжүүлэгч бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн мал сүргийг эрүүлжүүлэн, “Малын чанар” хөтөлбөр хэрэгжүүлэх;
    • усалгаатай газар тариалангийн орчин үеийн технологийг өргөн нэвтрүүлж, га-аас авах ургацыг нэмэгдүүлэх;
    • хөдөө аж ахуйг харилцан бие биенээ тэтгэсэн бүтэц бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх;
    • малчдын түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
    • хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өндөр технологи бүхий хүнсний жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх;
    • хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, лабораторийн шинжилгээг хөгжсөн орнуудын жишигт хүргэх.
    • аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудад хийх шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, шинэ чиглэлүүд нээх;
    • аялал жуулчлалын гол бүс нутгуудын зам, харилцаа холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх.
    • улирлын хамаарлыг багасгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах;
    • салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтэц бий болгож ажиллуулах;
    • монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх.
    • бүх төрлийн үйлчилгээний стандартыг боловсронгуй болгож, хяналтыг сайжруулах;
    • ажилтнуудын боловсрол, сургалтын түвшинг олон улсын жишигт хүргэж, салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
    • монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох.
    • авто замын барилга угсралт, засвар, арчлалтын норм болон дүрэм, стандартыг боловсронгуй болгох;
    • авто зам, тээвэр, иргэний нисэх, төмөр зам, усан замын тээврийн тухай хуулиуд, холбогдох стандартууд, дүрэм журмуудад  өөрчлөлт оруулахын зэрэгцээ зарим хуулийг шинээр баталж мөрдүүлэх;
    • олон улсын конвенц, стандарт, шаардлага, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тээврийн гэрээ, хэлэлцээрүүдийг шинэчилж, олон улсад нийтээр дагаж мөрдөх гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох.
    • олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн чиглэлүүдийн дагуух авто замыг тэргүүн ээлжинд барих;
    • “Мянганы зам”-ын хэвтээ, босоо тэнхлэгүүдийг барьж дуусгах;
    • дэд бүтцийн зарим босоо тэнхлэгийн дагуух хатуу хучилттай авто замыг барьж дуусгах;
    • бүсийн болон аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар, дараагийн шатанд өөр хооронд нь холбох.
    • монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон авто зам барих технологи нэвтрүүлж, техник, технологийн шинэчлэл хийх;
    • авто замын туршилт, сорилт судалгааны ажлыг сайжруулах.
    • хөрш орнуудыг холбосон хоёр  дахь төмөр замыг барих;
    • гол төмөр замыг цахилгаанжуулах;
    • баруун бүсийг төмөр замын гарцтай болгох асуудлыг судлаж, хэрэгжүүлж эхлэх;
    • говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээг өргөтгөх;
    • төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малтмалын орд газруудыг ашиглалтанд оруулахтай холбон оновчтой төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх.
    • Улаанбаатар, Чойбалсан, Ховд хотуудад олон улсын нисэх буудал, Хархоринд шинэ нисэх буудал байгуулж, орон нутгийн нисэх буудлуудыг хатуу хучилттай зурвас, гэрэл, суултын системээр тоноглох;
    • агаарын тээвэрт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
    • Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэгийн аюулгүй байдлыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх;
    • олон улсын нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлэх.
    • усан замын тээврийг хөгжүүлж, орчин үеийн хөлөг онгоцтой болж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих;
    • Монгол Улс далайн боомт түрээсэлж, далайд гарцтай болж, хөлөг онгоцны бүртгэлийг бие дааж хийдэг болох.
    • Улаанбаатар хотын авто замыг хот төлөвлөлт, тээврийн бодлоготой уялдуулан сайжруулах;
    • дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тээврийн шинэ төрөл систем, авто замын хөдөлгөөнд удирдлага, тээврийн зохицуулалтын “Ухаалаг” тогтолцоог нэвтрүүлэх.
    • Улаанбаатар хот болон томоохон хотуудын тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлэх;
    • Тээврийн хэрэгслийн татварыг байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг нь тооцон  боловсронгуй болгох.
    • дэд бүтцийн босоо тэнхлэгүүдийн дагуух хатуу хучилттай авто замыг барьж дуусгах;
    • авто зам ашиглалтын үр ашигтай шинэ тогтолцоог бий болгон ажиллуулах;
    • Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан төмөр замын сүлжээг барьж дуусгах.
    • говийн бүсийн цахилгаан хангамжийн бодлогыг тодорхойлж, ойрын жилүүдэд баригдах Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга болон бусад уул уурхайн үйлдвэрүүдийн эрчим хүчний хангамжийн эх үүсвэрийг бий болгох;
    • зүүн, баруун бүсийн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний  системтэй холбож хүчин чадлыг нь 3-4 дахин нэмэгдүүлэх;
    • эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулж, хоёр хөрш оронтой эрчим хүчний дэд бүтцээр холбогдон, хэрэглээний онцлогтой уялдуулан экспорт, импортын асуудлыг оновчтой шийдвэрлэх;
    • Улаанбаатар хотод цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барьж ашиглах;
    • “Эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, дотоодод үйлдвэрлэж буй эрчим хүчээр өөрийн хэрэгцээг бүрэн хангадаг болох;
    • томоохон гол, мөрний дагуу усан цахилгаан станц барих;
    • эрчим хүчний чиглэлээр бүс хоорондын уялдааг хангах.
    • эрчим хүч экспортолж эхлэх;
    • атомын эрчим хүч ашиглах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, улмаар атомын цахилгаан станц барих зорилт тавьж ажиллах.
    • төвлөрсөн системд холбогдоогүй сум, суурин газруудыг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбохын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч болон бусад эх үүсвэрүүдийг ашиглан байнгын цахилгаанаар хангах;
    • “Буман нарны гэрэл” хөтөлбөрийн хүрээнд бүх малчин айл өрхийг нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй болгох;
    • нүүрсний ордуудад ойрхон байрлалтай сум, суурин газарт нүүрсний хийн түлшээр ажилладаг бага оврын цахилгаан станц барьж ажиллуулах.
    • бүс нутгуудын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх;
    • эрчим хүчний урсгалыг зохицуулах орчин үеийн тогтолцоо бий болгох.
    • нүүрснээс утаагүй түлш үйлдвэрлэх бага оврын үйлдвэрүүд байгуулж ажиллуулах;
    • нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх дунд болон томоохон хүчин чадлын үйлдвэрийн цогцолборуудыг байгуулж ажиллуулах.
    • Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн нүүрс боловсруулах,   нүүрс-химийн судалгааны лаборатори, төв байгуулж ажиллуулах;
    • нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
    • Чойр-Нялгын нүүрсний сав газарт түлш, эрчим хүч, нүүрс-химийн цогцолбор байгуулах;
    • нүүрснээс устөрөгч, метанол, диметил эфир /ДМЕ/ зэрэг шинэ төрлийн эрчим хүчний нөөц гаргаж авах;
    • кокс-химийн үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн эзэмшиж, жилд 5 саяас доошгүй тонн кокс гадаадад гаргах.
    • мэдээлэл, харилцаа холбооны газрын суурь сүлжээг тоон технологт бүрэн шилжүүлж, 3G-ийн үелзлэлд оруулж, газар, сансрын хосолсон өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээ, интернетийн дамжлага  гарц 2-ыг бий болгох;
    • дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас Монгол Улсад хуваарилсан гео байнгын байршилд 2010 он гэхэд бага оврын, олон талын зориулалттай, сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж, интернетийн дамжлага нөөц гарц бий болгох;
    • мэдээллийн технологийн техник хэрэгслийн үйлдвэрлэлийг бий болгож хөгжүүлэх, программ хангамжийг үйлдвэрлэх, нутагшуулах, экспортлох нөхцөлийг бүрдүүлж, төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэх.
    • зайн эмчилгээ, зайн эмнэлгийн анхдагч тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгож, нарийн мэргэжлийн эмч нар зайнаас зөвлөгөө өгөх, мэргэжлийн тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлэх;
    • зайн банкны үйлчилгээ, зайн төлбөр тооцоо, зайн худалдаа, арилжаа, бэлэн бус мөнгөний эргэлт, нийгмийн халамжийн зайн үйлчилгээг нэвтрүүлэх;
    • хөдөө орон нутагт утасгүй холбооны системийг эрчимтэй хөгжүүлж, 2015 он гэхэд үүрэн телефоны шинэ үеийн үйлчилгээг газрын суурь сүлжээг ашиглан хүн амын 60 хүртэл хувьд хүргэж, газар нутгийн 50 хүртэл хувийг зөвхөн газрын суурь сүлжээний тусламжтайгаар хамруулах.
    • мэдээлэл дамжуулах хурд болон давтамжийг 5G-ийн үелзлэлд оруулах;
    • олон улсын интернетийн нийт 4 дамжлага гарцтай болох;
    • аюулгүй холбогдох серверийн тоог нэмэгдүүлэх;
    • 2021 он гэхэд нийт сум, сууринг шилэн кабелийн болон бага оврын тоон радиорелейн сүлжээгээр холбож, төрийн болон арилжааны цахим үйлчилгээг хүлээн авах боломжийг хөдөөгийн хүн амын 70 хүртэл хувьд хүргэх;
    • 2016 оноос гео байнгын байршилтай зайнаас тандах оптикийн буюу радиолокацийн бага оврын, хямд төсөр хиймэл дагуулын систем бий болгож, геодези, зураг зүй, цаг уур, байгаль орчны хяналт, хөдөө аж ахуй, гамшгийн, аюулгүй байдал, батлан хамгаалах болон онц байдлын нөхцөлд сансрын зураглалыг ашиглах;
    • 2016 оноос сансрын холбооны шинэ үеийн хэт бага оврын, олон талын зориулалттай, бүрэн тоон технологийн, гео байнгын байршилтай хиймэл дагуул хөөргөх;
    • 2021 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 95 хүртэл хувьд суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр мэдээлэл, харилцааны технологийн үйлчилгээг хүн бүр хүлээн авах боломжийг бүрдүүлэх;
    • программ хангамжийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх.
    • хүн амын нутагшилт, суурьшлын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, хот байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулж, хот төлөвлөлтийн норм, нормативыг боловсронгуй болгох;
    • бүсчилсэн хөгжлийн бодлогыг хот байгуулалтын бодлогоор дэмжих;
    • бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг эхний шатанд тус бүр 50 мянгаас доошгүй хүн ам, цаашид тус бүр 100 мянга орчим хүн амтай хотууд болгон хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх;
    • нийслэлийн хүн амын хэт бөөгнөрлийг задалж, дагуул хотууд болох Багануур, Налайх, Багахангайг хөгжүүлж, тэдгээрт зохистой төвлөрөл бий болгох;
    • орон нутгийн хот суурин газруудын инженерийн дэд бүтэц, газар ашиглалтыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу сайжруулах.
    • олон давхар орон сууц болон томоохон үйлдвэрийн барилга барих үндэсний чадамжийг сайжруулах;
    • барилгын материалын үйлдвэрлэлд шинэ техник, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг нь олшруулах;
    • барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн норм, норматив, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;
    • орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх.
    • орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, орон сууц барих сан байгуулж, орон сууцны гэрээт хадгаламжийн системийг нэвтрүүлэх;
    • нийслэлийн гэр хорооллыг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбож, хүн амыг ундны усаар бүрэн хангах;
    • гэр хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлж, хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх;
    • бага орлоготой иргэд, нийгмийн эмзэг хэсэгт зориулсан орон сууцны татаас, хөнгөлөлтийг бий болгох;
    • орон сууцны шинэ хотхон, хорооллын дэд бүтцийг байгуулахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих;
    • 2021 он гэхэд айл өрхийн дийлэнхи олонхийг орон сууцтай болгох.
    • газрын шинэтгэлийг эрчимжүүлэх, газрыг иргэн бүрт үнэгүй өмчилж, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
    • газрын мэдээллийн үндэсний системийг бий болгон энэ талаархи мэдээллээр олон нийтэд  шуурхай үйлчилдэг болгох;
    • газрын мониторингийн сүлжээ бий болгож, доройтолд орж эвдэрч талхлагдсан газрыг нөхөн сэргээж сайжруулах хөтөлбөр, төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
    • үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулж, өмчийн бүртгэлийн системийг боловсронгуй болгон бэхжүүлэх.
    • бүсийн тулгуур төвүүдийг эрчимтэй хөгжүүлэх;
    • эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүд, томоохон орд газрыг түшиглэн дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн хот, тосгодыг бий болгох;
    • барилгын материалын үйлдвэрлэлд шинэ техник, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг нь олшруулах.
    • Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын бүсийн 2015 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
    • бүсийн тулгуур төв болох Ховд, Улиастай, Эрдэнэт, Хархорин, Дархан, Зуунмод, Өндөрхаан, Чойбалсан хотуудын болон аймаг, бичил бүсийн хөгжлийн хөтөлбөрүүд, суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
    • бүс нутгуудын удирдлагын оновчтой тогтолцоо, бүтцийг бүрдүүлж ажиллуулах.
    • улс орны болон бүсийн хөгжлийг хурдасгах “зүтгүүр” болох үндэсний болон бүс нутгийн  хэмжээний томоохон төслүүдийг оновчтой тогтоон хооронд нь уялдаатай хэрэгжүүлж, ажлын байрыг олноор бий болгож, ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах;
    • бүс нутгуудад аж үйлдвэр, үйлчилгээний салбарын хөгжлийг түргэсгэж, хөдөө аж ахуйг хөгжүүлж, эдийн засгийн салбарын бүтцийг боловсронгуй болгох;
    • бүсийн тулгуур төв, аймгийн төвүүд, томоохон уул уурхайн үйлдвэрүүдийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариаланд суурилсан фермерийн аж ахуйн оновчтой сүлжээ бий болгон хөгжүүлэх;
    • Улаанбаатарын бүсэд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологт суурилсан үйлчилгээ, оюуны багтаамжтай бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх;
    • бүс нутгуудад үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, шилжих хөдөлгөөнийг сааруулах.
    • Улаанбаатарын дагуул хот, Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур зэрэг суурин газруудад эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулан ажиллуулж  өндөр технологи нутагшуулах.
    • үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг жигдрүүлж, бүс нутгуудад экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх;
    • үйлдвэрлэлийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгаж, бүс нутгуудын хатуу хучилттай авто замын болон эрчим хүчний сүлжээг байгуулж дуусгах;
    • бүс нутгуудад мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн сүлжээг бий болгох;
    • аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг бүс нутгуудын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох.
    • байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх;
    • Улаанбаатар болон томоохон хот суурин газрын орчны бохирдлыг багасгах эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
    • Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
    • сэргээгдэх эрчим хүч ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлж, нар, салхи, усны эрчим хүчний эх үүсвэрийн дан болон хоршсон хэрэглээг хөгжүүлэх;
    • хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлж, ажлын байр шинээр бий болгох;
    • Киотогийн протоколын цэвэр хөгжлийн механизмын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах хамтарсан төсөл хэрэгжүүлж, улмаар зах зээлийн үнээр худалдах;
    • байгаль орчныг хамгаалах хяналтын тогтолцоог дэлхийн нийтийн жишгийн дагуу бүрдүүлэх.
    • ашигт малтмал ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хууль хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгсэл, хөшүүргийг нэвтрүүлж, өөрийгөө санхүүжүүлэх механизмыг бий болгох замаар байгалийн нөөцийн менежментийг үндэсний болон орон нутгийн хэмжээнд сайжруулж, салбар хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгох;
    • монгол үндэстний үеийн үед онцлон хайрлаж, онгон байдлаар нь хадгалан үлдээх газар нутгийн үндэсний өвийн санг буй болгож, хамгаалалтанд авах, тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлого, менежментийг боловсронгуй болгох;
    • тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн түүний удирдлагын тогтолцооны оновчтой бүтцийг бий болгож, орчин үеийн шаардлага  хангасан хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх.
    • усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ус хэмнэх усны нөөцийн менежмент, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах;
    • гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан арвижуулах замаар хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг шийдвэрлэх;
    • хотуудыг болон уул уурхайн үйлдвэрлэлийг хэрэгцээт усаар хангах усны нөөцийг нэмэгдүүлэх.
    • ойн санд сансрын мэдээ ашиглаж, зайнаас тандан судлах аргаар хайгуул, судалгаа хийж, тархалт, бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоон ойн зураглал, ойн тогтвортой менежментийн  хөтөлбөр боловсруулж, газар зүйн мэдээллийн тогтолцоонд суурилсан ойн мэдээллийн сан байгуулах;
    • стратегийн дунд хугацааны зорилтын хүрээнд уур амьсгалыг зөөлрүүлж, цөлжилт, хөрсний эвдрэл, түйрэн, элсний нүүдэлтэй тэмцэх зорилгоор ойг нөхөн сэргээх, говь, хээрийн бүсэд мод тариалж ногоон зурвас байгуулах;
    • ой хамгаалах ажилд дэвшилтэт менежментийн арга хэлбэрийг  нэвтрүүлж, ойн сангийн 20 хүртэлх хувийг нутгийн иргэд, нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэн ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх.
    • нэн ховор, ховор амьтны популяцийн тогтвортой байдал, хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон зохион байгуулалтыг шинэчлэн, тэдгээрийг хамгаалах эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлж, зориудын аргаар үржүүлэх, тэдгээрийн удмын санг бий болгож, генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглаж, биологийн найдвартай нөөцтэй болох арга замыг судлан боловсруулах;
    • ан амьтны нөөц, байршил нутгийг тогтоон хамгаалахад зориулагдсан дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхүйц олон улсын байгууллага, хандивлагч орон, хувь хүний дэмжлэгтэй урт, богино хугацааны төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийг дэмжих;
    • ховор, нэн ховор ургамлын тархац нутаг, нөөцийн судалгаа хийх, удмын санг хамгаалах, генийн сан байгуулах, бүртгэл, мэдээлэл-хяналт шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, ашиглалтыг зохицуулан төлөвлөх, сэргээн ургуулах, тарималжуулах ажил зохион байгуулах.
    • уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бодлого хэрэгжүүлэх;
    • байгаль,  цаг уурын нөлөөллийн улмаас хуурайшин гандаж, доройтолд өртсөн болон өртөх магадлал бүхий газар нутгийн төлөв байдлыг тодорхойлж, тухайн бүс нутгийн онцлогт дасан зохицох чадавхийг бэхжүүлэх;
    • байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх чадвар сайтай үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын төрлийг сонгон тариалах, шинэ төрөл, сортыг бий болгох, газар тариалангийн дэвшилтэт арга, технологи боловсруулж нэвтрүүлэх;
    • бүс нутгийн бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгой, сүргийн бүтцийг бүрдүүлэх талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
    • байгаль, цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицсон, үр ашигтай,  биологийн чадамж сайтай бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх;
    • уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилт, тэдгээрт дасан зохицох, даван туулах арга зам, сөрөг үр дагаврыг бууруулах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэг олгох, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэх.
    • төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод болгох;
    • дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны үнэт зүйл, эрх зүйн соёл, шинэ, дэвшилтэт, түгээмэл ач холбогдол бүхий зохицуулалтын аргыг судалж нэвтрүүлэх;
    • төрийн захиргааны байгууллагаас гаргах эрх зүйн актын боловсруулалтыг шинжилгээ судалгааны үндэстэй, системтэй болгох;
    • хууль тогтоомжийн хоорондын уялдааг сайжруулах, зүйл заалтуудын зөрчлийг арилгах, кодчилох ажлыг богино хугацаанд дэс дараатай хийж дуусгах;
    • хууль тогтоомжийг чанд баримталж хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлэх.
    • хүний эрх, эрх чөлөөг хангахад шууд үйлчилдэг тогтолцоог төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэн төгөлдөржүүлэх замаар боловсронгуй болгоно;
    • бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
    • хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах;
    • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг тусгайлан хангах;
    • хүүхдийн эрхийг хангах эрх зүйн орчинг сайжруулах.
    • хүн амын аюулгүй орчинг тодотгосон эрх зүйн тогтолцоог бий болгох.
    • Монгол Улсын олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийн уялдааг хангах;
    • иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, иргэний нийгэм, төрийн харилцан түншлэлийг хангасан ардчилсан удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх;
    • хууль, шударга ёс, хүний эрхийг дээдлэн хүндэтгэх уур амьсгал бүрэлдүүлж, иргэний нийгмийг хөгжүүлэн бэхжүүлэх;
    • эдийн засгийн шинж чанартай шийдвэр гаргах шатанд хувийн хэвшлийн оролцоог хангаж, хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
    • засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгох замаар тоог нь цөөн, шат дамжлагыг нь цомхон болгож, иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах.
    • парламентад нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог нийт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд хүргэх;
    • парламентын хууль тогтоох үйл явцыг ил тод болгож, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
    • Засгийн газрын хууль хэрэгжүүлэх чиг үүргийг төгөлдөржүүлэх;
    • Авлигатай тэмцэх албыг бэхжүүлж, үйл ажиллагааг  нь дэмжих;
    • төрийн өндөр албан тушаалтан үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнах, тэдний өмнө хариуцлага хүлээх тогтолцоог боловсронгуй болгох;
    • төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлах.
    • үйл ажиллагаа, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг нь боловсронгуй болгож, шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах;
    • менежментийн болон хүний нөөцийн хангамжийг нь сайжруулах;
    • хараат бус байдлын тухай НҮБ-ын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх;
    • шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах талаар хөтөлбөр гаргаж, тууштай хэрэгжүүлэх;
    • шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүгчийн хувийн, албаны хараат бус байдлыг тогтоож, хамгаалах талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
    • шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, дэвшүүлэх, огцруулах тогтолцоог боловсронгуй болгох;
    • шүүхэд олон улсын гэрээ, заншлыг хэрэглэх практик нэвтрүүлэх.
    • ойр байршилтай сумдыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд нэгтгэж томсгох;
    • бүлэг суурингийн тогтолцоог бий болгож, зах зээлийн чадамжийг нэмэгдүүлэх;
    • баг, хороог төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн захиргааны хамгийн анхан шатны нэгжийнх нь хувьд бэхжүүлэх;
    • нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай болгон хөгжүүлэх.
    • төрийн бүртгэлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, төрийн бүртгэлд бүртгүүлснийг батлах баримт бичгийг компьютерт уншигдахаар болгон, бусад төрлийн  цахим баримт бичигтэй хоршин хэрэглэдэг болгох;
    • иргэний баримт бичгийг цахимжуулах;
    • нийслэл, аймгийн төв, томоохон суурин газрын хаягийн бүртгэлийг шинэчлэн, шифр, кодын нэгдсэн  тогтолцоог улсын хэмжээнд бий болгож, олон улсын жишигт хүрсэн хаягжуулалт, газар усны нэр, хаягийн нэгдсэн сантай болох;
    • бүртгэл, мэдээллийн тогтолцоог богино хугацаанд бүхэлд нь боловсронгуй болгох.
    • төрийн албаны, ялангуяа ерөнхий менежерийн стратегийн төлөвлөлтийн чадамжийг бэхжүүлэх;
    • төрийн албаны гүйцэтгэлд үндэслэсэн удирдах чадавхийг бэхжүүлэх.
    • төрийн албаны бодлогын мэдээлэл, дүн шинжилгээ, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг хөгжүүлэх;
    • төрийн албаны удирдах албан тушаалтан, ялангуяа ерөнхий менежерийг нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулах.
    • дотоод шийдвэр нь ил тод, ажлын гүйцэтгэлд чиглэсэн суралцагч байгууллагыг хөгжүүлэх;
    • төрийн албан хаагч бүрт хүний нөөцийн удирдлагын ур чадварыг эзэмшүүлэх.
    • төрийн албаны хүний нөөцийн мэдээллийн үндэсний хэмжээний шинэ тогтолцоог бүрдүүлэх;
    • төрийн албаны цалин хөлсний тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн харилцааны нөхцөлд тохируулах, ил тод болгох, гүйцэтгэл, урамшууллын оновчтой механизмтай холбох замаар боловсронгуй болгох.
    • төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийх замаар төрийн албыг үе шаттайгаар цомхон чадварлаг болгож, зохистой хэмжээнд хүргэх;
    • төрийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийн талаархи нийгмийн аудитын арга зүйг нэвтрүүлэх;
    • төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг намын гишүүнчлэлгүй болгож, Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг нэмэгдүүлж, төрийн албыг тогтворжуулж, төрийн албаны боловсон хүчний нөөцийг бүрдүүлдэг системийг бий болгож, төрийн албыг чанаржуулах.
    • олон улсын терроризм, салан тусгаарлах үйл ажиллагаа, шашны харгис урсгалуудын нөлөө нэвтрэх, хар тамхи тараах, дамжуулан өнгөрүүлэх, хууль бусаар зэвсэг болон хүн худалдаалах зэрэг олон улсын чанартай гэмт хэрэгтэй тэмцэхэд гадаад орнуудын ижил төрлийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах;
    • гэмт хэрэгтнүүдийг улс орны хил хязгаарыг үл тооцон мөрдөн мөшгиж, илрүүлдэг, тэдэнд шийтгэл оногдуулдаг байх зорилго бүхий эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээрийг хөрш болон бусад улс орнуудтай байгуулах;
    • байгалийн гамшиг, ослоос хамгаалах, элдэв халдварт өвчин тархах аюулаас сэрэмжлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
    • зах зээлд гадаадаас нийлүүлж байгаа бараа, хүнсний болон эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудлаар хөрш орнуудтай хамтран ажиллах.
    • цагдаа, тагнуул, шүүх, прокурор гэх мэт байгууллагууд хүний үндсэн эрхийг зөрчихгүйгээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, иргэдийг төрийн хууль ёсыг хүндэтгэдэг, нийгмийн дэг журмыг сахин биелүүлдэг, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг ойлгодог, дэмждэг, хамтран ажилладаг байх нөхцөлийг бүрдүүлэх;
    • байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, нэрвэгдэгсдэд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бий болгох.
    • үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон хууль тогтоомжийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудтай уялдуулан өөрчилөх;
    • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, эрх хэмжээг оновчтой тогтоож, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн бүрэн хэрэгжилтийг хангах, биелэлтэнд нь хяналт тавих механизмыг боловсронгуй болгох;
    • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний  хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг Үндэсний аюулгүй байдлыг хангаж бэхжүүлэх төрийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулах;
    • үндэсний аюулгүй байдлын түвшинг тогтоох үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, түүнийг  тогтоож хэвшүүлэх.
    • энхийг эрхэмлэж, аливаа улс гүрэнтэй сөргөлдөхгүй байх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулах;
    • далайд гарцгүй улс орнуудын эдлэх хөнгөлөлтөөр дамжиж орох бодлогыг хэрэгжүүлэх;
    • Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс болон Европын холбоотой  иж бүрэн түншлэлийн түвшинд харилцах бодлого баримтлах;
    • Монгол Улсаас Энэтхэг, БНСУ, АСЕАН-ы орнуудтай тогтоосон харилцааг улам өргөтгөж, эдгээр оронтой хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн салбарт тогтоосон түншлэлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх;
    • уламжлалт харилцаатай Дорнод Европын орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа идэвхжүүлж өргөтгөх чиглэл баримтлах;
    • Турк, Казахстан болон Арабын зарим оронтой тогтоосон харилцаагаа цаашид идэвхтэй хөгжүүлэх;.
    • НҮБ-ын төрөлжсөн болон бусад байгууллагуудтай тогтоосон харилцаагаа өргөтгөж, тэдний тусламж, туршлагыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашиглах;
    • бүс нутгийн  улс төр, эдийн засгийн  харилцан уялдаат хамтын ажиллагаанд оновчтой оролцох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох АПЕК-д гишүүнээр элсэх;
    • Зүүн Хойд Ази, Зүүн Азийн харилцан уялдаа бүхий хамтын ажиллагааны үйл явцыг урагшлуулах яриа хэлэлцээрт нэгдэхийг эрхэмлэж, тус бүс нутагт байр сууриа бэхжүүлэх.
    • эдийн засгийн гадаад харилцааг аль болох олон талтай болгоход чиглэсэн бодлого явуулах;
    • хөгжиж буй жижиг орны туршлагыг харгалзсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үндэсний бодлого боловсруулж, түүний дагуу зарим улс оронтой хэлэлцээр байгуулахыг зорих;
    • далайд гарцгүй орны эрх ашгийг идэвхтэй хамгаалсан бодлогыг тууштай явуулах, түүний дотор ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн дамжин өнгөрөхөд эдгээр орны зүгээс ногдуулдаг дамжлагын хураамж болон  бусад авлагыг эрс бууруулж, улмаар бүрэн чөлөөлүүлэхэд ахиц дэвшил гаргах.
    • бусад оронд амьдарч, ажиллаж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах, хилийн чанадад орших Монгол үндэстнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд бие биеэ харилцан тэтгэх тэдний зүгээс Монгол Улсын хөгжил дэвшилд үзүүлэх дэмжлэг туслалцааг авахад чиглэсэн бодлого явуулах;
    • Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагын дэргэд суух дипломат төлөөлөгчийн газарт мэргэжлийн дипломатуудаас гадна эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн арвин мэдлэг, боловсролтой боловсон хүчнийг томилж, ажиллуулах зарчим баримтлах.
    • улс орны үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, иргэдийн амгалан тайван амьдралын баталгааг найдвартай хангахад төрийн батлан хамгаалах бодлого чиглэгдэх;
    • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхдээ улс орны батлан хамгаалах ашиг сонирхлын дагуу улсын дайчилгааны зохих нөөцийг бүрдүүлэх;
    • эх оронч үзлийг улс орноо хөгжүүлэх эрхэм хүсэл тэмүүлэлтэй холбон утга агуулга, зорилгыг нь оновчтой тогтоож, хүн бүрт хамаатай үзэл болгохыг зорих;
    • залуу үеийг эрүүлжүүлэх, өндөр боловсрол, мэдлэг, чадвар олгох, зэвсэгт хүчний байнгын болон дайчилгааны нөөц бие бүрэлдэхүүний чанарыг сайжруулах, нийт иргэдийн цэрэг, зэвсэгт хүчнээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх;
    • зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлагыг боловсронгуй болгон Ерөнхий зориулалтын цэрэг, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн  харилцан ажиллагааг нэгтгэн удирдах мэргэжлийн нэгдмэл удирдлагын тогтолцоог бүрдүүлэх.
    • Ерөнхий зориулалтын цэргийг байнгын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн цэргийн анги, салбарын бүтцэд дэс дараатай шилжүүлж,  Хилийн болон Дотоодын цэргийн бүтэц, зохион байгуулалт, цэргийн сургалт бэлтгэл, зэвсэглэл, техникийн хангалтыг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх;
    • НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний чадамж, бэлтгэлийг нэмэгдүүлж, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон түүний хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэн хөдөлгөөнт чадварыг сайжруулж, байнгын бэлэн байдлыг хангах;
    • зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын тогтолцоог төгөлдөржүүлэх.
    • үе шаттайгаар шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тусламж, хандив болон төсвийн дэмжлэгтэйгээр “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” бий болгох;
    • энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхитай батальон, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зориулалт бүхий цэргийн анги, томилгоот салбарууд, агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, цэргийн удирдлагын холбоо, мэдээллийн систем, зэвсэглэл, техникийг төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, дээрхи сангаас болон олон улсын тусламжаар шинэчлэн сайжруулах.
    • эдийн засгийн эрчимтэй, өндөр хурдацтай өсөлтийн үр дүнд ажлын байр олноор бий болж, хүн амын ядуурал 2 дахин буурах;
    • хүний хөгжлийн индекс 0.83 болох;
    • 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 2000 оныхоос гуравны хоёроор, эхийн эндэгдлийг дөрөвний гурваар бууруулж, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын  халдварын тархалтыг тууштай бууруулах;
    • бүх салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад мэдэгдэхүйц дэвшил гаргах;
    • сургуулийн насны хүүхдийг бага боловсролд бүрэн хамруулж, хүйсийн ялгааг арилгах;
    • ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, сургалтын олон хувилбарт төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх;
    • эдийн засаг жилд дундажаар 14-өөс доошгүй хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5 мянгаас доошгүй ам. долларт хүрэх;
    • ашигт малтмалын олборлолт мэдэгдэхүйц нэмэгдэх, дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах салбарын эзлэх хувь 4 дахин өсч,  өндөр технологи нэвтрэн, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх;
    • нүүрснээс газрын тосны болон химийн бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрлэл бий болох, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний 50-иас доошгүй хувийг өөрийн үйлдвэрлэлээр хангах;
    • аялал жуулчлалын салбар хөгжиж, жилд нэг сая жуулчин хүлээн авах;
    • оюуны шингэц бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдаж эхлэх;
    • жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн таатай орчин бүрдэх, ажилгүйдэл мэдэгдэхүйц буурах;
    • программ хангамжийн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэх боломж бүрдэж, хэрэглээ нэмэгдэх;
    • нийслэлийн гэр хорооллын 20-30 мянгаас доошгүй өрх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, улсын хэмжээнд жилд дундажаар 10000-аас доошгүй өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах;
    • хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжрах;
    • биотехнологи, генийн инженерчлэлийн аргыг нэвтрүүлэн малын үүлдэрлэг чанарыг сайжруулж, тарималын ургацыг нэмэгдүүлэх, улаан буудайн жилийн дундаж үйлдвэрлэл 4 дахин, төмс, хүнсний ногооны жилийн дундаж үйлдвэрлэл 1.5 дахин өсөх;
    • дэд бүтцийн салбарт томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, хатуу хучилттай авто замын урт 8000 км-т хүрэх, говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээ барих ажлын 60 хүртэл хувийг гүйцэтгэх, хоёр дахь төмөр зам барих ажлын 70-аас доошгүй хувийг хийнэ. Гол төмөр замыг цахилгаанжуулах ажлыг шийдвэрлэх;
    • Монгол Улсын бүх сум байнгын цахилгаантай болж, бүх малчин өрх нар, салхины эрчим хүчээр хангагдах, дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахаас гадна цахилгаан эрчим хүч экспортолж эхлэх;
    • бүс нутгуудын хөгжил түргэсч, Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл саарах, бүсийн тулгуур төв зарим хотын хүн амын тоо 50 мянгаас доошгүй болох;
    • Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн томоохон орд газруудыг түшиглэн орчин үеийн шийдэл бүхий 10-20 мянган хүнтэй хотууд бий болох;
    • гэр бүл бэхжиж, хүн амын тоо өсөх, гэр бүлийн хүчирхийллийг арилгах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
    • хамран сургалтын бохир жин бага боловсролд 99.1, дунд ангид 97.2, суурь боловсролд 98.3 хувьд тус тус хүрэх;
    • олон улсын  жишигт нийцсэн  болон түүнд ойртсон, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын цогцолбор сургуулийн тоог 10-аас дээш болгох;
    • олон улсын стандартад ойртсон хоёроос доошгүй их сургуультай болох;
    • өрхийн эмнэлгийн тогтолцоо бүрэн төлөвших;
    • сум, аймгийн эмнэлгүүдийн 60 хувь дүүргийн эмнэлгүүд 100 хувь эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдох;
    • өвчний түүхийг  бүрэн цахим картад шилжүүлэх;
    • хөдөөнөөс оношилгоо, эмчилгээнд зорчигчдын тоо 50-аас дээш хувь буурах;
    • олон улсын стандартад нийцсэн эмчилгээ-оношилгооны төвийг байгуулан ажиллуулж, гадаад явж эмчилгээ, оношилгооны үйлчилгээ авдаг иргэдийн тоог мэдэгдэхүйц бууруулах;
    • эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар 75 хувьд хүрэх;
    • Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бүрэн арилгаж, хог хаягдлын цогц менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар   орчны бохирдлын эх үүсвэрийг эрс багасгах;
    • монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 2015 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 20-иос доошгүй хувь буюу 30 гаруй сая га-д хүрэх;
    • хот суурин газрын хүн амын 70 хувийн, хөдөөгийн хүн амын 60 хувийн ундны усны хэрэгцээг хангах;
    • газрын нөөцийн менежментийн боловсронгуй тогтолцоо бүрдэж хэвшсэн байх.
    • энэ үе шатанд эдийн засаг жилд дунджаар 12-оос доошгүй хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12 мянгаас доошгүй ам. долларт хүрч, оюуны шингэц бүхий  үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшин хөгжиж, Монгол Улс дэлхийн дундаж орлоготой орнуудын эгнээнд орох;
    • Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ үр ашигтай, өрсөлдөх чадвартай болох;
    • ашигт малтмалын олборлолтоос эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих үйл явц эрчимжих;
    • улсын хэмжээнд жилд дунджаар 15000-аас доошгүй айл өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах;
    • нийт хүн амын дундахь дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин 60-д хүрэх;
    • бүх шатны сургуульд хамран сургалт 100 хувьд хүрэх;
    • олон улсын стандартад нийцсэн хөтөлбөртэй ерөнхий боловсролын болон их сургуулийн тоо нэмэгдэх;
    • судалгаа боловсруулалтын санхүүжилтийн хэмжээг 2015 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2021 он гэхэд 3 хувьд хүргэх, энэ зардлын 1/3-г хувийн хэвшил санхүүжүүлдэг болох;
    • орчин үеийн технологи нутагшуулан эзэмшсэн орон болох;
    • аялал жуулчлалын салбар хөгжиж, жилд ирэх жуулчдын тоо хүн амын тоотой тэнцэх;
    • фермерийн аж ахуй хөгжиж, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг үндсэнд нь дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж, хүнсний бүтээгдэхүүний экспорт өсөх;
    • нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах;
    • Ази тив, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай, орчин үеийн тээвэр холбоо, эрчим хүчний дэд бүтэц бий болох, хатуу хучилттай авто замын урт 11000 км-т хүрэх, хоёр дахь төмөр замыг ашиглалтанд оруулах, баруун, говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээ бий болох;
    • Монгол Улс цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр найдвартай бүрэн хангаад зогсохгүй, цахилгаан эрчим хүчийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг орон болох;
    • бүсийн тулгуур төв хотуудыг хөгжүүлж, хүн ам нь тус бүр 100 мянгаас доошгүй болж, орон нутагтаа тогтвор суурьшилтай аж төрөх таатай орчинг бүрдүүлэх;
    • хүн амын дундаж наслалт 72 болох;
    • сум, аймгийн эмнэлэгүүдийн хэрэгцээ бүрэн хангагдах;
    • хөдөөнөөс оношилгоо, эмчилгээнд хамрагдахаар ирэх зорчигчдын тоо 95 хувиар буурах;
    • эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар 95 хувьд хүрэх;
    • нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ оновчтой болж, үр ашиг нь дээшилсэн байх.
    • “Ашигт малтмал”;
    • “Технологи”;
    • “Дэд бүтэц”;
    • “Ус”;
    • “Хөдөөгийн хөгжил”;
    • “Аялал жуулчлал”;
    • “Орон сууц”;
    • “Хотууд”;
    • “Боловсрол”;
    • “Эрүүл мэнд”;
    • “Хүнсний аюулгүй байдал”.
    • Баруун, Зүүн, Төв, Хангайн, Улаанбаатарын бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрүүд;
    • Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Багануур дүүргүүдэд үйлвэрлэл, технологийн болон бизнесийн инкубатор парк, “Эйрсервис интернэйшнл” парк;
    • “Дархан” үйлдвэрлэл, технологийн парк;
    • Сүхбаатар хотод “Сэлэнгэ” үйлдвэрлэл, технологийн парк;
    • Чойр хотод “Алтанговь” хөгжлийн парк;
    • “Дорнод” үйлдвэрлэл, технологийн парк;
    • “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн парк;
    • ”Хархүрэм (Хархорин)” сургалт, шинжлэх  ухаан, технологийн парк;
    • “Ховд”, “Улиастай”, “Өндөрхаан” үйлдвэрлэл, технологийн паркийг тус тус байгуулан ажиллуулна.
    • Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурын эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулна.
    • дэлхийн зах зээл дэх алт, зэс, нүүрсний үнийн огцом уналт;
    • хөрш орнуудын худалдааны хориг, татварын ялгавартай бодлого;
    • бүс нутгийг хамарсан банк, санхүүгийн өргөн хүрээтэй хямрал;
    • гадаадын хөрөнгө оруулалт саарах, зогсох;
    • газрын тосны үнэ огцом өсөх;
    • дэлхийн, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом буурах;
    • дотоодын санхүү хямрах, төсвийн эрс өсөх.
    • ган, зудын байдал олон жилийн турш тохиолдох;
    • цөлжилтөд хэт нэрвэгдэх;
    • бусад гамшигт үзэгдэлд нэрвэгдэх.
    • малын халдварт “А” зэрэглэлийн өвчний хүчтэй тархалт;
    • шувууны ханиад, тахал зэрэг гоц халдварт өвчний өргөн хүрээтэй тархалт;
    • ХДХВ болон ДОХ өвчний хүчтэй тархалт.
    • эрчим хүчний өргөн хүрээтэй урт хугацааны тасалдал;
    • үйлдвэрлэл, техногенийн осол;
    • зам, тээвэр, харилцаа холбооны сүлжээ тасрах.
    • хууль тогтоомжийн хэрэгжилт сул байх;
    • төр, засгийн үйл ажиллагаа нааштай үр дүнд хүрэхгүй байх;
    • төрийн институцүүдийн нэг нэгийгээ хянах тогтолцоо сул, эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, хариуцлага хүлээх этгээд байхгүй байх;
    • шударга, ил тод сонгууль явуулж чадахгүй байх;
    • авлига өргөжин тэлэх;
    • нийгмийн хямрал ужиграх зэрэг  болно.  
  • Стратегийн зорилт 3. Судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоно:

    Стратегийн зорилт 4. Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлнэ:

    4.8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлого

    Хүн амын орлого багатай эмзэг хэсэгт түлхүү хандсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. Нийгмийн хамгаалалд оруулж байгаа хөрөнгө бол хойч үедээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзнэ. Нийгмийн хөгжлийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлж, монгол хүний аж амьдралын чанарыг сайжруулна.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1.Гэр бүл, нийгэм, хамт олонд тулгуурласан халамжийн тогтолцоог төлөвшүүлж, халамжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж  хөгжүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх, бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг оновчтой, үр ашигтай болгож, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Хүн амын бүлгүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:

    хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, эцэг, эх,гэрбүлийнгишүүдийгньажлын

    Стратегийн зорилт 4.Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно:

    ТАВ. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО

    Монгол Улсын хөгжлийн 2 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

    Монгол Улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн  өсөлт, хөгжлийн стратегийг сонгож байна.

    Эдийн засгийн бодлогын гол зорилт нь 2007-2015 онд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 14 хувьд, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5 мянгаас доошгүй ам. долларт хүргэж, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавих, 2016-2021 онд эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 12-оос доошгүй хувь байлгаж, мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 12 мянгаас доошгүй ам. доллар болгож, дэлхийн дундаж орлоготой орнуудын эгнээнд орох эдийн засгийн чадамж, нөөц боломжийг бүрдүүлэхэд оршино.

    Хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө оруулалтын үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно.  Эхний үе шатанд уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, цаашид бүтээгдэхүүнээ гүн боловсруулдаг болно. Улмаар хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологт суурилсан, экспортын баримжаатай, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийг олон талтай болгож, ашигт малтмалаас харьцангуй бага шалтгаалдаг орон болно.

    Бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасган бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, эдийн засгаа тэнцвэртэй хөгжүүлнэ.

    5.1. Макро эдийн засгийн бодлого

    Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх макро эдийн засгийн нэн таатай орчинг бүрдүүлнэ.

    5.1.1. Улсын төсвийн бодлого

    Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд бүрэн чиглэнэ. Төсвийн бодлогыг Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлнэ. Ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулан ашиглаж, татвар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлогоос “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлэн, иргэдэд хуваарилж, зохистой ашиглана.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд нийцүүлэн боловсронгуй болгоно:

    Стратегийн зорилт 2. Төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы хөгжлийн зорилтуудтай оновчтой уялдуулан нэмэгдүүлж, урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, төслүүдэд суурилан хэрэгжүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Хүн амын орлого багатай ядуу болон дундаж орлоготой хэсэгт түлхүү хандсан төсвийн зарлагын бодлого хэрэгжүүлнэ:

    Стратегийн зорилт 4. Төрөөс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн  механизмуудыг хэрэглэн хуримтлал бий болгож, “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад зохистой ашиглана. “Ашигт малтмал” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:

    5.1.2. Татварын бодлого

    Татварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлох зарим үйлдвэрлэлийг татварын оновчтой бодлогоор дэмжинэ:  


    Стратегийн зорилт 2. Экологийн татварыг бий болгож, татварын суурийг өргөтгөн татвар хураалтыг сайжруулж, төсвийн орлогыг зохистой нэмэгдүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор оновчтой дэмжинэ:

    5.1.3. Мөнгө, зээлийн бодлого

    Инфляцийг оновчтой удирдан зохицуулна. Экспортын үйлдвэрлэлийг дэмжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бодитой болгон  цаашид тогтвортой байлгана. Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгож, зээлийн хүүг бууруулан, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Инфляцийг оновчтой удирдан, төгрөгийн ханшийг зохистой түвшинд байлгана:

    Стратегийн зорилт 2. Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоно:

    үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж,хөрөнгийнгадаадэхүүсвэрийг

    Стратегийн зорилт 3. Зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ:

    5.1.4. Өрийн бодлого

    Өрийн дарамтгүй, тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоно. Гадаад зээлийг багасгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Дотоод хуримтлалыг нэмэгдүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, өрийн эрсдэлийг бууруулна:

    Стратегийн зорилт 2: Өрийн удирдлагыг сайжруулан боловсронгуй болгоно:

    5.1.5. Өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого


    Макро эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэн Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Монгол хүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Үйлдвэрлэл, үйлчилгээнд  өндөр технологийг нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Бизнесийн орчинг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ:

    5.1.6. Гадаад худалдааны бодлогын стратегийн зорилтууд

    Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх гадаад худалдааны таатай орчинг бүрдүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг зохистой өсгөнө:

    Стратегийн зорилт 2. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлагатай оновчтой уялдуулан сайжруулна:

    5.1.7. Хувийн хэвшлийн хөгжил

    Зах зээлийн эдийн засгийн зарчим, шударга өрсөлдөөнд суурилсан хувийн хэвшил нь Монгол Улсын үндэсний хөгжилд, түүний дотор ажлын байр шинээр бий болгож, иргэдийг орлогын ядуурлаас гаргахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

    Хувийн хэвшлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэдгээрт тулгарсан бэрхшээлийг арилгах, гадаад зах зээлд гарах таатай орчин бүрдүүлэх үүргийг төр хүлээнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Хувийн хэвшил, Засгийн газрын байгууллагуудын түншлэлийг дэмжин хөгжүүлж, бэхжүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцох Засгийн газрын оролцоог зохистой түвшинд хүртэл хязгаарлана:

    төрийн зохицуулалтын бүтэц, тогтолцоог хянан үзэж, шуурхай болгох;

    5.2. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого

    Монгол Улсын хөгжлийн 3 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

    Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийг Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглүүлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарын хувийн жинг тууштай нэмэгдүүлж, 2015 онд 85 хувьд, 2021 онд 92 хувьд хүргэж, дундаж хөгжилтэй орнуудынхтай ижил эдийн засгийн бүтцийг бий болгоно.

    5.2.1. Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого

    5.2.1.1. Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлого


    Өндөр технологт тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг бүрдүүлнэ.

    Нэгдүгээр үе шат (2007-2015 он):

    Стратегийн зорилт 1. Стратегийн орд газруудыг ашиглана. Улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудад төрийн мэдлийн хувийг 51-ээс  дээш байлгах бодлогыг баримтална:

    Стратегийн зорилт 2. Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгална:

    Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

    Стратегийн зорилт 1. Стратегийн орд газруудыг ашиглах ажлыг эрчимжүүлнэ. Уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүний техник, технологийг эрчимтэй нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлнэ:

    5.2.1.2. Боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн бодлого

    Өрсөлдөх чадвартай боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, эдийн засгийн төрөлжилтийг эрс сайжруулна.

    Нэгдүгээр үе шат (2007-2015 он):

    Стратегийн зорилт 1. Гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Бүс нутгуудын хөгжлийн дотоод, гадаад нөөц боломжтой оновчтой уялдуулан үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлнэ:

    Хоёрдугаар үе шат (2016-2021он):

    Стратегийн зорилт 1. Оюуны шингэц бүхий, өндөр технологт суурилсан үйлдвэрлэлийн эзлэх байр суурийг бэхжүүлж, өсгөнө:

    5.2.1.3. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний  хөгжлийн бодлого:

    Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах таатай орчин бүрдүүлнэ.

    Нэгдүгээр үе шат (2007-2015 он):

    Стратегийн зорилт 1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно:

    Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

    Стратегийн зорилт 1. Үйлчилгээний зарим үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ:

    5.2.1.4. Хөдөө аж ахуй, хүнсний  үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого

    Хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадавхийг бэхжүүлэх замаар орчин үеийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж, хүн амын гурил, мах, сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, хүртээмж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулна.

    Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):

    Стратегийн зорилт 1. Бүс нутгийн онцлогыг харгалзан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, халдварт өвчний гаралт, тархалтыг эрс бууруулан малыг эрүүлжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Газар ашиглалтыг сайжруулж, ­усалгаатай тариаланг хөгжүүлэн, биотехнологи  нэвтрүүлэн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ:

    услалтын оновчтой системийг бий болгон усалгаатай газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг лизингээр олгох,усжуулалтынбарилга


    Стратегийн зорилт 3. Хүнсний үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний  өрсөлдөх чадварыг сайжруулна:

    Стратегийн зорилт 4. Газар тариалангийн болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, хөдөөгийн хүн амын ундны усны хэрэгцээ, шаардлагад тохирсон усны нөөцийг нэмэгдүүлнэ:

    Стратеги зорилт 5. Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, тэжээлийн шимт чанар, тэжээллэг байдлыг сайжруулах, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

    Стратеги зорилт 6. Хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг хадгалах, чийгийн ууршилтыг багасгахад чиглэсэн дэвшилтэт технологийг газар тариаланд нэвтрүүлнэ:

    Хоёрдугаар үе шат (2016-2021он):

    Стратегийн зорилт 1. Биотехнологийг нэвтрүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан, тарималын ургацыг нэмэгдүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн зохистой орчин бүрдүүлж, хүн амыг аюулгүй, хүрэлцээтэй хүнс тэжээлээр хангана:

    5.2.1.5. Аялал жуулчлалын  хөгжлийн бодлого

    Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

    Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):

    Стратегийн зорилт 1. Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулна:

    Стратегийн зорилт 2. Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлнэ.

    Хоёрдугаар үе шат (2016 – 2021 он):
    Стратегийн зорилт 1. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж,  үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж сайжруулна:

    5.3. Дэд бүтцийн хөгжлийн бодлого

    Монгол Улсын хөгжлийн 4 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

    Дэд бүтцийг хүн ам, хэрэглэгчдийн болон эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.

    Эрчим хүч экспортолж, бүс нутгийн зам тээврийг хоёр хөрш, Ази, Европыг холбосон “гүүр”, тээвэр зуучлалын үйлчилгээ болгон шинэ түвшинд гаргана. Дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ.

    5.3.1. Зам, тээврийн хөгжлийн бодлого

    Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):

    Стратегийн зорилт 1. Зам, тээврийн салбарын хөгжлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно:

    Стратегийн зорилт 2.Авто замын сүлжээг өргөжүүлнэ:

    Стратегийн зорилт 3.Авто замын салбарт дэвшилтэд техник технологи нэвтрүүлж, авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, үйлчилгээг сайжруулна:

    Стратегийн зорилт 4.Төмөр замын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна:

    Стратегийн зорилт 5. Агаарын тээврийн шинэчлэлийг гүнзгийрүүлж,  дэд бүтцийг хөгжүүлэн, үйлчилгээг өргөжүүлж, агаарын тээврийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан салбар болгон хөгжүүлнэ:

    Стратегийн зорилт 6. Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчинг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөнө:

    Стратегийн зорилт 7.Улаанбаатар хотын авто замын сүлжээ, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна:


    Стратегийн зорилт 8. Авто тээврийн хэрэгслээс хүрээлэн байгаа орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулна:

    Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

    Стратегийн зорилт 1.Авто, төмөр замын сүлжээг өргөтгөн, агаарын болон усан замын тээврийг хөгжүүлж, аймаг, нийслэл болон бүсийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбоно:

    5.3.2. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого


    Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):

    Стратегийн зорилт 1.Монгол Улсын “Эрчим хүчний нэгдсэн систем”-ийг байгуулж, эрчим хүчний салбарын ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн,  хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно. Эрчим хүчний салбарыг эрчим хүч экспортолдог чадамжтай болгоно:

    Стратегийн зорилт 2. Сум, суурин газрын болон малчдын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулна:

    Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

    Стратегийн зорилт 1.Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн үр ашгийг сайжруулж, хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно:

    5.3.3. Түлшний салбарын хөгжлийн бодлого


    Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):

    Стратегийн зорилт 1. Нүүрс хийжүүлж, бага оврын цахилгаан станцуудыг түлшээр хангана:

    Стратегийн зорилт 2. Кокс-хими болон нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж ажиллуулна:

    Хоёрдугаар үе шат (2016-2021он):

    Стратегийн зорилт 1. Нүүрсний цэвэр технологт тулгуурласан том хүчин чадлын цахилгаан станц барьж, нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн эзэмшинэ:

    5.3.4. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн бодлого

    Мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21 дүгээр зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ.

    Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):

    Стратегийн зорилт 1. Мэдээлэл харилцааны технологийн салбарын  программ хангамж, технологи,  эрх зүй,  бүтэц, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон хүний нөөцийн нэн таатай орчинг бүрдүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Мэдээлэл харилцааны технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт өргөн нэвтрүүлнэ:

    Хоёрдугаар үе шат (2016 – 2021он):

    Стратегийн зорилт 1. Мэдээлэл, харилцааны технологийн салбарын  программ-техник, мэдээлэл хангамж, технологи,  бүтэц, зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн болон эрх зүйн орчинг боловсронгуй болгож, шинэчлэн сайжруулна:

    Хот байгуулалт, барилгын хөгжлийн бодлого

    Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалтыг эрчимжүүлнэ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дундаж хөгжилтэй орнуудын түвшинд хүргэнэ. “Хотууд” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог хөгжүүлж, хот, суурингийн оршин суугчдад таатай орчин бүрдүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Орчин үеийн чанарын шаардлага бүхий барилга, шинэ нэр төрлийн барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарыг бий болгон хөгжүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулна. “Орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:

    Стратегийн зорилт 4. Хот суурингийн газар ашиглалтыг сайжруулж, эд хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгоно:

    Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

    Стратегийн зорилт 1. Хот байгуулалтыг улам боловсронгуй болгож, барилгын шинэ нэр төрлийн  бараа, хийцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ:

    5.4. Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого

    Монгол Улсын хөгжлийн 4 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

    Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг эрс багасгана.

    Нэгдүгээр үе шат (2007-2015 он):

    Стратегийн зорилт 1. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгож, бүс нутгийн хөгжлийг түргэсгэнэ:

    Стратегийн зорилт 2. Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын бүсийн эдийн засгийн өсөлтийг хөгжлийн хүчин зүйл болгож, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ. “Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Бүс нутгуудад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавина:


    Хоёрдугаар үе шат (2016-2021он):

    Стратегийн зорилт 1. Хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг эрс багасгаж, бүс нутгуудад мэдлэгт суурилсан эдийн засгийг эрчимтэй  хөгжүүлнэ:

    ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

    Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

    Агаар мандал, газар, түүний хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан, ургамлын олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур  амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн нөлөөг бууруулах, химийн хорт бодис, цацраг идэвхт хаягдлыг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн эдийн засаг, нийгэм, экологийн  цогц арга хэмжээ хэрэгжүүлэх бодлого баримтална.

    Бүх үе шат (2007-2021он):

    Стратегийн зорилт 1. Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно:

    Стратегийн зорилт 2. Газар, газрын хэвлийн баялагийг зохистой ашиглах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ. “Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:

    Стратегийн зорилт 4. Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцөлийг хангана:

    Стратегийн зорилт 5. Амьтан, ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ:

    Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд дасан зохицож,  сөрөг үр дагаврыг бууруулах чадавхийг бүрдүүлж хэрэгжүүлнэ:

    ДОЛОО. ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛЫН

    ХӨГЖЛИЙН БОДЛОГО

    Монгол Улсын хөгжлийн 6 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

    Монгол Улсын  Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт нь  эрх зүйн орчин, төр, засгийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцооноос шууд шалтгаална.

    7.1 Эрх зүйн шинэтгэл

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Төрийн институцүүдийг чадавхжуулж, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно:

    Стратегийн зорилт 2. Хүний эрхийг баталгаатай хангана:


    Стратегийн зорилт 3. Нийгэм дэх аюулгүй орчныг бий болгох  эрх зүйн орчинг боловсронгуй болгоно:

    Стратегийн зорилт 4. Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгож, ардчилалыг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ:

    7.2. Монгол Улсын төрийн байгуулал, төрийн удирдлагын хөгжил

    Ардчилсан, ил тод, харилцан хяналттай, хууль дээдэлсэн, иргэдийн эрх ашигт нийцсэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх  эрх мэдлийн үр ашигтай удирдлагыг боловсронгуй болгож төлөвшүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Парламентын  тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлж, төрийн  бодлогын тогтвортой байдлыг хангана.

    Стратегийн зорилт 2. Төрийн удирдлагын шийдвэр гаргах үйл явцын ил тод байдал, түүнд иргэд оролцох боломжийг хангана:

    Стратегийн зорилт 3.Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус, шударга үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ:

    Стратегийн зорилт 4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг эдийн засгийн чадамж, хүн амын нөөцөд тулгуурлан томсгоно:

    Стратегийн зорилт 5. Төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, бодитой, үнэмшилтэй цахим мэдээллийн тогтолцоо, сан байгуулна:

    7.3. Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийн бодлого

    Төрийн албыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хүргэх чадвартай болгон шинэтгэх бодлого хэрэгжүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Төрийн албаны стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг хөгжүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Төрийн албаны бодлого, дүн шинжилгээний болон төрийн албан хаагчийн манлайллын чадамжийг шинэ түвшинд хүргэнэ:

    Стратегийн зорилт 3. Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг хангана:

    Стратегийн зорилт 4. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн болон цалин хөлс, хангамжийн тогтолцоог төгөлдөржүүлнэ:

    Стратегийн зорилт 5. Төрийн албаны оновчтой хэмжээг хангаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ:

    7.4. Үндэсний аюулгүй байдлын бодлого

    Олон улсын харилцаанд энхийг эрхэмлэсэн, тэнцвэртэй бодлого явуулж, Ази, Номхон далайн бүс нутаг, нэн ялангуяа Зүүн Хойд Азийн орнуудын аюулгүй байдлын хамтын тогтолцоог бий болгох үйлст идэвхи санаачлагатай оролцох бодлого тууштай баримтална. Үндэсний төрт ёсны уламжлал, залгамж чанарын дагуу төрөө бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, соёл иргэншлээ тогтвортой хөгжүүлэх, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хариуцлагыг хангах замаар тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа олон улсын хүрээнд хадгалан хамгаална. Эдийн засгийн харьцангуй давуу талаа ашиглаж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, бусад оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр улс орныхоо эрчимтэй хөгжлийн асуудлыг шийдвэрлэж, аюулгүй байдлын баталгааг бүрдүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Олон улсын чанартай уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх болон байгалийн гамшиг ослоос хүн амыг   хамгаалахад  чиглэсэн  гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Эдийн засгийн эрчимтэй хөгжил, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай зэрэг хууль тогтоомжийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудтай уялдуулан өөрчилж, эдгээр хууль тогтоомж, үзэл баримтлалын хэрэгжилт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг дүгнэх цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ:

    7.5. Гадаад бодлого

    Гадаад бодлогыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, үр ашигтай түншлэлийг бий болгоход чиглүүлнэ.

    Хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн ашиг сонирхлын талаасаа харилцан шүтэлцээ бүхий хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, өөрийн иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хилийн чанадад хамгаалах замаар бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг  найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратегийн зорилт 1. Энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад улс төрийн бодлогыг хэрэгжүүлнэ:

    хөрш хоёр оронтойгоо харилцан ашигтай, тэнцвэртэй харилцахад тэргүүлэх ач холбогдол өгөх,эдгээрорнызахзээлдхөгжижбуйболон

    Стратегийн зорилт 2. Эдийн засгийн үр ашигтай гадаад харилцааг хөгжүүлнэ:

    Стратегийн зорилт 3. Бусад салбарын гадаад харилцааг эрчимжүүлнэ:

    7.6. Батлан хамгаалах салбарын бодлого

    Монгол Улсын төрөөс дотоод, гадаад улс төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ улс орны батлан хамгаалах чадамж бэхжүүлэх  үйл хэргийг анхаарлын төвд байлгаж, Зэвсэгт хүчний ерөнхий удирдлага, иргэний хяналтын үр дүнтэй тогтолцоог бий болгоно. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоно.

    Бүх үе шат (2007-2021 он):

    Стратеги зорилт 1. Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлнэ:

    Стратегийн зорилт 2. Зэвсэгт хүчний ерөнхий удирдлага, иргэний хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадамж бүхий мэргэшсэн болгон хөгжүүлнэ:


    Стратегийн зорилт 3. Зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ:

    батлан хамгаалах нөөцийн менежментийг боловсронгуй болгох хүрээнд зэвсэгт хүчний зэвсэглэл,техникийнорчинүеийншаардлагаднийцүүлэн

    НАЙМ. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГОЛ ҮР ДҮН,

    ТҮҮНИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМ

    8.1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын гол үр дүн

    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр дараахь томоохон үр дүнд хүрнэ:

    Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үе шат  (2007-2015 он)

    2015 он гэхэд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг бүрэн хэрэгжүүлнэ:

    Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үе шат (2016-2021 он)

    2021 он гэхэд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг бүрэн хэрэгжүүлнэ:

    8.1.1. Монгол Улсын Үндэсний  болон бүсийн  хөтөлбөрүүд

    1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд дараахь Үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ:

    2.Дараахь бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, технологийн парк, цогцолборуудыг байгуулна:

    8.2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо

    Төрийн үйл ажиллагааг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний тэргүүлэн манлайлах чадамж бий болгох хэмжээнд хүртэл шинэтгэх нь уг бодлого, стратегийг амжилттай хэрэгжүүлэх угтвар нөхцөл болно.

    ЗасгийнгазарүйлажиллагааныхаахөтөлбөрийнтөсөлдбүрэнэрхийнхээхугацаандбаримтлахЗасгийнгазрынтэргүүлэхчиглэлийгМонголУлсынМянганыхөгжлийнзорилтодсуурилсанҮндэснийхөгжлийнцогцбодлогод

    үндэслэн тодорхойлж байх бөгөөд уг хөтөлбөрийн төслийг холбогдох хуульд заасан журмын дагуу батлуулан, биелэлтийг нь зохион байгуулна.

    8.2.1. Уялдуулан зохицуулах тогтолцоо

    Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегид үндэслэсэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үндсэн салбар бүрээр стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүргээ хэрэгжүүлэх замаар уг хэтийн бодлого, стратегийг уялдуулан зохицуулна.

    Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжлийн бодлого хариуцсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байгуулна. Энэ байгууллага Монгол Улсын болон бүс нутгийн хөгжлийн хэтийн болон чиглүүлэх төлөвлөгөө, өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулах, салбар хооронд уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхийн дээр бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээг хариуцан гүйцэтгэнэ. Түүнчлэн энэхүү бодлогын баримт бичгийг хянан сайжруулж, цаашид урт хугацааны төсөөлөл боловсруулж тухай бүр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.

    8.2.2. Төлөвлөлтийн механизм

    Засгийн газар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж, хэрэгжүүлж байна.

    8.2.4. Тайлагнах, хянах тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх

    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын жил бүрийн хэрэгжилтийг Засгийн газар дараа жилийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд тайлагнана.

    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина.

    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт, шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:

    Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд:

    I үе шат: Бодлогын зорилтын эхний шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);
    II үе шат: Бодлогын зорилтын дунд шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);
    III үе шат: Бодлогын зорилтын эцсийн шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр).

    Хяналт, шинжилгээ, үнэлгээг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд холбогдох мэргэжлийн болон судалгааны, түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хийх бөгөөд зохих зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Хяналт, шинжилгээ тасралтгүй явагдана.

    Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байх бөгөөд гол анхаарал хандуулах зарим зорилтын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг салбар тус бүрээр урьдчилан тодорхойлсон байна.

    8.2.6. Монгол Улсын хөгжлийн урт хугацаанд учирч болох эрсдэлүүд, тэдгээрийн удирдлага

    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний Хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд дор дурдсан эрсдэл тохиолдож болохыг тооцно:

    Эдийн засгийн хүрээний эрсдэл:

    Байгаль, цаг уурын өөрчлөлт, гамшигт үзэгдэл:

    Хүн амын эрүүл мэндтэй холбоотой эрсдэл:

    Үйлдвэрлэл, бизнесийн хүрээний эрсдэл:

    Төрийн удирдлагад учрах эрсдэл:

    Дээр дурдсан эрсдлийн удирдлагын арга механизмыг дунд болон богино хугацааны төлөвлөлтийн хүрээнд байнга боловсронгуй болгож, хэрэгжүүлж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)