Яаг чамд таарсан ажил байна

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
* Их, дээд сургууль төгссөн болон төгсөх курсын оюутан,
* Англи хэлний ахисан-дунд(high-intermediate)-аас дээш төвшний мэдлэгтэй, түүнчлэн орос, герман, япон, хятад, солонгос хэлний аль нэгийг чөлөөтэй ашиглах чадвартай байх /хэлний төвшинг баталгаажуулсан баримт заавал шаардлагатай/,
* Биеийн өндөр: эрэгтэй: 175-180см / эмэгтэй: 165-170см
* Нас: эрэгтэй: 23-28 / эмэгтэй: 20-26
* Зан харьцааны өндөр соёлтой байх,
* Гадаад төрх өв тэгш, эрүүл чийрэг, гоо зүйд нийцсэн,
* Багаар болон бие даан ажиллах чадвартай байх,
* Хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх,
http://www.miat.com/info.php

Монгол-Япон бяцхан толь /дүрслэх урлагийн хэрэгсэл/

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
.
тосон будаг - 油絵具
усан будаг - 水彩絵具
акриль будаг - アクリル絵具
темперийн будаг - テンペラ絵具
пастель - パステル
тосон харандаа - クレヨン
харандаан будаг - 色鉛筆
гуашь - グワッシュ
бэх - 墨
шунх - 朱
будаг шингэлэгч - 定着剤、フィキサチーフ
эмульс - エマルション(乳濁液)
уусмал - 溶液
бийр - 筆
зургийн багс - 絵筆
сойз - 刷毛
хайч - はさみ
цаасны хутга - カッターナイフ
цавуу - 糊
баллуур - 消しゴム、消し具
зургийн цаас - 画用紙
зотон даавуу - キャンバス布
модон раам - 木枠
будгийн самбар (палитр) - パレット
банз - 板
фанер - パネル
зургийн жааз - 画額
зургийн тавиур (мольберт) - イーゼル、画架
галлерей - ギャラリー、画廊
зургийн самбар (планшет) - 画板

Зарим заримдагдуудад зориулсан шүлэг

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Загатнаагvй ч гэлээ миний гар

Заримдагуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь

Замбараагvй дээ биш ч энэ хорвоо

Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.

Замбуулин хэдий арвин тусмаа

Заваан юм төдий элбэг болжээ.

Заримдаг гийгvvлэгч ес байтал

Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.

Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж

Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт

Өөчилж муучилж ховлож амьдрах нь

Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.

Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.

Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.

Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ

Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.

Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө

Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ

Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад

Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.

Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана

Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.

Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж

Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.

Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно

Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.

Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй

Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.

Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?

Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?

Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд

Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.

Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин

Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.

Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь

Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

Монгол-Япон бяцхан толь /Геологийн цаг тоолол/

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Фанерозой - 顕生代(Phanerozoic)
Кайнозой - 新生代(Cenozoic)
Неоген - 新第三紀(Neogene)
Голоцен - 完新世(沖積世)(Holocene)
Плейстоцен - 更新世(洪積世)(Pleistocene)
Плиоцен - 鮮新世(Pliocene)
Миоцен - 中新世(Miocene)
Палеоген - 古第三紀(Paleogene)
Олигоцен - 漸新世(Oligocene)
Эоцен - 始新世(Eocene)
Палеоцен - 暁新世(Paleocene)
Мезозой - 中生代(Mesozoic)
Цэрд - 白亜紀(Cretaceous)
Дээд/Хожуу Цэрд - 白亜紀後期
Доод/Түрүү Цэрд - 白亜紀前期
Юра - ジュラ紀(Jurassic)
Дээд/Хожуу Юра - ジュラ紀後期
Дунд Юра - ジュラ紀中期
Доод/Түрүү Юра - ジュラ紀前期
Триас - 三畳紀(トリアス紀、Triassic)
Дээд/Хожуу Триас - 三畳紀後期
Дунд Триас - 三畳紀中期
Доод/Түрүү Триас - 三畳紀前期
Палеозой - 古生代
Перм - ペルム紀(二畳紀、Permian)
Карбон / Пенсильван - 石炭紀(Carboniferous): ペンシルベニア紀
(Pensylvanian)
Карбон / Миссиссип - 石炭紀(Carboniferous): ミシシッピー紀
(Mississippian)
Девон - デボン紀(Devonian)
Силур - シルル紀(ゴトランド紀、Silurian)
Ордовик - オルドビス紀(Ordovician)
Кембри - カンブリア紀(Cambrian)
Кембрийн өмнөх - 先カンブリア代(Precambrian)
Протерозой - 原生代(Proterozoic)
Архей - 始生代(太古代、Archaean)
Гадей - 冥王代(Hadean)

Монгол бурхад

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
           Амитаба
           Арьяабал

   Асрангуй

           Балданлхам 
  • Махакала

            Манал


            Намсрай
  •    Ямандаг
  • Янжинлхам
  • Амитаба (=Аюуш) - 阿弥陀如来(無量寿)
    Арьяабал (=Жанрайсаг) - 観音菩薩
    Асрангуй (=Майдар) - 弥勒菩薩
    Балданлхам (=Төгс цогт охин тэнгэр, Ширэндэв) - 吉祥天
    Махакала - マハーカーラー、大黒天
    Манал (=Оточ) - 薬師如来
    Намсрай - 毘沙門天(多聞天)
    Ямандаг - ヤマーンタカ(大威徳明王)
    Янжинлхам - 弁財天
Аюуш бурхан - насны шид хайрлан, нас уртасгагч бурхан
Банзрагч бурхан - хүүхдийн ирээдүй, заяа тавиланг түших бурхан
Бурхан багш - бүх бурхадын дээд
Жанрайсэг бурхан - эрүүл мэнд амар амгалангийн бурхан
Лхам бурхан - цагаан сараар айлд зочилдог бурхан
Манал бурхан - өвчин зовлонг гэтэлгэх бурхан
Намсрай бурхан - Эд хөрөнгө арвижуулагч бурхан
Очирваань бурхан - хатуу ширүүн үйл хэргийг аргацаадаг бурхан
Янжинлхам бурхан - урлагийн тэнгэрийг ивээх бурхан

Камерын тохируулга...

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Камерын тохируулга..

1. DSLR камерын ерөнхий тохируулгыг хийхдээ хамгийн түрүүнд мэдээж ISO Speed буюу гэрэл мэдрэх хурстг тохируулна. та камерынхаа хамгийн бага мэдрэгч буюу 100 гэсэн хурд дээр тожируулаарай. Сенсорны гэрэл мэдрэх хурдын талаар дараа дэлгэрэнгүй заах учраас энд цааш нь нурших хэрэггүй байх. Хэрвээ таны камер ISO50 гэх мэтээр доошилдог бол аль болох хамгийн бага дугаарыг л хэрэглээрэй. ISO speed бага байх тусам чанартай цэвэр зураг гарнаа гэсэн ерөнхий ойлголтыг л тогтоочих. Noise багатай цэвэр зураг байх болно.

2. White balance буюу үүнээс цааш WB гээд явах болно. Энэ бол дижитал гэрэл зургын хамгийн гол зүйл шүү! Та камертаа энэ бол Саарал өнгө шүү гэсэн мэдээлэл өгснөөр камер тань бусад өнгийг тооцоолж гаргаж байгаа гэдгийг мартаж болохгүй тиймээс буруу мэдээлэл өгвөл бүх өнгө буруу болно. Гэрлийг Келвиний нэгжээр хэмжиж өгөгдөл өгдөг бөгөөд одоогийн хувьд та бүхэн авах гэж буй зургаасаа шалтгаалаад Flash, daylight, cloudy гэх мэтээр тохирох WB-ээр нь авч байгаарай. Мөн жоохон залхуудуу хүмүүс бол Auto WB дээр тавьцан байхад хол зөрөөд сүйд болохгүй шүү! Харин мэргэжлийн гэрэл зурагчдын хувьд өнгө маш чухал учраас их нарийн тохиргоог зураг дарах болгоныхоо өмнө хийдэг үүнийг та бүхэнд анхан шатны хичээл дуусахаар зааж өгөх болно.

3. Exposure Мetering..
Та бид эхний хичээл дээр үзсэнчлэн камертайгаа хамтран гэрлийг тооцоолон зургаа авч байгаа. Та авах гэж буй зүйлийнхээ гэрлийг хэмжихдээ тухайн зүйл дээр фокусаа тааруулаад зураг авах товчоо хагас дардаг шүү дээ! Энэ үед камер тань тухайн хэсгээс нэвтэрч буй гэрлээр тойоцоог гаргадаг. Энд 3-н аргачлал байдаг
а. Матрикс буюу ерөөсөө таньд харагдаж байгаа бүх зүйлсээс дундчилж авсан гэрэл
б. Center weighted буюу төвийн гол хэсгийн гэрлээр хэмжиж
в. Spot metering буюу яг таны фокусаа тааруулаад хагас дарахад хэмжигдэх хэсэг гэсэн 3-н хэсгээс таныг 3-р аргыг сонгоорой гэж зөвлөмөөр байна. Ингэснээрээ та яг авах гэж буй зургынхаа гол зүйлийг фокус тааруулаад shutter release товчоо хагас даран фокусаа тааруулахад гэрэл хэмжигч яг тэр хэсгийн гэрлээр тохирч авагдах болно.

4. Focus mode буюу фокусаа тохируулах. Үүнд мөн л 3-н арга бий.
а. М - буюу мануалаар фокусаа тохируулах. Маш сайн арга боловч цаг болон ажил шаардах муу талтай. Хүн бүр хараа сайтай байдаггүй..ккк
б. C - болон Continuous servo буюу дагаж фокус авах. Энэ аргыг ихэвчлэн спортын гэрэл зурагт л хэрэглэдэг.
в. S - Single servo буюу нэг удаагийн фокус тааруулах. Энэ арга хамгийн шилдэг нь юм. Та зураг авах бүрт өөр өөр байрлал болон өөр өөр зүйл авч буй учраас хамгийн их фокус сайн гаргахыг хүссэн хэсэгтээ цэгийг тааруулаад авах товчлуураа хагас дарахад фокус таарах болно. Тэгэхээр камерынхаа лензний зүүн гарт байх M,S,C гэсэн 3-н үсгээс S-ийг нь сонголоо шүү!

5. Focus area буюу зургынхаа аль хэсэгт фокусаа тааруулах
а. Single Area
b. Dynamic Area
c. Group dynamic area
d. dynamic area with closest subject priority гэсэн 4-н сонголт бий.
Эдгээрээс Single area AF буюу зөвхөн нэг хэсэгт тааруулж авах фокус нь хэрэглэхэд хялбараас гадна илүү үр дүнтэй гээд ойлгоорой! Мэдээж байгалийн болон бусад төрлийн зургууд авах тохиолдолд өөр фокус арэа хэрэглэх ч бидний хувьд травел фото хэлбэрээр одоохондоо авч буй учраас энэ аргыг сонголоо.

6. Ингээд 6-рт буюу хамгийн сүүлд гэхдээ хамгийн чухал нь болох зураг авах файлаа сонгоорой! Хэрвээ спортын зураг биш тэгээд ч таны меморид зай байгаа бол би ерөөсөө л RAW файлыг сонгоно. Учир нь зургын хэмжээ томоос гадна та бага зэргийн алдаа гаргасан бол тэдгээрийг та засах боломжтой гэсэн үг юм.

Монгол-Япон бяцхан толь /буддын шашин---4/

2011 оны 04-р сарын 26 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
цам - ツァム(仏教儀式の仮面舞踊)
цанид - 定義(Tib. mtshan nyid)
цэнгэг дуудах
Чакравартин - 転輪聖王(Skt. cakravartin)
Шарын шашны дөрвөн үнэн -
чойр -
Шамбалын орон - シャンバラ(Skt. Śambhala, Tib. bde 'byung)、伝説上の秘密の仏教王国
шашны ёслол - 宗教儀式
шоо - 賽
шулмас, шимиус - 悪魔
эвтэй дөрвөн амьтан -
Эрлэг-хан (Номун-хан) - 閻魔大王
эрх -
эрхи - 念珠
ягшис - 魔女
якшас -
Ямандаг бурхан - ヤマーンタカ(大威徳明王)
Янжинлхам - 弁財天

Монгол-Япон бяцхан толь /буддын шашин---3/

2011 оны 04-р сарын 26 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Р
равжамба -
равнайлах -
ренбүчи -
риди - 神通力
риди хувилгаан - 神変

С
сав шим ертөнц -
сахиус - 守護神
суврага - 仏塔
сүлд - 吹流し
сүм - 寺
Сумбум -
Сумбэр уул - 須弥山
сүнс - 魂
суншиг (шуншиг) -
сэржим -

Т
таван махбодь - 五蘊
тарин -
тунбаши -
тэнгэр - 天
  Хормуст - ホルモスト神

У
Улаан сахиус -

Ү
үйлийн үр - 因果

Х
Халуун там - 焦熱地獄(炎熱地獄)
хамаг - 一切
 зургаан зүйлийн хамаг амьтан - 一切六道
хамба лам - 僧長
Хангарьд - ガルダ
хандмаа -
хийморь - 運気
хоосон чанар - 空
хувилгаан - 転生者
хурал - 法会
Хурмаст - ホルモスト神
хутагт - 活仏
хөхийн шашин -
Хүйтэн там - 八寒地獄

Япон романы нэрийг англи хэл рүү орчуулсан нь

2011 оны 04-р сарын 25 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Япон уран зохиолын номыг англи хэл рүү орчуулж гадаад оронд худалдахад харийн хүмүүст ойлгомжтой болгохын тулд бүтээлийн нэр, хавтасныхаа дизайнд ихээхэн өөрчлөлт оруулах тохиолдол байдаг гэнэ.

Жишээлбэл Сэйчо Мацүмотогийн зохиосон "Элсээр бүтсэн сав(砂の器)" гэсэн номыг бол "Inspector Imanishi Investigates" буюу "Хуяг Иманиши байцаасан нь" гэсэн нэрээр хэвлүүлэн гаргажээ. Япон хэл дээрх нэр нь гол баатрын сэтгэлийн хөдөлгөөнийг хийсвэрээр дүрсэлсэн байгаа ба барууны хүмүүсийн хувьд ойлгомж муутай нэр бололтой.

Жүничиро Танизакигийн зохиосон "卍" бол буддын нэр томьёо учраас шууд орчуулахын аргагүй. Иймд зохиолынхоо гол сэдвийг тусгасан "Quicksand" буюу "шигддэг элс" гэсэн нэр өгсөн байна. Мөн Миюүки Миябэгийн "火車" бас урт тайлбаргүйгээр орчуулахад хэцүү буддын нэр томьёо тул "All she was worth" гэсэн өөр нэр болгосон байна.

Сосэки Нацүмэгийн "吾輩は猫である" гэснийг бол тэр чигээр "I Am a Cat" гэж буулгасан хэдий ч англи хэлэнд 吾輩 гэдэг шиг өнгө аястай үг байхгүй тул зүгээр "I" гээд буулгасан байна. (Монголоор "миний бие" гэх юм уу даа)

Англи хэл дээр гарсан японы уран зохиолын номтой харьцуулж үзэхэд япончууд зохиолын агуулгыг үл мэдэг л үнэртүүлсэн нэр, даруухан дизайнтай хавтаст илүү дуртай гэсэн дүгнэлтэд хүрэв.

Дашрамд сонирхуулахад Хятад, Солонгос зэрэг орнуудад япон зохиолыг орчуулан гаргахад ихэнхдээ уг сэдвийн дагуу махчлан орчуулсан нэр өгдөг ажээ. Яагаад гэвэл амьдралын хэв шинж, уламжлал соёл нь Японтой илүү ойрхон байдаг ба сэтгэлгээний хувьд ч ойролцоо байдаг. Ер нь Зүүн азид япон хэл дээрх зохиолыг зөв орчуулах чадвартай гарамгай орчуулагч цөөнгүй байдаг.

Нэгэн андын xүсэлтээр ; Б.Лхагвасүрэн " Хүүдээ унших шүлэг "

2011 оны 04-р сарын 25 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

 Б.Лхагвасүрэн  " Хүүдээ унших шүлэг "
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...

Эрчүүд vs. Эмэгтэйчүүд

2011 оны 04-р сарын 25 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Tаны бодлоор?

Монгол-Япон бяцхан толь /буддын шашин---2/

2011 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Е
егүзэр -
ерөндэг -

Ж
жалцан -
Жанрайсэг бурхан - эрүүл мэнд амар амгалангийн бурхан
жас - 僧院
Жавзандамба - ジェブゼンダンバ
жил орох - 年越しをする
Жудийн дацан -

З
засал
зайран - シャーマン
Занабазар - ザナバザル
Зурхайчдын сүм -
Зургаан төрлийн амьтан -
Зуу -
Зуугийн дацан -
зээрэмбэ -

К
Кали -

Л
лавир -
лам - ラマ僧
Ландармаа -
лүйжин -
лодон
Лхам бурхан - цагаан сараар айлд зочилдог бурхан
лхарамба -

М
маань - 真言、マニ
Маарамба -
Манал бурхан - 薬師如来
Майдар - 弥勒菩薩
мангас - 怪物
мандал - 曼荼羅
Махакала - カーラーチャクラ
Махаранз - 護世神
мацаг барих - 精進料理を食べる、肉忌をする
мутар - ムードラ、手印
Мэгжид Жанрайсиг - 六字観自在(四臂観音)???
 гандантэгчинлэн -
 Мэгжид Жанрайсаг бурханы сүм -
мэгзэм - 祈祷
мэнгэ - ほくろ???

Н
найман тахил - 八供養
Намсрай бурхан - Эд хөрөнгө арвижуулагч бурхан
Наймдугаар Жебзундамба хутагт - ジェブゼンダンバ活仏8世
 Жебзундамба хутагт
нигүүсэл - 慈愛???
нисванис - 煩悩、娑婆
ном хаялцах - 仏教問答を行う
номын дацан - 念仏堂? чойр

Монгол-Япон бяцхан толь /буддын шашин---1/

2011 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
А
авишиг - 灌頂
аграмба - 阿闍梨(あじゃり)
адис авах - 加護、祝福を受ける
амилах - 開眼する
Амитаба бурхан - 阿弥陀菩薩
аравнайлах - 開眼供養をする
арван буянт - 十善戒
арван хар нүгэл - 十悪
арван цагаан буян - 十善
ариулах - 斎戒(さいかい)
Арьяавал - 観音菩薩
Аюуш бурхан - 無量寿
аяга тэхимлиг - 比丘(びく)

Б
бадарчин - 托鉢僧、巡礼者
балжиннямтай, дашнямтай өдрүүд -
балин - トゥルマ(はったい粉とバターで作った供物)
Банзрагч бурхан - хүүхдийн ирээдүй, заяа тавиланг түших
барамд - 波羅蜜多、パーラミター
 өглөгийн барамид - 布施波羅蜜多(ふせはらみた)
 тэвчээрийн барамид - 持戒波羅蜜多(じかいはらみた)
бацаг - 斎戒(一日肉食をしないこと)
бацаг барих - 斎戒(さいかい)する
барилдлага - 因縁(いんねん)
буг - 鬼
буян - 福徳
бириты -
бодь - 菩提(ぼだい)
бодь сэтгэл - 菩提心(ぼだいしん)
бодь мөрийн зэрэг - 菩提道次第(ぼだいどうしだい)
бодисатва - 菩薩
Богд хаан - ボグド・ハーン、初代活仏ザナバザル
Бурхан багш - ブッダ(仏陀)
Бурханы арбан хоёр зохионгуй -
Бурханы ширээ - 仏壇
Бүжинлхам - Нялхасыг асрах бурхан
бясалгал - 瞑想、ヨガ

В
ваджра - 金剛(こんごう)
Ваджраяна - 金剛乗(こんごうじょう)、ヴァジラヤーナ(Skt.vajrayāna)
виная - 毘那夜(びなや)、ヴィナヤ(Pali.vinaya)

Г
гавж - 僧位の一つ(医療等の資格を持つ人)
гаслан - 煩悩(ぼんのう)
Ганжуур - ガンジョール(大蔵経仏説部)
гол сүм - 本堂
гурван эрдэнэ - 三宝(仏・法・僧)
гурван номын хүрд -
гэвш - 僧位の一つ
гэлэн - 僧
гэсгүй - 僧位の一つ
гэцэл - 沙弥(しゃみ)
Гелуг - (=шар шашин) ゲルグ派

Д
Дагини - ダーキニー、荼枳尼天(だきにてん)
Далай лам - ダライラマ
даллага -
дамар - ダマル(仏教儀式の振鼓)
Данжур - ダンジョール(大蔵経論部)
даншиг - 供物、布施
дарцаг - タルチョ(祈祷旗)
Дар-Эх - ターラー、多羅仏母
 Цагаан дарь эх - 白ターラー
 Ногоон дарь эх - 緑ターラー
дацан - 学堂
диваажин - 西方浄土(さいほうじょうど)、極楽
диян - 坐禅
Докапала (махаранз) - 護世神、ローカパーラ(Skt.Lokapala)
докшит??? - マハーカーラー(=чойджин, махакала)
дуган - (=дацан)
Дуйнхор - カーラチャクラ(Skt.kalachakra)、時輪(じりん)
дүйцэн (дүйчэн) - (=их цаг)

Монгол-Япон бяцхан толь /чих/

2011 оны 04-р сарын 24 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
гадна чих - 外耳
чихний дэлбэн, омог - 耳介
чихний гэдэс - 耳垂、(口語)耳たぶ
чихний суваг - 外耳道

дунд чих - 中耳
хэнгэрэг - 鼓膜
алх - ツチ骨
дөш - キヌタ骨
дөрөө - アブミ骨
сонсголын суваг - 耳管

дотор чих - 内耳
чихний дун - 蝸牛
жижиг үслэг эсүүд - 内有毛細胞
үүдэвчийн систем – 三半規管
сонсголын мэдрэлийн эсүүд - 聴神経

отит /чихний үрэвсэл/ - 耳の炎症
гадна чихний үрэвсэл - 外耳炎
дунд чихний үрэвсэл - 中耳炎
дотор чихний үрэвсэл - 内耳炎
сонсгол муудах - 難聴
Меньерийн өвчин - メニエール病
Вегенерийн өвчин - ウェゲナー肉芽腫症
чихний хулхи - 耳垢

モンゴルの鉄道ブーム:中国のレアアース支配を緩和か-日韓に供給へ

2011 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
モンゴルは鉄道網を4倍に拡張することを目指し、日本や韓国などの国々に石炭や銅、レアアース(希土類)を輸送する計画だ。モンゴルは、中国市場への依存 度の低下と経済開発の推進を目指している。

  鉄道網は、全長約5700キロメートルに及び、モンゴルを横断しロシア極東の港湾までを結ぶ計画。クアム・アセット・マネジメント(香港)のリチャー ド・ハリス最高経営責任者(CEO)によると、この計画により、オーストラリアのアスパイア・マイニングやカナダのプロフェシー・リソースなどの資源会社 が恩恵を受けるとみられる。クアムはモンゴルに重点を置くファンドで2000万ドル(約16億4000万円)を調達しており、数カ月以内に投資を開始する 予定。

  ヘッジファンド運用会社ウェルノ・インベストメント・マネジメント(モスクワ)でロシア株約1億5000万ドル相当の運用を手掛けるローランド・ナッ シュ氏は「モンゴルのゴールドラッシュで欠けているのは輸送インフラだ」と指摘。「モンゴルの人々にとって重要なのは、中国への依存度低下に向けなるべく 多くの国々から投資を呼び込むことだ」と述べた。

  人口密度が世界で最も低いモンゴルでの鉱山業ブームは、チンギスハンが13世紀にモンゴル帝国を築き上げて以来の巨額の富の流入を約束している。モン ゴルの株式指数、MSEトップ20指数は過去1年間、世界で最も高い上昇率を示し、通貨ツグリクのドルに対する上昇率は5番目となっている。

  国際通貨基金(IMF)は、モンゴルで大型鉱山プロジェクトの生産が始まれば、経済成長率は2013年に23%と、中国の2倍以上の伸びを示すと予想 している。

Товч орчуулга:
Монгол улс төмөр замын сүлжээгээ 4 дахин өрнүүлж Япон, Солонгос зэрэг орнуудад нүүрс, зэс болон газрын ховор элементүүдийг экспортлох төлөвлөгөөтэй. Тухайлбал нийт 5700 км урттай, Монголын нутаг дэвсгэрээ хөндлөн гарч ОХУ-ын алс дорнодын боомт руу хүрэх зам болно.

Монголын хувьцааны индекс нь өнгөрсөн нэг жилд дэлхийд хамгийн өндөр өсөлттэй бөгөөд доллартой харьцах ханшийн өсөлтөөр монгол төгрөг тавдугаар байрыг эзэлж байна.

Хэрэв Монголд их хэмжээтэй уул уурхайн төсөл хэрэгжүүлж эхэлбэл эдийн засгийн өсөлт нь 2013 он гэхэд 23% буюу БНХАУ-ын хоёр дахин болох боломжтой хэмээн Олон улсын валютын сан үзэж байна.

“発電量上回る”風力発電提案へ

2011 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
東北地方などで風力発電をさらに導入した場合に見込まれる発電量を環境省が試算したところ、最大に見積もって現在の国内での原子力による発電量を上回るこ とが分かりました。環境省は、東日本大震災からの復興に向けて風力発電をはじめとする自然エネルギーの導入を提案していく方針です。

環境省の試算は、自然エネルギーで発電された電力を電力会社が一定の価格で買い取る制度が導入されることを前提に行われました。その結果、風力発電は、風 が吹くときだけ発電するため、稼働率は原子力や火力に比べて低いものの、最大に見積もって1億4000万キロワットの電力を生み出すことが可能で、国内全 体の発電量のうち原子力で賄われる量を上回ることが分かりました。ただ、風が強い東北地方や北海道では採算性が高いものの、ほかの地域に送電する能力に限 界があり、試算どおりに導入することは短期的には難しいとしています。一方、太陽光や水力、地熱といった自然エネルギーの試算では、コストや技術の面で現 段階では風力発電ほどの電力量は見込めませんでした。環境省は、今回の試算を踏まえて技術開発などを推進し、東日本大震災からの復興にあたって風力発電を はじめとする自然エネルギーの導入を提案していく方針です。

Товч орчуулга:
Японы Тохокү бус нутгаар салхи ихтэй байдаг тул хэрэв салхины цахилгаан станцуудыг нэмж барьсан тохиолдолд хамгийн их хэмжээгээр 140 сая кВ-ын эрчим хүчийг үүсгэх боломжтой ба өнөөдөр дотоодод атомын цахилгаан станцуудаас хангагдаж байгаагаас их хэмжээний эрчим хүч болно хэмээн Орчны яам тооцоогоо гаргасан. Харин нарны гэрэл, усны хүч болон газрын дулааныг ашигласан цахилгаан станцыг ажиллуулсан ч зардал, техник технологийг үүднээс салхины цахилгаан станцыг гүйцэхгүй гэнэ.

Сүxээ аxын талбай ийм болж дээ...

2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Сүxээ аxын талбай ийм болж дээ...
Бас л нөгөө xаврын өвчин нь xөдөлсөн xүмүүс...

Монгол залуус мундаг мундаг...

2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Монгол залуус мундаг мундаг.

  • A collection of some useful news and applications for your android phone including weather forecast news, jokes, music, apps…etc.BeeZzz have following tools and informations. - Weather news /Mongolia/Weather forecast news of 5 days including rural areas of Mongolia- NewsLatest new
  • See More...
http://www.appbrain.com/app/beezzz/mn.moco.android.beez

Ам цангав

2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Улаан ус

Санаж байна уу?

2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Санаж байна уу?

ロシア極東経由でモンゴルへ

2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
ロシア極東経由でモンゴルへ
 県は、ロシア極東を経由してモンゴルや中国東北地方を結ぶ物流ルートの開拓に取り組む。モンゴルで日本製中古車の需要があるのに加え、昨年、伏木富山港 がロシア向け定期航路の最終寄港地になったことから、同港の優位性を示せるか調べるのが狙い。行きはモンゴル向けの中古車を、帰りは衣類などの中国製品を 積む案を視野に調整している。

 ロシアとの定期コンテナ航路については2009年、国交省が同港からウラジオストクを経由してノボシビルスクまで乗用車やビールなどを運ぶ輸送実験を行 うなど、調査やPRを実施。昨年には、同港がロシア向け航路の最終寄港地となり、輸送日数が約10日から約2、3日へと大幅短縮され、ロシア向け輸出の環 境が一層、整った。

 このため、県は今年度、日本製中古車をロシア極東経由でモンゴルまで運ぶルートの開拓を図る。帰りの航路には中国東北地方で作られた繊維製品や家具など を積む案を念頭に検討を進めている。日本へ戻る航路でも輸送実験が実施されれば初めてとなる。

 県立地通商課によると、行きは、伏木富山港からウラジオストクまで船を使用。ウラジオストクからはシベリア鉄道で荷を運び、内陸部のウランウデから、モ ンゴルの首都・ウランバートルに向かう鉄道に積み替えるルートが想定される。

 帰りは、中国東北地方の製品をロシア極東まで陸路で運んだ後、船で伏木富山港に戻る案を考えている。しかし、ウラジオストクと伏木富山港と結ぶ貨客船 「ニュードンチュン号」が昨年から修理のため運休していて、輸送実験が実際に行われるかは分からないという。

 県は今年度、ロシアなどのバイヤーを招いて商談会を行う費用も含め、物流ルートの開拓事業として1950万円の予算を計上している。

Товч орчуулга:
Японы Тояма мужийн засаг захиргаа нь ОХУ-ын алс дорнодыг дамжиж Монгол болон БНХАУ-ын зүүн хойд бүс нутаг руу ачаа тээвэрлэх арга замаа боловсруулах гэж байна. Нэгэнт 2009 онд Японы Нутаг дэвсгэр, зам тээврийн яам Тоямагийн боомтоос Владивостокийг дамжин Новосибирск хүртэл ачаа тээвэрлэх туршилтын ажлаа явуулсан бөгөөд ноднин жилд тээвэрлэлтэд шаардах хугацааг ойролцоогоор 2-3 хоног хүртэл богиносож амжсан билээ.

Тоямагийн боомтоос Владивосток хүртэл усан онгоц ашигласны дараа төмөр замаар Улан-Үд дамжиж Монгол орох замаа боловсруулах санаатай ба уг үйл ажиллагаанд 19 сая 500 мянган иен зарцуулах төлөвлөгөөтэй.

Photoshop...

2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Дижитал гэрэл зураг гэдэг зүйлийг Фотошоп хэмээх энэ софтгүйгээр төсөөлөх аргагүй.
Ер нь зургаа боловсруулах үндсэн 2 софт байдаг.
1. Lightroom
2. Хэрвээ та Макинтош хэмээх энэ эдээсээ өөр зүйл хэрэглэмээргүй бол Aperture.

Үүний дараагаар илүү сэтгэж ( Creative ) хиймээр байгаа бол мөн зургаа өөрчлөж янзлахын тулд та Фотошоп-ыг ашиглаж болно. Мэдээж бусад софтын адил та хэдий их хэрэглэнэ төдий чинээ таны гарт орох болно. Олон мянган үйлдэл бий ч та өөрийн авдаг зургууддаа хэрэглэдэг тухайн багажуудаа сайтар эзэмшихэд л хангалттай..
Хэрэгтэй байх гэдэг үүднээс хамгийн их мэдээлэлтэйгээс гадна хамгийн амар аргаар заадаг Скотт Келби болон түүний нөхдийн тв хичээлийн вебийг доор тавилаа..
http://www.photoshopusertv.com/
Уг нь хичээлийг нь ийшээгээ зөөчиж болдог бол тээ! 

Учир нь шинэ хичээлүүдээ зүгээр үзүүлдэг хирнээ яваандаа тэр хичээлээ архив болгоод төлбөртэй болгочдог тал бий..
За тэгээд бүгдээрээ орж үзээд хэрэгтэй зүйлээ хараад дууриагаад үзээрэй!
Амжилт шүү!

Гэрэл зурагийн нэр томьёо

2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Зарим орчуулж болмоор нэр томьёог орчуулах гэж оролдоё. Болохгүй нь ч одоо яахав Англи чигээрээ л байна биз... Гэхдээ ер нь орчуулах хэрэггүй гэж та бүгд үзвэл ч яахав хэрэггүй л байх л даа. Гэхдээ л хэл уг нь хөгжиж байх ёстой гэдэг...

Photo-Гэрэл зураг
Lens-Дуран
Single Lens Reflex(SLR)-Ганц Нүдэн Тусгал(ГанТ)????
ViewFinder-Онилуур эсвэл Шагайвч
Aperture-Өрц
Shutter-Хөшиг
Shutter speed-Хөшигний хурд (даралтын хурд)
Mirror Lock-Up(MLU) -Толийг түгжих.
Aperture Mode-Өрцний Горим
Shutter Speed Mode-Хөшигний хурдны горим
noise - чимээ, барзайх, нягтаршилт алдах, бүрсийлт
Tripod-хөл, гурвалсан хөл, гурамсан хөл
white balance - өнгөний тохиргоо

各国大使館ほぼ正常化 渡航自粛なども緩和

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
東日本大震災と福島第1原発事故に伴い、東京から西日本や海外へ一時、機能を移していた各国大使館は在京業務をほぼ全面的に再開。多数の国が出していた首 都圏などでの滞在や渡航自粛の勧告も徐々に緩和された。

 原発事故の先行きには不透明感が残り、余震が続いているものの、原発の状況が比較的安定してきているのが最大の理由とみられている。

 日本の外務省によると、20日現在で在京の大使館を閉鎖しているのはアンゴラ、コソボ、ドミニカ共和国、ブルキナファソの4カ国にとどまり、一時、大阪 に機能を移したドイツやスイスも含め大半の国が東京での大使館業務を4月中旬までに再開した。

 震災後、大使館の一時閉鎖や移転に踏み切った国はアフリカや中南米諸国を中心に計32カ国。大使や職員の大半が大阪などに移り、名目的に在京業務を続け た国を含めればさらに多数に上る。しかし3月下旬をピークに戻り始めたという。

 一方、自国民に対する渡航自粛勧告などは、米国や英国が相次いで解除。フランスなどが呼び掛けた首都圏からの退避勧告もほぼ解かれた。

 自国民を対象にした福島の原発周辺からの退避勧告については、米国が日本政府を大きく上回る「80キロ圏外」を維持し、英国も縮小しながらも「60キロ 圏外」としている。

Товч орчуулга:
Зүүн японы газар хөдлөлт болон Фүкүшимагийн АЦС-ын ослын нөлөөллөөс зайлсхийхийн тулд түр зуур Японы баруун нутаг болон гадаад руу шилжиж байсан улс орнуудын элчин сайд яамны ихэнх нь одоо эргээд Токиод буцаж ирсэн. Харин АНУ-ын засгийн газар ард иргэддээ Фүкүшимагийн АЦС-аас 80 км-ийн хүрээнд орохыг хориглосон хэвээрээ байгаа ба Англи улсын хувьд хоригийн хүрээгээ багасгаж 60 км болгосон байна.

Монгол-Япон бяцхан толь /өвчний нэр/

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Ерөнхий
ханиад - 風邪
халуун - 熱
цусны даралт - 血圧

Зүрхний өвчин
зүрхний шигдээс - 心筋梗塞(Myocardial Infarction)
цээжний бах /стенокарди/ - 狭心症
зүрхний архаг дутмагшил - 慢性心不全

Цусны өвчин
гемангиом - 血管腫(haemangioma)
цусны цагаан эсийн өмөн /цусны хорт хавдар/ - 白血病
чихрийн шижин, сахарын өвчин - 糖尿病(Diabetes Mellitus: DM)
тулай өвчин - 痛風(gout)

Амьсгалын замын өвчин
амьсгалын замын халдвар - 気道感染、呼吸器感染症
астом багтраа - 喘息
уушигний үрэвсэл, хатгаа - 肺炎
сүрьеэ - 結核(tuberculosis)
гуурсан хоолойн багтраа - 気管支喘息
уушгины архаг бөглөрөлтөт өвчин -
уушиг хийгээр тэлэгдэх өвчин /эмфизем/ - 肺気腫(pulmonary emphysema)
гуурсан хоолойн үрэвсэл /бронхит/ - 気管支炎(bronchitis)

Хоол боловсруулах замын өвчин
ходоодны шархлаа - 胃潰瘍
ходоодны шүүс - 胃液
胃炎 - ходоодны үрэвсэл
мухар олгойн цочмог үрэвсэл - 急性盲腸炎

Эх барих эмэгтэйчүүдийн өвчин
жирэмсний хордлого - 悪阻、つわり

Эрэгтэйчүүдийн өвчин

Тархи ба мэдрэлийн өвчин
тархины судасны хатуурал - 脳血栓
цус харвалт - 脳卒中
эпилепси - てんかん
сэтгэл гутрал - うつ病(major depression)
шизофрени /солио өвчин/ - 統合失調症(schizophrenia)
саажилт - 麻痺、けいれん

Хүүхдийн халдварт өвчин
улаан бурхан - 麻疹
салхин цэцэг - 風疹
гахайн хавдар - おたふく風邪
хөхүүл ханиад - 百日咳(Pertussis = Whooping cough)
улаанууд -
улаан эсэргэнэ -

Халдварт өвчин
энтеровирус - エンテロウイルス(enterovirus: EV)
гар, хөл, амны өвчин - 手足口病(Hand-Foot-Mouth disease)
гахайн томуу /А томуу/ - 豚インフルエンザ
стрептококк нянгаар үүсгэгддэг өвчин - 溶連菌感染症
хулганан тахал - ペスト
менингококкын халдвар /менингит, цахилгаан менингит/ - 髄膜炎

Хавдарууд
хорт хавдар - 悪性腫瘍、ガン
савны хавдар - 子宮癌

Арьсны өвчин
харшил - アレルギー
экзем - 湿疹(eczema)
уяман - ハンセン病(Hansen's disease)

Бэлгийн замын өвчин
дархлалын олдмол хомсдол - 後天性免疫不全症候群(Acquired Immune Deficiency Syndrome: AIDS))
тэмбүү - トレポネーマ
заг хүйтэн - 淋病

Хордлогууд
цацрагийн хордлого - 放射線中毒
мансуурах бодисын хордлого - 麻薬中毒
архины хурц хордлого - 急性アルコール中毒
архинд донтох өвчин - アルコール依存症(慢性アルコール中毒)

шамбарам /цагаан мах эргэх/ - 痔
хэрэх /хэрлэг, ревматизм/ - リウマチ

Гар утасны газрын зураг

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Гар утасны байрлал тодорхойлох, чиглүүлэгч програм

Global Direction компани нь гар утсанд ажиллах зориулалттай 2 төрлийн програм боловсруулсан.  Үүний 1 нь орчин үеийн gps-н програмын бүх шаардлагыг хангасан,  монгол хэлээр дуут мэдээлэл өгдөг, замын чиглэл тооцдог боловсронгуй програм. 2 дахь нь энгийн хэрэглээний газрын зураг дээр байрлал харуулдаг зориулалттай програм байдаг. Энэ хоёр програмын дэлгэрэнгүй тайлбарыг  доорх мэдээлэлд харууллаа.

Moviator - Гар утасны gps-н програм

Монгол орны авто замын зураг Монгол орны хэмжээнд тусгайлан зориулж бэлтгэсэн бөгөөд хөдөө орон нутгийг бүхэлд нь хамарсан нэгдсэн авто замын сүлжээний зураг юм. Зурагт агуулагдаж байгаа мэдээлэл нь дан ганц авто замтай холбоотой мэдээллээс гадна газрын гадарга, хот суурин газрууд, уул ус, гол мөрөн нуур,булаг шанд, даваа гүвээ гэх мэт хөдөө орон нутагт албан болон хувийн зорилгоор аялан, жуулчилж яваа хүнд шаардлагатай бүхий л төрлийн мэдээллийг өөртөө багтаасан байгаа юм. Энэ нь одоогоор Монгол орны хэмжээнд ашиглагдаж байгаа иж бүрэн, өндөр нарийвчлалтай, байршил тодорхойлох төхөөрөмжинд ашиглагдаж байгаа цорын ганц иж бүрдэл зураг байгаа юм. Өмнө нь хүмүүсийн хэрэглэж үзсэн, нийтэд дасал болсон бусад төрлийн зурагнуудаас бүхий л талаараа давуу, илүү их мэдээллийг өөртөө агуулсан, ашиглахад хялбар, нарийвчлал өндөртэй, иж бүрдэл зураг болж чадсанаараа онцлог юм. Манай компани нь уг зургын бүтээхээр арваад жилийг зарцуулсан бөгөөд уг зургийг бүтээхэд хэрэглэгдсэн мэдээллийн бааз сууриа улам өргөжүүлэн, шинэ мэдээлэл, шинэ технологи ашиглан дараагын түвшний зургаа та бүхэнд өргөн барихаар ажиллаж байна. Уг шинэ зураг гарснаар та газрын зураг гэдэг ойлголтоос гадна мэдээллийн систем гэдгийг жинхэнэ утгаар нь манай бүтээгдхүүнийг хэрэглэх боломжтой болно. Та байрлал координат гэдэг утгыг бараг хэрэглэхгүй болж үндэснийхээ эх хэлдээрээ газар орны нэр, сонирхсон зүйлсээ хайж олж, уг сонгосон газар руугаа очих замыг өөрөө бодож тооцоолж олох биш харин манай төхөөрөмж таныхүсэлтийн дагуу зам харилцааны сүлжээнээс сонгон өгч, таны үнэт цагийг хэмнэх болно. Энэ програм нь харагдах то бага ямар ч хэмжээгээр зургийг харах, зам тооцох, монгол хэлээр байрлал, бичглэлийн мэдээлэл өгөх, зургийг эгц дээрээс болон налуу байдлаас харах боломжтой. Програмыг ашиглахад интернэт холболт, утасны сүлжээ байх шаардлагагүй

GPS төхөөрөмжтэй blackberry -с бусад бүх төрлийн гар утас дээр суух боломжтой.  Үүнд: Nokia-н symbian, windows mobile, android гм.

Moviator mobile - гар утасны проограм нь nokia төрлийн  gps-тай гар утас дээр ажилладаг сансрын газрын зурагтай чиглүүлэгч програм.   Хажуугийн утасны зураг дээр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай харагдаж байна. Газрын зураг нь сансрын фото зураг байдаг.  Таны байгаа газар утасны дэлгэцийн төв цэг дээр харагдана. Та ямар нэг чиглэл руу  явахад дэлгэц дээрх зураг шилжиж таны байгаа байрлалд  шилжинэ.   Энэ програм нь хэрэглэхэд энгийн, бүх заавар, зургийн тэмдэглэгээ, замын нэр нь монгол хэлээр бичигдсэн. Уг програмыг газрын зураг харах, байрлал  харуулахад хэрэглэхээс гадна луужин хэлбэрээр ашиглах боломжтой.  Програм ажиллахад интернэт холболт шаардахгүй, та утасны сүлжээтэй орчинд байгаа бол байгаа байрлалаа бусад адил програм хэрэглэж байгаа хүнд мессежээр илгээх боломжтой.

Та манай програмыг хэрэглэснээр өдөр, шөнө, өвлийн цаг бүр цасан болон шороон шуургатай үед ч замаа зөв олж явах боломжтой

Уг програмын газрын зураг нь Монгол улсын бүх нутгийг хамарсан. 10 км, 3 км, 1 км-н нарийвчлалтай зургийг харах боломжтой. Харин Улаанбаатар хотод байгаа үед 200м-н нарийвчлэлтай газрын зураг харуулна. Зураг дээр орон нутгийн хил,  газар нутгийн нэр, төв болон бусад замын мэдээллийг харуулна. Бүх нэр, цэгийн мэдээлэл монгол хэл дээр бичигдсэн байдаг.

Програмыг ашиглахад интернэт холболт, утасны сүлжээ байх шаардлагагүй. Nokia төрлийн GPS-тай утас байхад л ажиллана.  Энэ нь одоогоор  монголын зах зээл дээр байгаа  монгол орны бүх газрын зургийг багтаасан, хамгийн хямд програм байгаа юм.

Програм нь зөвхөн  nokia төрлийн утас дээр ажиллана.

Эдгээр програмыг худалдаж авах, дэлгэрэнгүй мэдээллийг авахад  9302221 дугаарын утас руу холбогдоно уу!

Гар утасны gps-н програмыг хэрэглэснээр:

  • Монгол улсын нутаг дээрх мэдэхгүй газар үгүй болно. Та хаана ч байсан сансрын зураг дээр байрлалаа харж, ойр орчинд ямар газар байгааг харах боломжтой.
  • Таны байгаа газрыг мэдэх тул төөрөх, өөр замаар явах, тойруу замаар явах гм. аяллын саад бэрхшээл үгүй болно. Хөдөө, орон нутагт явахад зам асуух, зам мэдэх хүн  авч явах шаардлагагүй.  Энэ програмыг ашигласнаар шөнийн цагаар ч явах боломжтой тул алтаар үнэлэгдэх цаг хугацааг хэмнэх болно.
  • Таны очих газар, хаагуур явах нь тодорхой болох тул  тойруу замаар явах , илүү бензин тос хэрэглэхгүй байх тул эдийн засгийн хувьд хэмнэлттэй, таны машины эдэлгээ, элэгдлийг багасгах болно.
  • Та явах замаа тодорхой мэдэж байх тул нэг л замаар явах боломжтой. Энэ нь уул, хөндийгөөр хэрсэн олон зам гаргах, газрын хөрсийг гэмтээх нь багасч байгаль орчиноо хамгаалахад хувь нэмрээ оруулах болно.

Moviator mobile програмыг хэрэглэснээр дараах асуултууд асуух шаардлагагүй болно

Хаана явна вэ ?

Одоо хол уу?

Аль замаар нь явах вэ?

Хэдэн цаг явж байж хүрэх вэ?

Харанхуй болчихлоо, эндээ хонох уу?

Шонгийн модоо дагаад явах уу?

Цасан манантай байхад явахад төөрнө шүү?

Тойрч явсаар байтал 80 км дэмий явж байгаа юм биш үү?

Тэр л уулын цаана зам байгаа гэж бодож байна?

Зам мэддэг л хүнтэй явдаг байж дээ?

Энэ их цасан дунд зам нь хаана байгаа юм бэ?

Зургын хэмжээ жижигрүүлэгч

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Tовч заавар:


Зургаа олоод баруун цонх дахь нэрийн
өмнөх чагтыг дарж хэмжээг нь өөрчилөх зургуудаа тэмдэглэнэ. өөр өөр хавтсанд байгаа зургуудыг тэмдэглэсэн тохиолдолд тус тусын хавтсанд хэмжээ өөрчилсөн шинэ зураг үүснэ. ингээд л болно. нэг хавтас дахь бүх зургыг тэмдэглэхийн тулд зургын жагсаалтаас аль нэгийг нь сонгоод [Ctrl + A] дарж бүгдийг нь сонгоод чагтлана.

100% т
өгс зүйл гэж үгүй болхоор алдаа гархыг үгүйсгэхгүй. Алдаа гармагц алдааны талаар үтэр түргэн мэдэгдэнэ үү. Гэхдээ эх зургыг яаж ч байсан хөндөхгүй гэдэг дээр 100% итгэж болно шүү.
Тамганы стилийг хадгалдаг болголоо. Тамгаа нэг тохируулаад л боллоо гэсэн
үг. Бас суурийн нэвт харагдах байдал нь дэлгэц болон бодит зураг дээр өөр байсныг заслаа. Одоо яг дэлгэц дээр харагдаж байгаа байдлаар зураг тамгалагдана.
Тамга тавьдаг хэсгийг нэмлээ. Тамгаа тохируулаад [Watermark] чагтыг тэмдэглээд зургаа жижигр
үүлэх үед шинээр үүсч буй бүх зурганд тамга тавина. Тамганы текстын өнгө, суурь өнгө, үсгийн фонт, тамганы зураг дээрх байрлал, текстын байрлалыг сонгож болхоор хийлээ. Жишээ болгож 2, 3-дахь зургуудыг орууллаа.

Шинэ хувилбарийг тавилаа. Энэ хувилбар цонхны хэмжээ, бас бус тохиргоог санаж дахин ажилуулахад с
үүлийн үзсэн хавтас болон сүүлд хийсэн тохиргоог сэргээнэ. Бас EXIF мэдээлэлийг хадгалах функцийг нэмлээ. [EXIF] чягт тавихад хэмжээ өөрчилсөн зурагт эх зургийн бүх EXIF мэдээллийг өөрчилөхгүйгээр хадгална. Энд нэг л мэдээллийг хэрэглэгч нэмж болхоор хийлээ. Хэрэглэгч оруулж болох EXIF мэдээлэл нь COPYRIGHT TAG болно. [EXIF] чягттай үед [Owner] нүдэнд нэрээ оруулаад зургын хэмжээг өөрчилөхөд COPYRIGHT TAG-ийг шинэ зурганд нэмж өгнө. Бусад мэдээллийг өөрчилөлгүй хадгална. Энэ мэдээллийг харахдаа [Windows explorer] дээр зургаа сонгоод хулганын баруун товчийг дарж [Property]-г сонгоно. Нээгдэх цонхны [Summary] хавтсанд [Advanced]гэсэн товчийг дарахад харагдах ёстой.

Шинэ хувилбарийг тавилаа. Япон
үйлдлийн системийн event sequence өөр байдаг юм байна шүү. ккк. Тэрийг засав. Зургын хэмжээ багасгахаас бусад функц ажиллахгүй шүү. дуусаагүй байна.

зургын хэмжээ
өөрчилөх програмын туршилтын хувилбарыг тавилаа.
алдаа оноо байвал энд бичээрэй.

З
өвхөн хэмжээ өөрчиллөх функц л ажиллаж байгаа шүү. бусдыг нь хийж дуусаагүй байна. Эх зургыг өчүүхэн ч хөндөхгүй

Мэргэжлийнхэн зөвхөн Канон-ыг сонгодог

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

ЗУРАГ АВАХ АНХНЫ АЛХАМ
Та зургийн цомогтоо зориулж , гэр бүл, найз нөхдийнхөө зургийг авдаг. Авсан зургаа хэвлэж альбомдоо хадгалахаас гадна и-мэйлээр явуулж, hi5, facebook гэх мэт интернэтийн зургийн цомогтоо оруулдаг бол 7-8 мегапикселийн, 3-4x оптик дуран, 2.5-3" LCD дэлгэц гэсэн үндсэн үзүүлэлттэйгээс гадна, хүний нүүрийг автоматаар тодруулдаг нүүр илрүүлэгч, улаан нүд арилгагч болон зургийн аппаратны хөдөлгөөний эсрэг дүрс тогтворжуулагч зэрэг нэмэлт үзүүлэлтүүдтэй зургийн аппарат сонгоорой. Санал болгох загвар : IXUS 90 IS PowerShot A470 болон IXUS 80 IS PowerShot A590IS

ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧ /анхан шат/
Та аялал зугаалгаар явахдаа хүн, амьтан, байгалийн зураг авдаг, обьектоо холоос татаж авах шаардлага их гардаг. Гэрэл зургийг өөрийн хоббиныхоо нэг хэсэг гэж боддог бол 6x буюу таталт , түлхэлт сайтай дурантай, 12 хүртэл мегапиксель, 2.5-3" LCD дэлгэцтэй, нүүр илрүүлэгч, дүрс тогтворжуулагчтай, зургийн аппаратнаасаа шууд хэвлэдэг Pictbridge технологитой , шаардлагатай тохиолдолд дүрс бичлэг ч хийх боломжтой зургийн аппарат сонгоорой.
Санал болгох загвар : PowerShot A720IS , PowerShot A650IS , PowerShot Sx100IS , PowerShot Tx1

ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧ /дээд шат/
Гэрэл зураг таны хобби , бас ажил мэргэжилтэй чинь тодорхой хэмжээгээр холбоотой бол илүү өндөр үзүүлэлттэй зургийн аппарат сонгоорой. Та аль болохоор автомат тохигоо дээр ажилласнаас М буюу механик тохиргоог ашиглан техникт биш мэдрэмж дээрээ тулгуурлан зураг авах хүсэлтэй , авсан зургаа өөрийн хүссэнээрээ зохиомжилж зургийн програм дээр засварлах шаардлагатай бол М буюу механик тохиргоо хийдэг, дурангийн хүч сайтай, гэрлийн мэдрэх чадварыг өөрийнхөөрөө тохируулж, гэрэл цацруулагч /flash/ хэрэглэх боломжтой, raw формар зургаа буулгадаг ийм л зургийн аппарат танд тохиромжтой.
Санал болгох загвар :IXUS 970IS , IXUS 960IS , PowerShot G9, PowerShot S5IS, Powershot Sx100IS

МЭРГЭЖЛИЙН ТҮВШНИЙ ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧ
Гэрэл зургаар дагнан ажилдаггүй ч байгаль, ахуй амьдрал, хөрөг зураг гэрэл зургийн нийтлэг сэдвээр зураг авдаг. Мөн авах зургийнхаа сэдэвт тааруулж дурангаа сольдог, авсан зургаараа уралдаан тэмцээнд оролцдог бол Canon брэндийн EOS 400D , EOS 450D гэсэн DSLR ангиллын зургийн аппаратуудыг сонгоорой. EOS 400D , EOS 450D 18-55мм дурантай, нэмэлт дуран, гэрэл хаягч хэрэглэх боломжтой. Линсний бохирдлоос үүссэн толбыг зурган дээрээс шууд арилгадаг EOS Integrated Cleaning системтэй. RAW болон JPEG форматаар зэрэг зураг авна. EOS450D нь зураг авч байхдаа обьектоо 3.0" LCD дэлгэцнээс шууд харах боломжтой.
Санал болгох загвар: EOS400D , EOS450D

МЭРГЭЖЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИД
CANON брэнд зургийн аппаратны төрөлд дэлхийд нэг номерт ордог шалтгаан нь 70 жилийн оптикийн технологийн үр дүнд бий болсон хүчирхэг дурангууд, мэргэжлийнхэнд зориулсан SDLR зургийн аппаратууд гэж хэлж болно. Дэлхийн аль ч өнцөгт байгаа мэргэжлийн зурагчдын нэн тэргүүний сонголт CANON байдаг билээ. Сүүлийн үеийн DSLR зургийн аппаратууд нь гэрэл зураг буулгах CCD болон CMOS sensor-ын өнгө , гэрэл сүүдэр мэдрэх чадвар сайжирсан, өндөр нарийвчлал сайтай зураг авах боломжтой болсон, зургийн боловсруулалт хийх хурд нэмэгдсэн зэрэг маш олон давуу талуудтай юм.
Санал болгох загвар : EOS-1 Ds Mark|| , EOS30D , EOS5D, EOS40D

      http://www.dpreview.com/reviews/canoneos500d/

       http://www.dpreview.com/reviews/canoneos60D/

       http://www.dpreview.com/previews/canoneos7d/

Монгол хүүхдүүд дээрэм хийгээд баригджээ

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Сөүл хотын Сонгдунггү,Сонгсү дунг дүүрэгт , өнгөрсөн 3 сарын 30-ны орой гарсан дээрмийн хэргийг Солонгос улсад ажиллаж амьдардаг Монгол иргэдийн 17~18 насны ахлах ангийн 3 сурагч хийсэнийг тогтоож , өнөөдөр цагдаагийн газраас саатуулжээ.

Тэд энэ орой "шоу"-дах мөнгөө олохын тулд гэртээ харихаар явж байсан Солонгос иргэн Ким (24) болон Ан ши (20) нарыг араас нь өшиглөн унагааж, ухаан алдтал нь толгой руу нь модоор цохиж, гар утаснууд болон бэлэн мөнгө, алтан эдлэлийг нь аван зугатаажээ.


Эдгээр 3 хүүхдийн дунд 2009 онд Солонгост ирэн , тэр жилдээ Солонгосын чөлөөт бөхийн өсвөр насныхны аврага шалгаруулах тэмцээний алтан медаль , энэ оны 3 сард , орон даяарх ахлах ангийн сурагчдын дундах чөлөөт бөхийн тэмцээний аврага болж байсан 18 настай Монгол сурагч хүртэл байсан байна. Цагдаагийн газраас эдгээр Монгол хүүхдүүд дээрмийн гэмт хэргийг ганц биш удаа үйлдсэн хэмээн үзэж шалгаж эхэлжээ.

Монгол-Япон бяцхан толь /олон улсын байгууллагууд/

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Африкийн Хөгжлийн Банк - アフリカ開発銀行(African Development Bank 略称:AfDB)
Дэлхийн банк - 世界銀行(World Bank 略称:WB)
Европын Холбоо - 欧州連合(European Union 略称:EU)
Их Найм - 主要国首脳会議(Group of Eight 略称:G8)
Их Хорь - G20(Group of Twenty)
НАТО - 北大西洋条約機構(North Atlantic Treaty Organization 略称:NATO)
Нэгдсэн Үндэстний Байгууллага - 国際連合(United Nations 略称:UN)
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага - 世界保健機関(World Health Organization 略称:WHO)
Олон Улсын Валютын Сан - 国際通貨基金(International Monetary Fund 略称:IMF)
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага - 経済協力開発機構(Organization for Economic Co-operation and Development, OECD)
Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл - イギリス連邦、コモンウェルス(Commonwealth of Nations, British Commonwealth)
Дэлхийн Худалдааны Байгууллага - 世界貿易機関(World Trade Organization 略称WTO)
Дөрөвдүгээр Интернациональ - 第四インターナショナル (Fourth International)
коминтерн - コミンテルン(Comintern)
Варшавын Гэрээ - ワシントン条約(Washington Convention 略称:CITES)
Киотогийн Хэлэлцээр - 京都議定書(Kyoto Protocol)
Шанхайн Нийгэмлэг - 上海条約機構(Shanghai Cooperation Organisation)

Чацаргана тарихдаа эр эмээр нь хольж суулгадаг

2011 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Чацаргана нь гол мєрний эрэг дагуух наранд ээвэр, элсэрхэг, хєнгєн хєрсєнд ургадаг. Хvйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай мод учраас тарих талбайг нь сонгохдоо шуурганд бага єртєх урд, зvvн урд зvгт наранд ээвэр газар байх нь чухал. Тарих талбай нь усалгааны эх vvсвэртэй ойр, хєрсний vржил шим сайтай, элсэнцэр, хєнгєн хар, хар хvрэн хєрс байх ёстой. Чацарганы суулгацыг хавар дєрєвдvгээр сарын сvvлч тавдугаар сарын эхээр, намар газар хєлдєхєєс ємнє тариална. Бэлдсэн хєрсєнд суулгахдаа, суулгацыг нvхний голд барьж, vндсийг жигд тараан байрлуулж хєрсийг бага багаар хийсний дараа суулгацаа тойруулан зєєлєн гишгэж агаар орохгvйгээр сайтар нягтруулж єгнє.

Тарьсан модны vндэс нугалараагvй, шулуун, vндэсний vзvvр доош чиглэсэн байх ёстой. Модны vндэсний хvзvv нvхний ирмэгний тvвшнээс 15 сантиметр дор байх нь зєв. Чацарганыг тарихдаа эгнээ хооронд 2-2.5, ургамал хооронд 1.5-2 метр зайтай тарих бєгєєд зургаан эм чацаргана суулгаад нэг эр чацаргана тарьж, эр эмээр нь холин суулгана.

Чацаргана нь саланги бэлэгтэй ургамал учир эр модонд ойролцоогоор 8-10 ширхэг эм мод байхаар тооцож суулгах хэрэгтэй. Бутны жирийн ургалтын vед мєн жил бvрийн жимс ургалтын vед ч усалгаа хамгийн чухал vvрэгтэй. Чацарганыг тарьсны дараах усалгаа нэг бутанд 40-50 литр, ус орохоор тооцож, жилд 15-аас доошгvйгээр ханатал усална.

Ер нь чацарганы бутыг 2.4 метрээс єндєр байх шаардлагагvй гэж vздэг. Бутыг хэлбэржvvлэх, хэрэггvй мєчрийг тайрч танахдаа ихээхэн болгоомжтой хандахгvй бол vхэх, ургац єгєхєє болих, эрт хєгширдєг. Чацаргана нь саланги бэлэгтэй хоёр гэрт ургамал юм. Нэг модонд дандаа эр цэцэг, нєгєє модонд нь эм цэцгvvд байдаг. Тавдугаар сарын эхний хагаст эр модны цэцгийн тоос салхиар тархаж, эм модонд тоос хvртэнэ. Эр, эм ургамлыг ялгахад нэлээн бэрхшээлтэй байдаг. Эр модны нахиа том гадна талын хамгаалах хальсны тоо нь олон буюу 3-4 ширхэг байвал эр мод юм.

Эм модны нахиа эр модныхоос харьцангуй жижиг урт нь гурав дахин жижиг байдаг. Хамгийн гол ялгах тэмдэг нь гадна талын хамгаалах хальсны тоо нь ердєє хоёр ширхэг байдаг.

Монгол-Япон бяцхан толь /мал ба тэжээмэл амьтадын баас/

2011 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Aдууны нойтон хомоол - 馬糞
Aдууны хуурай хомоол - 乾燥した馬糞
Aдууны хөх хомоол - 草原で長く野ざらしになった馬糞
үхлийн баас (нойтон) - 牛糞
үхрийн аргал (хатаасан) - 乾燥した牛糞
үхрийн хөлдүүс - 冬季の凍った牛糞
тэмээний хоргол - ラクダの糞
хонины хоргол - 羊の糞
хонины хөрзөн - 羊の糞を固めたもの
ямааны хоргол - ヤギの糞
ямааны хөрзөн - ヤギの糞を固めたもの
нохойн жогорхой - 犬の糞
гариг - 犬の糞
муурын жогорхой - 猫の糞
шувууны сангас - 鳥の糞
тахианы сангас - 鶏糞
гахайн баас??? - 豚の糞
сэвс - 死んだ家畜の内臓の内容物
сармай - 牛の下痢が乾燥したもの
дармал аргал - 夏の牛糞を冬の燃料用に保存したもの

Монгол-Япон бяцхан толь /биохимийн шинжилгээ/

2011 оны 04-р сарын 18 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Цусны шинжилгээ
билирбин (нийт) - 総ビリルビン
билирбин (шууд) - 直接ビリルビン
билирбин (холбоот) - 間接ビリルビン
нийт уураг - 総タンパク
альбумин - アルブミン
асат (ГОТ) - AST(GOT)
алат (ГПТ) - ALT(GPT)
шүлтлэг фосфатаз - アルカリホスファターゼ
хүчиллэг фосфатаз - 酸性ホスファターゼ
αамилаза -α-アミラーゼ
γамилаза -γ-GTP
лактат - 乳酸脱水素酵素
глюкоз - グリコース
холестерин - コレステロール
триглицерин - 中性脂肪
креатинин - クレアチニン
мочевин - 尿素
үлдэгдэл азот - 残留窒素
шээсний хүчил - 尿酸
фосфор - リン
натри - ナトリウム
каль - カリウム
кальци - カルシウム
магни - マグネシウム
хлор - 塩素
төмөр - 鉄

Шээсний шинжилгээ
кетон бие - ケトン体
уробилиноген - ウロビリノーゲン
эпитель - 上皮細胞
бөөрөнхий эпитель - 立法上皮細胞???
хавтгай эпитель - 扁平上皮細胞
гонзгой эпитель - ???
цагаан эс - 白血球
улаан эс - 赤血球
гялгар эс - 硝子体
мөхлөгт бортгон эс - 顆粒球円柱
цилиндр эпитель (бортгон хучуур эс) - 上皮細胞円柱
бортгонцор - 異形上皮

ходоодны шархлаа - 胃潰瘍
ходоодны шүүс - 胃液


шууд мэдээ

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Фүкүшимагийн талаарх мэдээллийг шууд дамжуулжийна. http://live.nicovideo.jp/watch/lv46883473

″Made in Mongolia″ буюу зах зээл

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Харгис бурангуй ядуу социализмаас энэрэнгүй ардчилсан шударга баян нийгэмд монго...лчууд шилжээд 20 дахь жилдээ золгов. Тун удахгүй энүүхэн энд баян тансаг капитализм ирнээ. Бараг тэр харагдаж байна гэнэ. Мөнхөд ард түмний төлөө байдаг төр засгийн өндөрлөгүүдээс удаа дараа жижиг дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжиж бараг л хятад маягийн "өрх бүр үйлдвэр" дазыбаог (уриалга гэх юмуу ) хэрэгжүүлснээр социализмын харанхуй нийгэмд нүдний цөцгий мэт олддогүй эсвэл бүр монголд огт байхгүй бараа таваарыг УБ-ын зах хавиас ч зүгээр л гудамжны хямд захаас асар хямд худалдаж авах бололцоо бий болов. (УБ хотын төв гудамж болох Энхтайвны өргөн чөлөө, 1-р хороололын Цамбагаравын буудал)
Энэ хугацаанд бидний олсон нь асар их алдсан нь тун бага гэнэ. Хүн бүр баяжиж олигархи болоод дараагийн 76-ийн суудлыг эзлэх гэж мэрийцгээж өдөр шөнөгүй эх орныхоо төлөө ажиллах болжээ. Монголын хувиараа хөдөлмөр эрхлэгч энгийн ард бүр хөл дүүжлэх унаатай болсоныг тэдний хажууд жагсаасан машинууд гэрчилж байна. Саяхан төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгийг бүх сонин хэвлэлээр ил тавьснаас үзэхэд төрийн тэргүүн шударга ерөнхийлөгч маань, мөн ард олныхоо төлөө шударгаар хөдөлмөрлөж гавъяаныхаа амралтанд гаралгүй 70 настай золгож УИХ-ын дарга хоёр хөл дүүжлэх ч унаагүй нь сэтгэл тун зовоож тайван унтаж чадахгүй боллоо. Харин төрийн албан хаагч нар , ялангуяа шүүхийн ажилтан нар дэндүү их идэж ууж хэт таргалж өөхөлснийг манай шударга ерөнхийлөгч өнөөдөр болсон түүхэн хурал цуглаан дээр онцлоод ӨӨХНӨӨСӨӨ салцгаахыг шударгаар уриалж өөрөө үлгэр жишээ үзүүлэхээ амлав. Харин хөдөлмөрч ард түмний хувьд бол нойр хоолгүй хөдөлмөрлөөд таргалах ч завгүй буйг зурган дээрээс харж болно. Баяжих тусмаа улам нарийн харамч болдог гэж тун үнэн үг бололтой. Цоо шинэ Лексус жийптэй атал бусад хүмүүсийн шулаагүй орхисон тэмээ ямааны ясыг хогон дээрээс цуглуулж буй нь монголчууд хэр сайн баяжсаны хөдөлшгүй баталгаа юм. Амьдрал өдөр ирэх тутам улам сайжрахын хэрээр хэт их мөнгөтэй болсон иргэд маань шинээр гутал хувцас ыг хотын төвийн үнэтэй дэлгүүрээс авахаа больж хотын зах хавиас шууд үйлдвэрлэгчээс нь хуучин гэхдээ чанарын болон эрүүл ахуй өндөр шаардлагыг хангасан бараа таваарыг маш хямдаар заримдаа бараг л үнэгүй авч байна. Ялангуяа хуучин гуталд зан тавьдаг гуталчид хөдөлмөрчин ардыг шулж өөрсдөө асар их баяжиж байгаад АТГазар болон татвар цагдаа тагнуулын байгууллага анхаарлаа хандуулах нь зөв болов уу. Мөн манайд энэрэнгүй баян тансаг нийгэм байгуулж байгаагийн тод жишээ бол монголын энэрэнгүй үзэлт глобальчлагдсан хөгшид, залуус , улс төрчид маань өвөг дээдсээс үлдээж ирсэн Монгол нутгаа үүрд орхин гадаадын ядуу орнуудын өвгөн эмгэнтэй амьдралаа холбож тэдний нутагт хүргэн бэр болцгоож буян үйлдэж байна. Монголын иргэншлээс гарсан эдгээр буянтай хүмүүсийн иргэний үнэмлэхийг маш хямдаар буюу 500 төгрөгөөр гадаадын ядуу орны иргэдэд зарж монгол улсын ИРГЭН болгох төрийн онч мэргэн бодлого 20 жилийн өмнөөс амжилттай хэрэгжсээр. Монголчууд ямар буянтайг ямар их баяныг, канадын гуйлгачин Роберт Фрийдландад дэлхийн хамгийн томд тооцогдох ордоо зүгээр май гэж өгч буйг дэлхий нийтээрээ шагшин магтаж гайхаж байна. Ялангуяа том том ордуудаа хятадын ядуусд зүгээр өгөхийг хараад ТЭВЧЭЭРТЭЙ, ТАЙВАН, УУЖУУ СЭТГЭЛ, АЛСЫН ХАРААТАЙ МОНГОЛЧУУДЛЫГ дэлхий нийтээрээ ХҮНДЭЛЖ хэлэх үгээ олохгүй байна. Дэлхийд томд орох дараа дараагийн том ордуудаа ямар ядарсан гуйлгачинд зүгээр өгөх бол гэж дэлхий нийт зүгээр л харалгүй одоо 6.5 тэрбум хүн монголоос л юм горьдох болжээ. Саяхан 2-3 хоногоос Айн Рэндийн зохиолоор бүтээсэн "Ард олныхоо төлөө амиа золиослогч эх орончид үнэндээ ямар бэртэгчин байдаг"-ийг өгүүлсэн жүжиг хүртэл тавигдаж социалист системийн бузар булайг илчилж байна. Өөрөөр хэлбэл Чингис хаан, Дамдины Сүхбаатар, Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Хатанбаатар Магсаржав, Хотгойдын Чингүнжав, Аюуш баатар, Цогт хунтайж, Галдан Бошигт, Дандар баатар .... бүгд бэртэгчин байжээ. Харин Бат-Үүл баатар капитализмын төлөө амиа зориулах шахсан жинхэнэ баатар шүү

Энэ үнэн үү?

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Монгол улс тусгаар тогтносон улс биш Хятадын нэгэн муж болчихжээ. Яагаад ингэж байна гэхээр Замын үүдийн хилийн боомтоор нэвтрэхдээ бөглөдөг гаалийн мэдүүлгийг Хятад хэлээр бөглөж байна. Уул нь тусгаар тогтносон ямарч улс өөрийнхөө хэл дээр тус мэдүүлгийг бөглүүлдэг учиртай. Гадаадын ямарч улсад очсон тухайн улсынх нь хэлээр л гаалийн мэдүүлгийг нь бөглөдөг жамтай. Харин манай улс болохоор Хятад мэдүүлэг бөглүүлж байгаа нь Хятадын нэгэн муж руу нэвтэрч буй мэт сэтгэгдэл төрүүлж байна. Манай иргэд Хятад мэдүүлгийг хэрхэн яаж бөглөхөө мэдэхгүй дэмий л гаалийн ажилтан дээр нь очерлон өөр өөрсдийнхөө мэдүүлгийг бөглүүлдэг жишиг Замын үүдэд тогтоод байна. Яагаад Монгол улсын гааль Хятад анкет бөглүүлж байгаа юм бэ гэж асуухад “манай эдийн засаг муу байна гэж хариулж байх юм” арай ч дээ бүхэл бүтэн улс байж хилээр шалган нэвтрүүлэх хуудсыг Монгол хэлээрээ хэвлүүлээд бөглүүлчих чадалгүй болчихсон юм гэж үү. Эсвэл энэ толгойд гарсан түшээд нь улсаа Хятадад худалдчихаад иргэдээсээ нуугаад байгаа юм болов уу

東日本大震災:セシウム浄化技術、開発 汚染水に顔料混ぜ--東工大チーム

2011 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
 医薬品などに使われる市販の顔料で、原子炉から発生する放射性物質のセシウムに汚染された水を浄化する技術を、東京工業大原子炉工学研究所長の有冨正憲 教授(原子力工学)らのチームが開発した。東京電力福島第1原発の事故で発生している汚染水の処理のほか、周辺の池や沼の浄化にも活用できるといい「一日 も早い地域の生活、農業再建に役立てたい」としている。

 チームは、青色顔料の一種「紺青」の主成分「フェロシアン化鉄」に、セシウムを吸着する働きがある点に着目。汚染水に顔料を混ぜ、遠心力で分離した後、 セシウムとともにフィルターでこし取るシステムを開発した。

 実験では、化学的な性質が同じで放射線を出さないヨウ素、セシウム、ストロンチウムを海水に混ぜ、同原発の高濃度汚染水に相当する模擬汚染水(ヨウ素、 セシウム各10ppm=1ppmは100万分の1)を再現。模擬汚染水100ミリリットル当たり顔料1グラムを入れたところ、検出されたセシウムの濃度は 1万分の1以下となり、ほぼ100%除去できた。

 ヨウ素とストロンチウムは除去できないが、ヨウ素は半減期が8日と短いため問題は小さく、ストロンチウムもセシウムに吸着する性質を使い除去率を上げる ことは可能だ。

 泥水の浄化などに使われる既存の可動式装置を使えば毎時最大300リットルを処理でき、処理後の水は原子炉の冷却水に再利用する方法が考えられるとい う。

 有冨教授は「福島原発で発生している汚染水に適用が可能だ。土壌の浄化にも応用したい」と話す。


Товч орчуулаг:
Эмчилгээний зорилгоор түгээмэл хэрэглэгддэг нэг төрийн хөх өнгийн будгийг ашиглан бохирдсон уснаас цацраг идэвхт чанарын цезийг ялгах технологийг Токиогийн техникийн их сургуулийн эрдэмтэд шинээр боловсруулжээ. Туршилтын ажлын үр дүнд бараг 100 хувиар цезийг ялгаруулж амжсан бөгөөд шавар боловсруулагч машин гэх мэтийг ашиглавал дээд хэмжээгээр цагт 300 л усыг цэвэрлүүлж болно. Цэвэрлэсэн усыг АЦС-ыг хөргөхөд дахин ашиглаж боломжтой.

Монголд

2011 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Мөнгөнд дургүй хүн гэж байхгүй байх. Төрөөс хүний хөгжлийн мөнгө гээд сар бүр өгч байгаа 21000 төгрөг, халамжийн мөнгийг хадгаламж банкнаас авахын тулд хүн бүр ажлынхаа нэг өдрийг алдаж ингэж зогсох хэрэгтэй болж. Tа ч бас мөн адилхан.
Гэхдээ банк банкнаасаа хамаараад ингэж зогсдог ч, зогсоодгүй ч банк байнаа байна.
Харин хадгаламж банкны хувьд урт дараалалд орж зогсохгүй тулд заавал хүний хөгжлийн дэвтэрээ хураалгаж карт захиалах ёстой юм байна. Гэтэл хүний хөгжлийн мөнгө авахгүй өөр нийгмийн халамжийн мөнгийг авахын тулд бас эндээс ирж багшралдаж зогсох хэрэгтэй болчихсон хүмүүст туйлын хүндрэлтэй юм. Хүний хөгжлийн мөнгө өгөхгүй байгаа хадгаламжийн салбарууд нь сэлүүхэн гэж жигтэйхэн тэндээс нь хүний хөгжлийн бус мөнгө төгрөгийг нь өгчихөж болдоггүй л юм байхдаа. Заавал харьяалалтай газраасаа ав гээд солиороод байдаг тэнэг банк шүү. Бусад банк нь болоод байхад ганцаараа хөлдүү царайлаад иргэдийг хүндрүүлээд байдаг.

Гадаа ингэж зогсож зогсож банк руу оронгуут могой орооцолдцон юмуу, хүмүүс могой болж тоглоод байгаа юмуу? гэмээр очертой. Монголд очергүй, хүнд сурталгүй газар гэж байна уу?

Залуу эцэг эxүүдэд зориулав

2011 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Хүүхдийн зан ааш, авир төрх нь ихэнхдээ ээж аавын зан чанараас хамаардаг. Зарим тохиолдолд хүүхдийн зан ааш удамшиж ирсэн байдаг.

Зөрүүд зантай хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү. Зарим эцэг эхчүүд хүүхдийн маань зөрүүд зан удмынх гэдэг. Үнэхээр удамшсан байлаа ч хүүхдийг тэр чигээр нь орхиж болохгүй. Хэрэв тэр чигээр нь эсвэл буруу хүмүүжүүлбэл хүүхдийн зан ирээдүйд харьцахад бэрх ааштай хүн болж хувирна. Харин зөрүүд хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ?

-Хүүхэддээ "Боль, болохгүй" гэх мэт хориглосон үгийг ширүүн дуугаар бус зөөлөн аясаар хэлж ойлгуулах хэрэгтэй.
-Зарим нэг тохиолдолд зөрүүдлээд байгааг нь анхаарахгүй орхи.
-Эсвэл гаргаж буй ааш занг нь дууриаж үзүүлэх аргыг хэрэглэж болно.
-Зөрүүд зантай хүүхдийг загнаж, зандрах маягаар хүмүүжүүлбэл яваандаа хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, гөжүүд нэгэн болж хувирна.
-Зөрүүд хүүхэдтэй аль болох зөөлөн харьцах хэрэгтэй.
-Учир явдлыг тайлбарлаж зөв бурууг ялган таниулж өгөх аргаар хүмүүжүүлбэл сайн хүүхэд болно.

Хоол идэхгүй хүүхдийг хүчлэх хэрэггүй
Мөн хоолоо идэхгүй зөрүүдэлбэл идүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Эцэг эхчүүд ямар нэг аргаар түүнийг хооллох гэж оролдох тусам хүүхэд өгсөн бүхнээс татгалзан ярвайх болно. Хүүхэд идэх хүсэлгүй л байгаа бол өгөх хэрэггүй. Цай хоол бэлэн гээд урд нь тавиад л орхи. Хүүхэд өөрөө хүссэн үедээ хоолоо хэнээр ч хэлүүлэлтгүй иднэ. Нярай хүүхэд хүртэл идэх хүслээ ойлгуулж дөнгөдөг. Үнэнийг хэлэхэд хүчээр хооллох нь ямар ч сайн үр дагавар авчирдаггүй.

Эцэг эхчүүд хүүхдээ гуйж ятгах, эсвэл загнаж хүчээр тулгах бүртээ хүүхдийн сэтгэл зүйд зөрүүд зангийн үрийг тарьж байдаг. Хожим нь хүүхэд өөрт нь тухайн үйлдэл хортой байхад хүртэл зөрж зүтгэдэг ухаан муутай нэгэн болчихно. Хүүхдийг хүчээр хооллох нь ирээдүйд боолын хөдөлмөр эрхлэх хүнийг бэлддэг гэж сэтгэл судлаачид шоглодог. Учир нь ийм хүүхэд өөрийн хүслийг хатуу хамгаалах чадваргүй болж бусдын хүслийг дагадаг нэгэн болдог байна.

Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд туслах зөвлөмж:
-Хүүхдийг бүү басамжил,
-Хүүхдийг бүү доромжил.
-Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь бүү гутаа.

-Хүүхдэд шударга бус шийтгэл бүү хүлээлгэ.
-Хүүхдийг эцэг эхдээ хайртай байх шалтаг гарга.
-Хүүхдийг бие бялдрын ослоос байнга сэрэмжил.

-Хүүхдийг сэтгэл санааны хямралаас хамгаал.
-Хүүхдэд хариуцлагатай хандах.
-Хүүхэдтэйгээ зохицож амьдарч сур.

-Хүүхдэд төрөл төрөгсөдтэйгөө холбоотой байх нь чухал гэдгийг yxaapyyл.
-Хүүхдэд найз нөхөдтэйгөө эвтэй байхыг зааж сурга.
-Хүүхдийг ахмад настныг хайрлаж хүндэтгэхийг зааж зөвлө.

-Хүүхдэд эв найрамдалтай гэр бүл хэрэгтэй гэдгийг ойлгуулж өг.
-Хүүхдэд өөрт нь таалагдаж буй тоглоомыг нь авч өг.
-Хүүхэдтэй үнэн сэтгэлээсээ хамтарч тогло.

-Хүүхэдтэйгээ харилцан ярилцах цагийг заавал гаргаж бай.
-Хүүхдийнхээ хийх гэж оролдож буй зүйлд нь тусал.
-Хүүхдээ гэрийн ажилд заавал оролцуул.

-Сургуулиас зохиож буй ажилд идэвхтэй оролцуулж сурга.
-Хүүхдийн өөрөө бие даан сурсан зүйлийг нь хүлээн зөвшөөр.
-Хүүхдийг азаа үздэг байдалд бүү сурга.

-Өөрийнх нь хуримтлуулсан туршлагыг хүндэл.
-Хүүхдийг хүн болгоноос бүү өмөөр.
-Хүүхдийг бие даах чадваргүй болгон хүмүүжихээс сэргийл.

-Хүүхдээ ямар онцлог авъяастай болохыг нээж олохыг хичээ.
-Хүүхэд чинь ямар нэг авъяастай байвал түүнийг нь хөгжүүлэх боломжийг олго.
-Хүүхдээ ямагт удирдан чиглүүлж бай

-Хүүхэд аливаа ёс журмыг дагаж мөрдөж байвал түүнийг урмын үгээр сайшаан магт.
-Хүүхдэд хүрээлэн байгаа орчинтойгоо танилцах боломж олго.
-Хүүхдэд хүмүүс хэрхэн яаж амьдардгийг ойлгож ухаарах бололцоо олго.

Фүкүшимагийн АЦС-ын талаар гадаад орнуудын хийсэн дүгнэлт

2011 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
福島第1原発事故の深刻度が国際評価尺度でチェルノブイリ原発事故並みの「レベル7」に引き上げられたことについて、米原子力規制委員会(NRC)のヤツ コ委員長は12日の上院公聴会後、記者団に対し「事故が深刻であることは明らかであり、決定に驚きはない」と語った。ロイター通信が報じた。
Америкийн атомын хүч хязгаарлуулах комисс нь төвшин 7 гэсэн дүгнэлт бол оновчтой гэж үзэж байна.
http://mainichi.jp/select/weathernews/20110311/nuclear/ne...

 フランス放射線防護・原子力安全研究所(IRSN)のグルメロン放射線防護局長は12日の記者会見で、国際評価尺度(INES)の暫定評価で最悪の「レ ベル7」とされた福島第1原発事故について、重大だが旧ソ連のチェルノブイリ原発事故には「匹敵しない」との見解を明らかにした。
Францын Цацраг туяа хамгаалал, атомын хүчний аюулгүй судлалын газар нь маш хүндрэлтэй хэдий ч Чернобылийн осолтой тэнцүү биш гэсэн үзэлтэй.
http://mainichi.jp/select/weathernews/20110311/nuclear/ne...

福島第1原発事故の国際評価尺度(INES)がチェルノブイリ原発事故(86年)と同じ「レベル7」に引き上げられたことについて、国際原子力機関 (IAEA、本部ウィーン)は12日、福島原発事故の深刻さは史上最悪とされるチェルノブイリ事故に遠く及ばないとの見方を示した。
Олон улсын атомын хүчний байгууллага нь Чернобылийн ослыг хол хүрэхгүй гэж үзэж байна.
http://mainichi.jp/select/weathernews/20110311/nuclear/ne...

ロシア国営原子力企業ロスアトムのキリエンコ総裁は13日、福島第1原発事故の深刻度を国際評価尺度で旧ソ連チェルノブイリ原発事故並みの「レベル7」に 引き上げた日本政府の決定は経済的な動機に基づく誇大な評価だとの見方を示した。
Оросын Атомын хүчний "Лосатом" компани нь хэтэрсэн дүгнэлт байна гэж үзэж байна.
http://www.47news.jp/news/2011/04/post_20110413224051.html

中国環境保護省の当局者は12日、福島第1原発事故の最悪レベルへの引き上げについて、放射線量の放出量をチェルノブイリ事故と比較したうえで「中国への 影響は100分の1」との見解を示した。
Хятадын Орчих хамгаалалтын яам нь Хятад улсад нөлөөлөх хэмжээ гэсэн үүднээс Чернобылийн ослын зууны нэг болно гэж үзэж байна.
http://mainichi.jp/select/world/news/20110414k0000m030087...

2力士を解雇へ=蒼国来と星風、引退届出さず-大相撲八百長問題

2011 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
日本相撲協会は13日、八百長への関与を認定されて新たに引退勧告の処分を受けた幕内蒼国来(中国出身、荒汐部屋)と十両星風(モンゴル、尾車)が、提 出期限の同日までに引退届を出さなかったと発表した。14日に臨時理事会を開き、2人を退職金の出ない解雇処分とする見通し。
 放駒理事長(元大関魁傑)は「(勧告に)従ってくれると思っていたが、仕方ない」と語った。
 八百長問題では25人の力士や親方が、事実上の角界追放となる処分を受け、退職勧告を受け入れなかった谷川親方(元小結海鵬)が解雇されている。蒼国来 と星風は特別調査委員会の継続調査で八百長への関与を認定され、11日に引退勧告を受けたが、処分を受け入れない姿勢を示していた。
 蒼国来は法的手段に訴える意向を示しており、14日に東京都内で記者会見する。星風の師匠の尾車親方(元大関琴風)によると、星風も訴訟を起こす可能性 があるという。

Товч орчуулга:
Японы Сумогийн холбоо найрааны асуудалд оролцсон хэргээр Сококүрай (Өвөрмонгол) болон Хошигазэ (Монгол) нарт өөрийн хүсэлтээр зодог тайлахыг шаардаж байсан боловч түүнд эсэргүүцэж мөрдөөгүй тул халах шийдвэр гаргасан. Сококүрай болон Хошиказэ хоёр шүүхэд хандаж гомдол гаргах санаатай гэж дурдав.

Хавар

2011 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ

Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход

Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна

Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

          Д.Нацагдорж

Вот так

2011 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
ээрч гацаад байдаг нь


Асуулт: АНУ хямралд орвол Орос улс туслах уу?
Владимир Путин: Юу л даа...................................... Би юу гэж хэлэх вэ гэхлээр..................... Энэ, юу............................ Ер нь бол..................... Ерєнхийдєє, байшдээ......................................... Ямар ч байсан.................................................... Юу гэхээр................ Миний бодлоор..................................... Та нар надаас илvv сайн мэднэ дээ, нєгєє................................................... Ингэхэд байна ш дээ. Нєгєє юуны талаа ярихад, нєгєє юу.............................аааан..... Амм, ....................................................Би саяхан Францад явжаахад яг ийм асуулт тавьжийсан л дааа, надад.................................... Ер нь бол............................................

Хєтлєгч: Манай нэвтрvvлгийн vзэгч, сонсогчиддоо, бvгдэд нь баярлалаа. Бидэнд асуултаа илгээж, энд цугласан та бvхэнд ээ баярлалаа. Ноён Владимир, Владимирович, танд ч гэсэн баярлалаа.

Путин: Баярлалаа.

INES Crisis Rating vs Media Rating

2011 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

http://vimomn.net/img.php?filename=d_63421_1_1302663214.png&m=pc

福島原発事故、最悪「レベル7」 チェルノブイリ級に

2011 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
 福島第一原発の事故について、経済産業省原子力安全・保安院と原子力安全委員会は、これまでに放出された放射性物質が大量かつ広範にわたるとして、国際 的な事故評価尺度(INES)で「深刻な事故」とされるレベル7に引き上げた。原子力史上最悪の1986年の旧ソ連チェルノブイリ原発事故に匹敵する。放 射性物質の外部への放出量は1けた小さいという。12日午前に発表した。

 保安院は3月11日の事故直後、暫定評価でレベル4としていた。放射性物質が原子力施設外に放出されるような事故はレベル4になり、それ以上は、外部に 放出された放射性物質の量でレベルが決まってくる。

 18日に79年の米スリーマイル島原発事故に匹敵するレベル5に引き上げた。レベル5は放射性ヨウ素に換算して数百~数千テラベクレル(テラは1兆倍) の放出が基準だ。その後、放出された放射性物質の総量を推定したところ、放射性ヨウ素換算で37万~63万テラベクレルになった。INESの評価のレベル 7にあたる数万テラベクレル以上に相当した。福島第一原発では今でも外部への放出は続いている。

 チェルノブイリ事故では爆発と火災が長引き、放射性物質が広範囲に広がり世界的な汚染につながった。実際の放出量は520万テラベクレルとされている。 福島第一原発の事故での放出量はその1割程度だが重大な外部放出と評価した。評価結果は国際原子力機関(IAEA)に報告した。

 福島第一原発では、原子炉格納容器の圧力を逃がすため放射性物質を含む水蒸気を大気中に放出した。さらに地震後に冷却水が失われ核燃料が露出して生じた とみられる水素によって、1、3号機では原子炉建屋が爆発して壊れた。

 2号機の格納容器につながる圧力抑制室付近でも爆発が起こったほか、4号機の使用済み燃料貯蔵プールでの火災などが原因で放射性物質が大量に放出された と見られている。内閣府の広瀬研吉参与(原子力安全委担当)は「3月15~16日に2号機の爆発で相当量の放出があった。現段階は少なくなっていると思 う」と話した。

 東京電力原子力・立地本部の松本純一本部長代理は会見で「放出は現在も完全に止まっておらず、放出量がチェルノブイリに迫ったり超えたりする懸念もある と考えている」と話した。

 ただ、原発周辺や敷地の放射線量の測定結果は3月15~21日に非常に高い値を示していたものの、その後低下している。4月10日に非公開で開かれた安 全委の臨時会で保安院の黒木慎一審議官は「最悪の事態は今は脱した」と報告している。(香取啓介、竹石涼子、小堀龍之)

Товч орчуулга:
Японы Атомын аюулгүй хамгааллын хороо болон Атомын аюулгүйн комисс 12-ны өдөр үдээс өмнө энэ удаа болсон Фүкүшимагийн нэгдүгээр АЦС-ын ослыг Чернобылийн АЦС-ын осолтой ижил буюу төвшин 7 болно гэсэн дүгнэлтээ хийв.

АЦС-ын хавь болон дэвсгэр талбай дээр хийсэн хэмжилтээс үзэхэд 3 сарын 15-аас 21-ны хооронд цацрагийн тун хамгийн өндөр төвшинтэй байсан бөгөөд түүнээс хойш буурсан байна.

震災で帰国、留学生の再来日費用支援 文科省

2011 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
震災で帰国、留学生の再来日費用支援 文科省
 震災後に一時帰国する外国人留学生の増加を受け、文部科学省は、再来日のための航空券を支給するなどの支援策を決めた。

 航空券を支給するのは、国費留学生のうち、震災で一時帰国を余儀なくされた人。同省によると、国費留学生は約1万1千人。うち約770人が、岩手、宮 城、福島各県の沿岸部など支援の条件となる災害救助法の対象地域に住所があるという。

 また、対象地域の私費留学生については、日本学生支援機構が学習奨励費の追加募集をする。震災で経済的困窮に陥った成績優秀者が対象。大学院生が月額6 万5千円、学部生は同4万8千円。

 阪神大震災でも学習奨励費の追加募集をしたが、航空券の支給は初めて。


Товч орчуулга:
Газар хөдлөлтийн голомтод оршин суудаг бөгөөд гамшгийн улмаар түр эх орон руу хоргодох шаардлагатай байсан улсын шугамаар суралцдаг гадаадын оюутнуудад эргэж Японд ирэх нислэгийн зардлыг олгох тухай Японы Боловсролын яам шийдвэр гаргажээ.

Мөн Японы оюутнуудад дэмжих нийгэмлэг нь газар хөдлөлтийн улмаас санхүүгийн бэрхшээлтэй байдалд орсон хувийн шугамаар суралцдаг сурлага сайтай оюутнуудаас шалгаруулж оюутны цалин олгох гэж байна.

原発事故に負けるな…白鵬が福島の避難所で激励

2011 оны 04-р сарын 10 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
原発事故に負けるな…白鵬が福島の避難所で激励
 大相撲の横綱白鵬関が9日、福島県石川町と平田村の避難所を訪れ、避難住民を励ました。

 鹿児島県霧島市の観光大使をしており、霧島市からの救援物資の届け役を買って出た。福島県楢葉、広野の両町民ら191人が避難生活を送る石川町総合運動 公園体育館で行われた贈呈式では、白鵬関は「大震災があった3月11日は、26歳の誕生日だったが、怖くて忘れられない日になった。皆さんが少しでも元気 で穏やかな心になれば」とあいさつ。この後、「原発事故に負けないで」などと声をかけ、握手や記念撮影に応じた。

 生後2か月の長男を抱いてもらった広野町の自営業石井弘樹さん(38)は「避難所は不自由なことも多いが、息子には白鵬関のように強く大きく育ってほし い」と喜んでいた。

(読売新聞 2011年4月10日付)

Товч орчуулга:
Хакүхо 9-ны өдөр Фүкүшима мужийн Ишикава хот болон Хирата тосгонд хоргодож байгаа хүмүүс дээр очиж Кагошима мужийн Киришима хотоос өгч явуулсан тусламжийн барааг гардуулав.
“Хилийн чанадад байгаа монголчуудад зориулсан онлайн порталын хэрэгцээт мэдээллийн судалгаа”-ны асуумж

Захиалагч байгуулага:
“Хилийн чанадад амьдарч буй монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”
Төслийн нэр: “ЗӨГИЙН ҮҮР” хөтөлбөр
Хэрэгжүүлэгч байгууллага:
Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг
Хамрах хүрээ: Японд сурч амьдарч байгаа монголчууд

Судалгааг бөглөгч Монгол Улсын иргэн Танаа

Монгол Улсын Засгийн газраас Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор баталснаа хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
http://www.cooperation.gov.mn/index.php?option=com_conten...

Өнөөдөр албан бус тоогоор 116 000- 200 000 Монгол Улсын иргэд хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3- 18.6 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийнхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог Монгол Улсын хөгжлийн төлөө үйл ажиллагаанд татан оролцуулах, нөөц бололцоогоо ашиглах шаардлага тулгараад байна.

Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч байгууллагууд, Шинжлэх Ухаан Академи, төриин болон төрийн бус баигууллагууд г.м бухийл салбарынхан хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдтэй тогтмол холбоотой байж цаг алдалгүй мэдээ мэдээлэл хүргэж байхад жинхэнэ гүүр болсон, хоорондоо санал бодлоо чөлөөтэй солилцож, сонирхож буй мэдээ мэдээллээ харилцан авч болох нээлттэй, нийгэмд хэрэгцээтэй, хурдан, шуурхай, бодитой, оновчтой онлайн порталыг бий болгох нь нэн тэргүүний зорилт болоод байна. Үүний тулд уг цахим орчинд байршуулах мэдээлэлийн агуулгыг үнэн зөв тодорхойлох, мэдээлэл солилцох оновчтой арга барилыг сонгох, улмаар оновчтой бүтэц, вэб дизайн хийх үүднээс гадаадад байгаа монголчуудаас санал асуулга явуулж, хэрэгцээтэй байгаа мэдээ, мэдээллийг нь цуглуулах суурь судалгаа хийхээр болсон юм.

Тус судалгааг “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч баг болох ЗГ-ын ХЭГ-ын харъяа “Хилийн чандад дах монголчуудтай хамтран ажиллах зөвлөл”-ийн захиалгаар Монгол-Германы Гүүр ТББ хийхээр болж, дэлхийн монголчуудаас санал асуулга явуулах ажлын туслан гүйцэтгэгчээр “Цахим өртөө “ ТББ, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг зэрэг байгуулагууд ажиллаж байна.

Монголчуудын хилийн чандад хуримтлуулсан мэдлэг, эзэмшсэн ур чадварыг Монгол Улсын хөгжилд зориулах арга замыг эрэлхийлэх энэхүү шинэ онлайн портал нь Таны бодит хэрэгцээнд зориулагдах тул Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь монголчуудтай хамтран ажиллах зөвлөлийн хүсэлтийг Танд ийнхүү чухалчлан хүргэж байна.

Дээрх зорилгоор Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг Япон Улсад ажиллаж, суралцаж байгаа таны ирээдүйд ч нөлөөлж болох, энэхүү нэн чухал санал асуулгыг /асуумж/ явуулж байгаа тул судалгааг үнэн зөв, цогц, үр дүнтэй байлгах үүднээс судалгаанд оролцогч Та асуумжийн зорилгыг зөв ойлгож, нийгмийн идэвх гарган зөвхөн өөрөө бөглөж ирүүлээд зогсохгүй бусад иргэдэд энэхүү асуумжийн талаар мэдэж сонссоноо хэлж дуулган, найзууддаа мэйлээр илгээн бөглүүлэх тал дээр идэвх чармайлт гаргахыг хичээнгүйлэн хүсч байна. Энэхүү асуумжийг бөглөхөд танаас ердөө 2-3 минут л шаардагдах болно. Японд суралцаж ажиллаж байгаа Та бүхэн дэлхийн бусад улс оронд амьдарч байгаа аль ч орноос дутахгүй олон ажил хэрэгч саналыг ирүүлнэ гэдэгт итгэж байна.

Судалгааны эхний шат 2011 оны 04-р сарын 09-ний дотор дуусахыг анхаарч арын хуудсанд байгаа асуумжийг хойш тавилгүй яг одоо бөглөж илгээхийг дахин хичээнгүйлэн хүсье.


Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг
Нарийн бичгийн дарга

Н.Батчимэг
Утас: 976-11-458005, 99086970
Факс: 976-11-458005
И-мэйл: batchimeg.n@bridgegroup.mn

Монгол чацаргана

2011 оны 04-р сарын 09 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Түрүүхэн япон судлаач Төмөрбаатарын арлын орноор аялан хийсэн нэвтрүүлэг үзэв. Хитачи хотод Монгол чацаргана тарьдаг юм байна. Хувь хүмүүс ч бас нилээд тарьдаг юм байна. Мундаг ажилсаг, хөдөлмөрч улс юм аа. Чацарганы модны навчны цай, чацарганы тостой талх, нарийн боов, чацарганы үрэл гээд шинэ шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хийсэн байна.
Чацаргана жимсийг элдэв химийн бордооны нөлөөлөлгүй гэдгийг Монгол-Япон судлаачид хамтын судалгааны үр дүн харуулсан гэнэ.

Стефан Цвейг- Танихгүй эмэгтэйн захидал

2011 оны 04-р сарын 09 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Танихгүй эмэгтэйн захидал



13хан настай бяцхан охин түүний хөрш болон нүүж ирж буй 25 настай зохиолч залууг хараад анхны харцаар дурлана. Энэ дурлал өдөр ирэх тусам хүчтэй болох авч харин залуу бяцхан охиныг олж харахгүй... хэзээ ч танихгүй.
Охин бүх зүрх сэтгэлээрээ үхэн үхтлээ түүнд хайртай байж, залуугийн хүүхдийг хүртэл гарган, хүүгийнхээ төлөө бүхнээ зориулна, жил бүрийн төрсөн өдрөөр нь залууд цагаан сарнай илгээсээр... ганц удаа ч болов түүнийг дурсаасай гэж хүссэндээ л тэр. гэвч залуу бүсгүйг ТАНИХГҮЙ хэвээр.
Олон жилийн хойно залуу өөрт нь ирсэн захидал дотроос 30 хуудас захидлыг нээж уншина, тоомжиргүй.
Түүний амьдралыг бас өөрийнхөө хайр дурлалыг бүсгүй эцсийн амьсгаагаа хураах мөчид бичиж илгээсэн байлаа, нэгд нэгэнгүй.
Захиаг уншиж дуусахдаа л тэр ЦАГААН САРНАЙ энэ удаад байхгүй байгааг анзаарна...


Та бүхэнд Зохиолч Стефан Цвейгийн "Танихгүй эмэгтэйн захидал" зохиолыг хүргэж байна.

Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав. Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас Танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Намайг хэзээ ч Танихгүй чамдаа” гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ. ...
Миний хүү өчигдөр нас барлаа. Түүнийхээ үхэлтэй тэмцэж буй бяцхан биеийг аврах гэж гурван өдөр гурван шөнө сахив. Халуу шатсан духан дээр нь мөсөн жин тавьж, жижигхэн гарыг нь өдөр шөнөгүй атгаж, дөчин нэгэн цаг орноос нь ч холдолгүй биеийг нь хөртөл хамт байсан. Гурав дахь өдрийн шөнөөс нь миний тамир барагдаж өөрийн мэдэлгүй нүд анилдан хатуу сандал дээр суугаагаараа гурав дөрөвхөн цаг цурамхийх чөлөөнд үхэл хүүг маань аваад явчихсан юм. Одоо хүү маань өөрийнхөө нарийхан орон дээр намайг сэрэхэд хэвтэж байсан тэр л чигтээ цагаан цамцтайгаа, ухаалаг хархан нүд нь аниастай хэвтэж байна. Хүүгийн минь бяцхан нүүрэнд туссан лааны гэрэл хөдлөхөд тэр минь амьд ч юм шиг харагдан, одоохон босож ирээд хүүхдийн гэнэн хонгор дуугаар ээждээ ямар нэгэн юм хэлнэ дээ гэж итгэхэд ч бэлэн сууна. Гэвч хүүгийнхээ хэзээ ч сэрэхгүйг мэдэж байгаа болохоор өөртөө тэгж бүтэлгүй найдлага төрүүлэхгүйн тулд тийшээ харахыг ч би хүсэхгүй байгаа юм.
Миний хүү өчигдөрхөн нас барж, одоо надад ганцхан чи, миний амьдралын тухай юу ч мэдэхгүй, амьдралаар ажиггүй тоглож яваа ганцхан чи л үлдлээ. Миний үргэлж хайрлаж явсан, намайг хэзээ ч мэдэхгүй ганцхан чи минь л надад байна. Би тав дахь лаагаа асааж, захидал бичиж буй ширээнээ тавив. Энэ аймшигт хоромд нас барсан хүүгийнхээ дэргэд уй гашуугаа хэнтэй ч хуваалцаж чадахгүй ганцаараа байхдаа чамаасаа өөр хэндээ ч хандах билээ. Одоо надад ганцхан чи л бүхнийг орлон үлдлээ. Би бүрэн гүйцэд ойлгуулж чадахгүй ч байж мэднэ. Яагаад гэхээр толгой минь өвдөж ухаан санаа минь самууран байна. Хэрвээ хүүгийнхээ адил томуу хүрээд халуурч байгаа бол айх ч юм алга, хүүгийнхээ хойноос яваад л өгнө.
Байсхийгээд л нүд минь харанхуйлж захиагаа дуусгаж чадахгүй болов уу гэхээс айж байгаа ч намайг хэзээ ч таньж мэдэхгүй хайрт чамдаа бүхнийг ойлгуулах гэж эхний бөгөөд эцсийн удаа бичиж буй захиагаа ямар ч гэсэн гүйцээх л болно. Би чамдаа юуны өмнө чи хэзээ ч мэдээгүй атлаа бүхий л амьдрал нь хар нялхаасаа чамтай холбогдсон өөрийнхөө тухай ярих гэсэн юм. Харин чи миний энэ нууцыг надад хариу хэлэх ямар ч боломжгүй болж, намайг үхсэний дараа л мэдэх болно. Яагаад тэр вэ гэвэл халуундаа чичрэн байсан бие минь хөрч эхлээд хэзээ хэзээгүй үхэх гэж байгаагаа улам гүнзгий мэдэрсээр байна. Хэрвээ үхдэггүй юмаа гэхэд энэ захидлыг урж хаячихаад урьдынх шигээ хэнд ч юу ч хэлэхгүй үг дуугүй явах болно. Энэ захиа хэзээ нэгэн цагт чиний гарт ордог юмаа гэхэд өөрийнхөө бүхий л амьдралын турш сүүлчийн мөчөө хүртэл чамайг л гэж амьдарч байсан энэ эмэгтэй хорвоог орхиод явчихсан байна. Нэгэнт үхсэн хүн юу ч шаардаж баяр гуниг, дурлал хайр алийг нь ч хүсдэггүй болохоор чи миний үгнээс айх хэрэггүй ээ. Гагцхүү миний бичсэнд итгээрэй. Хорвоод ганцхан үрээ алдчихаад байгаа эх хүн яаж худлаа хэлэх вэ? Би чамаасаа энэ бүгдэд итгээрэй гэж залбиран гуйж байна. Би чамдаа өөрийнхөө амьдралынхаа тухай юу ч орхихгүй ярья. Чамайг харахаас өмнө миний амьдрал нэг л бүрхэг бүүдгэр мананд хучигдсан мэт өөрт минь тодорхой юу ч санагдахгүй юм. Миний амьдралын сүүлчийн амьсгал шингэсэн энэ захиаг уншиж буй одоо чиний амьдарч байгаа өрөөний чинь өөдөөс харсан шатны дэргэд би анх чамайг харсан юм. Тэгэхэд би дөнгөж арван гуравтай байлаа. Манайх танай өөдөөс харсан хаалганд амьдардаг байсан. Үргэлж л гашуудлын хувцастай явдаг түшмэлийн бэлэвсэн эхнэр, туранхай жаал охин хоёрыг чи одоо мартаа биздээ. Бид өөрсдийн хомс тарчиг амьдралыг бусдаас нуудаг байв. Магадгүй чи бидний нэрийг хэзээ ч сонсоогүй байх. Учир нь манай хаалганд нэртэй пайз ч байхгүй, манайхаар хэн ч ирдэггүй, биднийг хэн ч асууж сурдаггүй байсан билээ. Энэ бүхэн арван тав зургаан жилийн өмнө болсон болохоор чи мэдээж санахгүй л байгаа. Харин би бол огт санаад оромгүй жижиг зүйлийг ч өнөөдөр л болсон юм шиг тодхон санаж байна. Чиний тухай сонсож, чамайг анх харсан, миний өмнө бүхий л дэлхий ертөнц нээгдсэн тэр өдрийг би санахгүй байж яаж чадах юм бэ? Хайрт минь намайг бүр эхнээс нь ярихад битгий дургуйцээрэй. Бүхий л амьдралынхаа туршид чамд дурлаж, хайрласан сэтгэлийг минь бодож хэсэгхэн хором тэсвэрлэж сонсоорой. Чамайг нүүж ирэхээс өмнө танай байранд ой гутам хэрүүлч зодоонч айл суудаг байсан болохоор бид ч тэднийхтэй сайн харилцаатай байгаагүй. Гэрийн эзэн архичин хар юм эхнэрээ сав л хийвэл нударгална.
Айл амьтан унтчихсан хойно сандал ширээ тачигнуулан аяга тавгаа хагачиж, төдөлгүй үс гэзэг нь сэгсийж цус нөжиндөө хутгалдсан эхнэр нь гарч зугтаах ба согтуу нөхрийх нь хараал зүхэл урсган элдэх чимээг сонсож тэднийг зохицуулахаар хөршүүд нь арга буюу сэргийлэх дууддаг байв. Ээж маань энэ эр эм хоёроос хөндий байж, намайг хүүхдүүдтэй нь ч ярихыг хориглодог байсан бөгөөд, тэд аятай тохиолдол бүрт надаас хариугаа авдаг байсан юм. Хүүхдүүд нь гудамжинд таарчихаад хүртэл араас харааж зүхнэ. Нэг удаа цасаар шидэхэд нь миний нүүр нил цасанд будагдаж билээ. Ойр тойрных нь айл амьтан ч тэднийхнийг нэг нүдээр хялайдаггүй байсан юм. Гэтэл нэг удаа яагаад ч юм бэ? Магадгүй нөхөр нь хулгайн хэргээр шоронд орж тэднийх гэр бүлээрээ нүүгээд явчихсан хойно л бид арайхийн чөлөөтэй амьсгалах болсон билээ. Түүнээс хойш хоёр гурав л хоносон байх, байрыг худалдах зарлал гарч, удалгүй нэгэн нэр цуутай зохиолч суухаар болсныг бид мэдсэн юм. Тэгэхэд л би анх чиний нэрийг сонсож билээ. Дахиад хоёр гурав хоносны дараа засварчид ирж, өмнө нь байсан айлын тортог буртгийг цэвэрлэж, будаж янзлав. Тэд үргэлж хадаж, хусаж, нүдэж байсан ч ээж маань бузар булай хөршөөсөө салж амарсандаа баяртай байлаа. Чамайг харах цаг хараахан болоогүй бололтой. Бүхнийг чиний зарц дунд зэргийн нуруутай, бууралтсан үстэй, юмыг дээрээс нь доош нь нүдээ гүйлгэн ширтэж хардаг, ажилсаг байрын хүн жин тан болгож байв. Тэр ямар ч хүнтэй эелдэг зөөлөн харьцах ба хэнийг ч их бага гэж үздэггүй, бусад зарц нартайгаа элдвийн үг ярьдаггүй зөвхөн үүргээ л гүйцэтгэдэг онцгой чанар нь биднийг бишрүүлсэн юм. Анхны өдрөөсөө л миний ээжтэй яг л язгууртан эмэгтэйн адилаар хүндэтгэн мэндэлж, намайг бяцхан охин гэж үл тоомсорлолгүй үнэн санаанаасаа эелдэг харьцаж байлаа. Тэрээр чиний нэрийг хэлэхдээ гүн хүндэтгэлтэй биширмээр өгүүлж байгаа нь ердийн зарц нарын эзэндээ ханддагаас их л өөр байж билээ. Энэ эелдэг хөгшин Иоганид, чиний дэргэд үргэлж хамт байдагт нь би хэдийгээр атаархдаг байсан ч сүүлдээ түүнийг хайрлах болсон юм. Би яагаад ийм инээд хүрмээр жижиг зүйлийг хүртэл орхихгүй байгаа юм бэ? Гэвэл өөрийнхөө чамд ямар байсныг бүр эхнээс нь ойлгуулахын тулд л тэр шүү. Чамайг миний амьдралд оролцохоос бүүр өмнө эргэн тойрон чинь бүрхүүлтэй мэт нэг л нууцлаг битүү, баялаг гэрэл гэгээнд хучигдан манай байрныхан чамайг бүгдээрээ л тэсэж ядан хүлээцгээж билээ. Манай байранд ямар сайхан хүмүүс амьдардгийг чи мэднэ. Намайг нэг удаа хичээлээсээ тараад ирж явтал манай байрны үүдэнд тавилга ачсан бүрхүүлтэй тэрэг зогсож байв. Зөөгч нар том юмнуудыг аль хэдийн дээш гаргачихсан дотор нь тавьдаг жижиг сажиг зүйлсийг л зөөж эхэлж байлаа. Би хаалга налан зогсоод хэзээ ч харж байгаагүй чамин ганган эд хогшлыг нүд салгалгүй ширтэж эхлэв. Энэтхэг бурхад,
Итали баримлууд, том том гоёмсог зургууд, хамгийн сүүлд нь хэрвээ би өөрийнхөө нүдээр хараагүй бол итгэхийн аргагүй ховор нандин номууд байлаа. Зарц Иогани тэдгээрийг харж хандан зөөлгөж байв. Учиргүй сонирхсондоо зүрх минь догдлон хэдийгээр зарц намайг хөөгөөгүй, би өөрөө номуудыг үзэхийг хичнээн хүсэж байсан ч гэсэн нэг ч номонд гар хүрч зүрхэлсэнгүй. Би зөвхөн нэрсийг нь л харж байв. Тэр номнууд англи, франц, зарим нь миний огт мэдэхгүй хэлээр бичигджээ. Хэрвээ ээж намайг дуудаагүйсэн бол тэнд хэдэн цаг ч зогсох байсныг бүү мэддээ. Чамайг Танихгүй мөртлөө тэр оройжингоо л би чиний тухай бодлоо. Надад өөрөө уншсаар байгаад ноорчихсон арваадхан ширхэг хямдхан номнууд байдаг байв. Миний толгойд ийм олон ном уншсан, ийм олон хэл мэддэг боловсролтой чинээлэг ямар хүн байдаг бол гэсэн бодол орж ирлээ. Ийм хүн бурхан шиг л байдаг байх гэж бодлоо. Санаандаа чамайг газарзүйн багш шигээ урт цагаан сахалтай, нүдний шилтэй, түүнээс ч илүү эелдэг сайхан хүн байх ёстой гэж бодож байсан юм. Тэгээд тэр шөнөдөө чамайг анх удаа зүүдэлж билээ. Дараа өдөр нь чамайг ирэхэд зөндөө олон удаа сэмхэн шагайсан ч чамайг олж харж чадсангүй. Миний сониуч зан туйлдаа хүрэв. Гурав өдөр нь чамайг хараад хүүхдийн сэтгэлээр ургуулан бодож байсан нүдний шилтэй, сайхан сэтгэлт хөгшин биш харин хичнээн жил өнгөрсөн хойно ч ерөөс өөрчлөгдөөгүй одоогийн байгаа төрхөөрөө л чи харагдсан юм.
Чи тэгэхэд цайвар хүрэн өнгийн гоёмсог биеийн тамирын хувцас өмсчихсөн залуу хүний сэвэлзсэн алхаагаар шатны гишгүүр алгасан харайсаар гарч ирсэн. Гартаа бүрх малгайгаа барьсан чиний цайвар үстэй сэргэлэн царайг би гайхан ширтэж билээ. Үнэнийг хэлэхэд би гол шиг сайхан залууг хараад айх шиг болсноо санаж байна. Гайхалтай их юм уншсан, боловсролтой өөрийн уран бүтээлд хатуу чанд атлаа залуу хүний адал явдалт тоглоомд дуртай чиний хоёрдмол амьдрал намайг төдийгүй бусад хүмүүсийн гайхшийг төрүүлэх нь аргагүй юм байна гэдгийг би тэрхэн агшинд тун ч хурцаар мэдрэв. Би санамсаргүйгээр чиний хоёрдмол амьдралын нэг нь хүмүүсийн боддог шиг ил тод гадаад байдлаар чинь илэрхийлэгдэж байдаг, нөгөө нь бол зөвхөн чиний өөрөө л мэддэг нууцлаг битүү амьдрал гэдгийг арван гурван настай охины балчирхан ухаанаар ойлгосон юм. Одоо чи хүүхдээрээ шахуу надад ямар их гайхамшигтай сэтгэл татам оньсого шиг хүн санагдсанаа ойлгож байгаа биздээ. Хайрт минь? Хэн хүний мэдэх ном зохиол бичсэн хүндэтгэн биширч байсан хүн маань хорин тавхан настай ганган хээнцэр залуу байсан болохоор л тэр. Энэ өдрөөс л миний амьдарч байсан хүүхдийн ертөнц маань надад ямар ч сонирхолгүй болж, арван гуравхан настай охин намайг ганцхан чиний амьдрал, чиний тухай бодохоос өөр юу ч эзэмдэхээ байсан юм. Би чиний сонирхдог зүйлс,танайхаар ирдэг хүмүүсийн тухай сонирхон судалж, ялангуяа танайд янз бүрийн насны, есөн шидийн хүмүүс тасардаггүй нь миний сонирхлыг улам ихээр татдаг байв. Чиний танилууд зөвхөн театрт л харсан хатагтай нар, дохиур барьсан гараас нь өөр юм олж үзээгүй хөгжмийн нэрт удирдаач, худалдааны сургуулийн оюутан бүсгүйчүүд, даржин оюутнууд гээд л зөндөө хүмүүс хөл татрахгүй, тэр дундаа олон бүсгүйчүүд ирнэ. Би эдгээр бүсгүйчүүдийг огт гайхдаггүй тэр ч бүү хэл нэгэн өглөө хичээлдээ явахдаа танайхаас шигүү торон гивлүүртэй хатагтай гарч явааг хараад огтоос тоогоогүй билээ. Тэгэхэд дөнгөж арван гурав хүрч байсан би чамайг харуулдан дагаж, нуугдан хүлээдэг байсан хачин сонирхлоо хэмжээгүй дурлалынхаа эхлэл байсныг яаж мэдэх билээ дээ.
Гэхдээ би бүх л сэтгэл зүрхээ чамдаа үүрд өгсөн өдөр цагийг тодхон санаж байна. Би найз охиныхоо хамт зугаалганаас буцаж ирээд орцныхоо үүдэнд дэмий ярин зогсож байтал бидний хажууханд нэгэн суудлын тэрэг ирж зогсов. Тэр машинаас чи нөгөө л өөртөө итгэлтэй хурдан шалмаг хөдөлгөөнөөр буугаад шат өөд хурдлан өгсөв. Би өөрийн мэдэлгүй чамд хаалга онгойлгож өгөхөөр ухасхийхдээ чамтай золтой л мөргөлдчихсөнгүй. Чи намайг зөөлөн энхрий дулаар харцаар харж нөхөрсөг намуухан дуугаар “Их баярлалаа бүсгүй минь” гэв. Ингээд л бүх юм гүйцсэн ч тэрхэн зуур чиний зөөлөн дулаан харцыг мэдрэхдээ өөрийгөө чинийх гэдгийг би ойлгосон юм. Гэвч би тун удалгүй чамайг бүх л хүмүүстэй тэр дундаа, худалдагч, үйлчлүүлэгч зэрэг эмэгтэй хүн бүхэнтэй харьцахдаа тийм эелдэг зөөлөн энхрий ялдам, чин сэтгэлийн наалинхай зангаар харьцдаг энэ нь ямар ч илүү зорилгогүй болохыг мэдсэн билээ. Гэсэн ч арван гурван настай жаахан охин би үүнийг огтхон ч сэжиглэлгүй, сэтгэлд минь нар гийх шиг л болсон юм. Тэр энхрий ялдам зан ганцхан надад зориулагдсан гэдэгт итгэж бүсгүй хүний зөн билэг маань үүрд чинийх байхсан гэдэг бодол төрүүлсэн юм шүү. Найз охин маань надаас “Энэ чинь хэн бэ?” гэж асуусан. Би түүний асуултад тэр дороо хариулж чадаагүй. Энэ аз жаргалтай хоромд би нэрийг чинь ч хэлж зүрхэлсэнгүй. “Манай байранд амьдардаг” юм гэж би ичингүйрэн бувтнав. “Тэгвэл чи яагаад улайж орхив” хэмээн найз маань хүүхдийн хорлонтой зангаар тавлан инээв. Намайг шоолж нууцыг минь мэдэх гэсэнд миний хүзүү хүртэл халуу оргин ичсэндээ түүнд хандан заналхийлсан дуугаар “Усан тэнэг” гэж хашгирлаа. Найз маань намайг шоолон улам чангаар хөхрөхөд би хэрвээ чаддагсан бол багалзуурдаад авмаар байсан ч хүч хүрэхгүйдээ бачимдан нүдийг минь нулимс бүрхэв. Тэгээд бушуухан эргэж дээшээ гүйлээ. Энэ учралаар л би чамд дурласан юм. Чамд ийм үг хэлсэн хүн зөндөө байгааг би мэдэж байна. Гэсэн ч надаас өөр хэн ч ингэж боол мэт үнэнчээр дурлаагүй гэдэгт итгээрэй.
Миний энэ дурлал чамаас бусад хүүхнүүдийн адил юу ч улиглаж шаардаагүй, энэ дэлхий дээр өөр юугаар ч сольшгүй хүүхэд насны минь дүрэлзсэн халуун дурлал хэвээрээ чамд үнэнчээрээ үлдсэн юм. Бусад хүүхнүүд бол аль хэдийн хамаг юмаа хэнд ч хамаагүй чалчиж, зарим нь айдсаа бусдад нялзаахыг санаархдаг, тэд бүгдээрээ энэ тухай үе үе сонсож, уншиж мэдсэн байдаг бөгөөд энэ нь хэн бүхэн зайлшгүйгээр дайран өнгөрдөг зүйл билээ. Тэд дурлалыг тохуурхан дооглож, үүнийг эрэгтэй хүүхдүүд анх удаа тамхи татсанаа гайхуулдаг шиг сайрхан ярьцгаадаг. Би хэнд ч итгээгүй болохоор хэн ч надад зөвлөж болгоомжлуулсангүй. Ямар ч туршлагагүй гэнэхэн амьтан би харанхуй ангал мэт өөрийнхөө хувь заяа руу өөрөө л зүтгэсэн юм. Эцэг маань эрт нас барж, тэтгэврийн хэдээрээ амь зуудаг ядуу бэлэвсэн эхээсээ хөндий байдаг, сургуулийн хөнгөн зантай найз охид маань намайг ойлгодоггүй болохоор би ганцхан чамд өөрийн хүсэл мөрөөдөл болсон чамдаа л итгэдэг байлаа. Би чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Чи бол миний хувьд бүхнийг орлосон амьдрал минь байсан юм. Чамд хамаатай бүхэн сэтгэлийг минь эзэмдэж миний амьдралд нөлөөлөх боллоо. Хайхрамжгүй тааруухан сурч байсан би ангидаа тэргүүний сурагч болж чиний номд дуртайг мэдсэнээсээ хойш хэдэн зуун ч ном уншив. Мэдэхгүй. Чамайг хөгжимд дуртайг мэдээд төгөлдөр хуур хөгжмөөр уйгагүй хичээллэдэг болсон минь ээжийн гайхшийг төрүүлж билээ. Чиний нүдэнд арчаагүй муухай харагдахгүй гэж даашинзаа үргэлж цэвэрлэж индүүднэ. Ээжийн хуучин бошинзоор хийсэн дөрвөлжин нөхөөстэй хормогчноосоо хачин их ичдэгсэн. Энэ нөхөөсөө чамд харагдуулахгүйг хичээж номынхоо цүнхийг баруун гартаа барин шатаар гүйж гардаг байв. Чамайг харчих вий гэхээс ухаан алдталаа айна. Миний айдас ямар хөгийн байгаа вэ. Гэтэл чи намайг бараг хэзээ ч хараагүй шүү дээ. Би бүх л өдөржин чамайг харуулдаж өнжинө. Манай хаалганы зэс хүрээтэй шагайвчаар танай хаалга яг харагдана. Намайг шоолж инээх хэрэггүй хайрт минь. Тэгэх тусмаа одоо бүүр ч хэрэггүй, энэ нүх надад бүх л бүтэн ертөнцийг нээдэг байсан болохоор чамайг л харах гэж гартаа ном барин ээжийг мэдчих вий гэж айн айн өдөржин бээртлээ суудаг байв. Чамайг ойртон ирэхийг мэдмэгцээ би чивчирсэн хөгжмийн утас луугаа чичирч эхэлдэг байлаа.
Би чамайг хэзээ ч орхилгүй чиний юу хийж буйг байнга ажиглаж яг л чиний дандаа хэрэглэж, үргэлж халаасандаа авч явдаг цагны чинь пүрш шиг үл анзаарагдах хэрнээ хэзээ ч хамт байсны минь мэдэхгүй. Чиний тухай бүгдийг өөрөөр хэлбэл юу сонирхдог, ямар ааш араншинтай, хэдэн зангиа, хэдэн костюмтай, тэр битгий хэл ямар өнгөтэй болохыг ч би мэддэг байсан. Удалгүй чиний танилуудыг хүртэл андахаа байж тэднийг өөртөө таалагддаг таалагддаггүй гэж хоёр хэсэгт хувааж билээ. Би арван гурваас арван зургаан нас хүртлээ чамтай хамт амьдарч чиний төлөө л төрсөн юм шиг байдаг байсан. Би ямар их тэнэг юм хийдэг байсан гэж чи санана. Чиний гар хүрсэн хаалганы бариулыг үнсэж, чиний татаад хаячихсан тамхины ишийг түүдэгсэн. Орой бүр ямар нэг шалтаг олж зөвхөн чиний гэрэлтэй цонхыг харж чамайг тэндээ сууж буй эсэхийг мэдэх гэж өчнөөн, төчнөөн удаа гудамжинд гүйж гараад л... Тэгээд чамайг аль нэг тийшээ явахаар болж, зарц хөгшин чиний шар чемоданыг доош нь буулгаж ирэхийг харахаараа зүрх минь базагдах шиг болж, олон арван хоногоор миний амьдрал утга учраа алдан хүйт даадаг байв. Гунигтай, дүнсгэр, уур уцаартай болсон миний нүдэнд нулимс цийлэгнэн хичнээн зовж шаналж байгааг ээж маань ч үл анзаарна. Би чамдаа хүүхдийн инээдэмтэй түүх ярьж байгаагаа мэдэж байна. Энэ бүхэн ичгэвтэр хэдий ч би хэзээ ч ичихгүй, яагаад гэхээр миний дурлал тэртээ хүүхэд ахуй цагий минь бахархал болсон ариун нандин асаж дүрэлзсэн хэвээр байгаа билээ. Миний зүсийг ч бараг мэдэхгүй чамд тэр үед чиний төлөө амьдарч байсныгаа бүтэн цаг, бүх л өдөржин ярьсан ч чадна. Би чамтай шатан дээр таарчихаараа гал шиг харцтай чинь тулгарахаасаа айж толгойгоо гудайлган хажуугаар чинь галаас зугтан ус руу гүйж буй хүн шиг хурдхан өнгөрдөг сөн. Хэдийгээр би чиний тэр үеийн амьдралын тухай бүхэл өдөржингөө өчүүхэн ч зүйл орхилгүй ярьж чадах боловч чамайг зовоож залхууг чинь хүргэхийг хүсэхгүй байна. Би зөвхөн хүүхэд насныхаа аз жаргалтай мөчүүдийн тухай л дурсах гэсэн юм. Чи намайг битгий шоолоорой. Энэ явдал өчүүхэн зүйл боловч жаал охин надад хэмжээлшгүй их аз жаргал байсан юм шүү. Лав нэг сайн өдөр тохиолдсон санагдана. Тэр үед чи эзгүй, зарц чинь том хивс сэгсэрч цэвэрлээд, танай өрөөний хаалгаар оруулж яваа харагдсан. Хөгшин зарцыг хүч хүрэхгүй ядарч байхыг нь хараад шууд зориг гарган очиж, би хамжилцах уу гэж асуухад зарц өвгөн гайхсан боловч туслахад минь татгалзсангүй.
Чиний өрөөнд би тэгэж анх удаа орж үзсэн юм. Өрөөнд чинь байгаа эд агуурс, чиний суудаг ертөнц, хөх ваартай цэцэг тавьсан чиний бичгийн ширээ, ном шүүгээг ямар их хайр хүндэтгэлтэйгээр элэгсэг дотно харж байснаа хэлэх үг олдохгүй байна. Чиний үнэнч зарц Иогани мэдээж намайг дэргэд нь очиж харахыг зөвшөөрөхгүй байсан болохоор чиний амьдралыг хальт хараад өнгөрч билээ. Харин ингэж цорын ганц удаа харахдаа би чиний тасалгааны юм болгоныг нүдэлж аваад энэ явдал чамайг хүсэн мөрөөдөж, өдрийн бодол шөнийн зүүд болж санаашран суухад сэтгэлийн тэжээл болдог байж билээ. Өчүүхэн энэ мөч, энэ явдал миний хүүхэд ахуйн амьдралд хамгийн аз жаргалтай нь байж. Намайг гэж Танихгүй чи минь дэргэд чинь амьдралаа чамд зориулсан нэг хүн яаж уйтгарлаж, яаж тэсэж ядан байсныг мэдэж аваг гэсэндээ л үүнийг ярьж байгаа юм шүү. Чамд ярьж буй энэ явдлын дараахан өөр нэг аймшигтай явдал тохиолдсон юм. Би чамаас бусад юм болгоныг мартаж, ээжийгээ ч тоохоо больж, ер юуг ч анхаарахаа байсан гэж чамд хэлсэн шүү дээ. Инсбург хотоос ээжийн минь холын садан сүлбээ нэг хижээл насны худалдаачин манайхаар байсхийгээд ирж удтал ярьж суудаг байсныг би анзаарсангүй. Заримдаа тэр хүн ээжийг минь театрт юм үзүүлэхээр авч явахад нь би харин баярладагсан. Ганцаараа үлдээд ямар ч саадгүй чамайг бодож, чиний ирэхийг харуулдан суух нь миний ганц дээдийн жаргал байсан юм. Тэгтэл нэг өдөр ээж минь намайг өрөөндөө дуудаж аваачаад их чухал юм ярина гэхэд нь ямар нэг юм тааварлан, сэжиг аваагүй байгаа гэж айхаас царай минь хувхай цагаан болоод, зүрх хүчтэй цохилж эхлэв. Хамгийн түрүүнд л ертөнцтэй намайг холбож өгч байгаа нууц чи минь л бодогдов. Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож “Би эндээ байх уу?” гэж арай ядан асуухад ээж минь “Үгүй ээ. Бид Инсбург руу нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ” гэлээ. Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан.
Би муурч унаснаа сүүлд нь мэдсэн. Хаалганы цаана хүлээж байсан миний хойт эцэг болох гэж байгаа тэр хүнд намайг гэнэт гуйвалзан шалан дээр гараа алдлан савж ойчсон гэж ээжийнхээ хэлж байгааг сонслоо. Тэрнээс хойших хэдэн өдөр юу болж өнгөрсөн, арчаагүй жаал охин би томчуултай яаж тэмцэлдэж байснаа санахаас дотор арзасхийж одоо ч тэр тухай бичихэд гар минь салганаж байна. Тэгээд би нууцаа задалж хэрхэвч болохгүй байсан болохоор намайг тэнэг зөрүүд зан гаргаж байна гэж бодоцгоосон биз. Тэгээд надтай ярих хүнгүй болж, юм болгоныг надаас далдуур хийж, намайг сургуульдаа явсан хойгуур нүүхээр юмаа төхөөрч, сургуулиасаа буцаж ирэхэд минь нэг юм худалдчихсан, нэг юм алга болчихсон байдаг байлаа. Миний нүдний өмнө өрөө тасалгаа минь хоосорч, түүнтэй хамт амьдрал минь сарнин эвдэрч байлаа. Нэг өдөр сургуулиас ирэхэд гэрийн хэрэгсэл хогшлыг маань хүн аваад явчихжээ. Хов хоосон өрөөнд ачиж явуулахад бэлтгэсэн хэдэн авдар, ээж бид хоёрын эвхмэл ор үлджээ. Бид сүүлчийн ганц шөнийг өнгөрөөж, өглөө нь Инсбург тийш явах ёстой болсон байв. Би тэр сүүлчин өдөр чамаас хол амьдарч чадахгүйгээ гүйцэд тодорхой ойлгож, намайг аврах хүн ганц чи гэж бодсоон. Би чухам юу бодож байсан, цөхрөнгөө барсан тэр үедээ би ухаалаг зөв шийдсэн эсэхээ хэзээ ч мэдэхгүй юм. Харин ээжийгээ гараад явмагц би сургуулийнхаа хувцастай чигээрээ танайх руу гүйж очлоо. Үгүй. Үнэндээ би өөрөө очоогүй, харин ямар нэг далдын хүч намайг чиний хаалганы дэргэд түлхэн аваачихад хоёр хөл минь хөшиж хамаг бие дагжин чичирч байв. Би чухам яах гэснээ өөрөө ч сайн мэдэхгүй, би чиний хөлд сөхрөн унаж намайг боол, шивэгчин болгоод ч атугай гэртээ аваад үлдээч гэж сөхрөн гуйхад бэлэн байсаан.
Арван тавхан настай охины хийрхүү занг чи шоолон элэглэх болов уу даа. Гэвч хонгор минь ээ, үүдний чинь хүйтэн шалан дээр яаж айн дагжиж, зогсож байсныг минь чи мэддэгсэн бол шоолохгүйсэн биз дээ. Чухам яахаа шийдэж ядан үүдэнд чинь зогссон тэр хэсэгхэн хугацаа надад бүхэл бүтэн үе өнгөрөх шиг санагдсан. Тэгээд нууц далдын ямар нэг хүний эрхээр чичирч салгалсан гараараа өөрийн эрхгүй чиний хаалганы хонхыг дартал хонх огцомхон жингэнээд чимээгүй болсон нь одоо ч чихэнд дуулдах шиг болж байна. Тэгээд чамайг хаалгаа тайлж өгөхөөр ирж явна уу, үгүй юу гэж сэтгэл түгшин чагнаж байхад цус минь гүйхээ болиод зүрхний минь цохилт зогсох шиг санагдаж билээ. Гэвч чи гарч ирсэнгүй. Хэн ч гарч ирсэнгүй. Чи лав гэртээ байгаагүй. Иогани хоршооноос юм авахаар явсан байсан биз. Тэгээд би эмх замбараагаа алдаж, хоосорсон өрөө рүүгээ салганан очоод баглаатай юман дээрээ тэгнэн унахад, хонхны чинь дуу чихэнд хадаастай үлдсэн юм. Дөрөвхөн алхам ингэж явахдаа би гүн хунгар дундуур хэдэн цаг явснаас илүү их ядарсан байж билээ. Гэвч ямар ч байсан хамаагүй намайг аваад явахаас нь өмнө чамайг олж харах, чамтай ярилцах хүсэл зориг улам улам бадарч байлаа. Надад миний ухаан санаанд чамаас өөр юу ч байгаагүйг тангараглая, чамд. Би чамайг бодохоос өөр юу ч мэддэггүй байсан юм шүү. Би зүгээр л чамайг олж уулзаад ойр дэргэд минь байгааг чинь мэдрэхсэн гэж хүсээд тэр, хайрт минь. Ээжийгээ дөнгөж орондоо зүүрмэглэмэгц би үүдний өрөөнд сэмээрхэн гарч ирж чамайг ирж байна уу, үгүй юу гэж чагнан зогсов. Би чамайг нэгдүгээр сарын тэсгэм хүйтэн тачигнасан тэр шөнийн турш ингэж хүлээж байхад, хамаг бие янгинаж жигтэйхэн их ядарлаа. Ядаж суух сандал ч байхгүй болохоор хүйтэн шалан дээр тэр чигээрээ хэвтэхэд хаалганы доогуур жавар үлээж байлаа. Хэрэв бие дулаацвал унтаж орхиод чиний ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө гэж айхдаа хатуу нүцгэн модон шалан дээр хөнжил нөмрөлгүй дан ганц дээлтэйгээ хэвтлээ. Би хөл гараа бүлээцүүлэхийн эрхээр өвдтөл нь үрж байсан даа. Тэр харанхуй хонгилын мухарт тэсэхийн аргагүй хүйтэн болохоор би жаахан ч болов бүлээцэхийн тулд бас ч холхиж эхлэв. Би өөрийнхөө хувь заяаг хүлээж байгаа юм шиг чамайг хүлээгээд л хүлээгээд л байлаа. Лав шөнийн хоёр гурван цагийн үед дор хаалга дуугарч, дараа нь шат өөд хүн өгсөх хөлийн чимээ сонсдов. Тэрхэн агшинд би хүйтнийг огт мэдрэхээ больж хамаг бие халуу оргиод явчихлаа. Би хаалгаа аяархан онгойлгоод, урдаас чинь гүйж очоод өлмий дор чинь унахад бэлэн байв... Тэгэхэд жаал охин би яаж тэнэглэх байсан бол, чухам бүү мэд. Хөлийн чимээ ойртож, гэрэл үзэгдэхэд чамайг мөн болов уу? гэж бодсоор хаалганыхаа бариулаас бариад чичрэн зогсож байв. Хайрт минь нээрээ чи мөн байж билээ. Харин ганцаараа биш нэг хүүхэн дагуулаад иржээ... Торгон хувцас шажигнаж, бачимдсан эмэгтэй хүний сөөнгө инээд, чиний намуухан дуу гарахыг би сонссон. Тэр шөнийг би яаж зовж тарчилж өнгөрөөснөө санахгүй байна. Өглөөний найман цагт намайг Инсбург хот руу аваад явлаа. Дахиад эсэргүүцэх сөгөө үнэндээ байсангүй...
Балчир үр минь өчигдөр шөнө үхлээ. Хэрэв би амьд явах учиртай бол дахиад л гав ганцаараа үлджээ. Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ. Миний сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ Инсбург хотод тамтаггүй хоёр жилийг өнгөрүүлэхдээ мэдсэн юм. Би тэгэхэд ёстой л торонд орсон болжмортой адилхан суудагсан. Миний хойт эцэг болох үг дуу цөөтэй, тайван зантай тэр хүн надад тун сайн байдаг байв. Ээж минь миний өмнө санамсаргүй буруу хэрэг үйлдчихээд түүнийгээ цагаатгах гэж байгаа мэт хүссэн бүхнийг минь биелүүлдэг байсан юм. Залуучууд надад нүүр талтай болох гэж яддаг байсан боловч би тэднийг огт хавьтуулахгүй түлхдэг байсан юм. Би чамаас алсад жаргалтай байхыг хүссэнгүй. Би өөрийгөө зориуд ганцаардуулж уйтгарын байдалд байсан. Ээжийнхээ авч өгсөн шинэ даашинзуудыг ч өмсдөггүй, театрт юм үзэх, зугаалгаар явахад нь хүртэл нэг ч удаа дагаж явдаггүй байлаа. Би гэрээс бараг гардаггүй болохоор бүтэн хоёр жил амьдарсан энэ жижиг хотын дөнгөж арваадхан гудамжийг мэднэ. Чамтай уулзахгүй байх гэдэг айдсаар өөрийгөө тарчилган, улам шаналж байсан.
Гэхдээ би энэ айдсаа өөрөөсөө ор мөргүй зайлуулахыг хүсэхгүй байв. Учир нь зөвхөн чинийхээ төлөө л амьдармаар байлаа. Би гэртээ бүх л өдөржингөө юу ч хийлгүй чамайгаа л бодож өнгөрөөдөгсөн. Чамтай уулзсан тааралдсан тэр мөчүүдийнхээ тухай өчүүхэн ч юм орхилгүй дахин дахин бодож яг л жүжиг үзэж байгаа мэт санаандаа төсөөлнө. Тийм ч болохоор хүүхэд ахуй насандаа тохиолдсон бүх л учрал тохиолдлыг өчигдөрхөн болсон юм шиг тун ч тодорхой санаж байна. Тэр үед би зөвхөн чамтай амьдарч байв. Чиний номнуудыг гарах бүрд нь худалдан авч хэрвээ сонин дээрээс нэрийг чинь олж уншвал бөөн баяр болно. Намайг чиний бичсэн бүх шүлгийг цээжээр мэддэг гэхэд чи итгэхгүй байх. Хэрвээ намайг шөнө дунд сэрээгээд аль нэг хэсгээс уншаач гэвэл би одоо ч гэсэн уншиж чадна. Хэдийгээр арван гурван жил өнгөрсөн боловч чиний үг болгон надад Евангели судрын амны уншлага шиг үнэтэй байсан болохоор хэзээ ч мартдаггүй. Бүхнийг чамтай холбон бодож сонин дээрээс шинэ жүжиг концертын тухай уншихдаа хүртэл түүнд минь таалагдаа болов уу, яагаа бол гэж санана. Орой болонгуут л чамайг санаандаа ургуулан одоо концертын танхимд орлоо. Хүмүүсийн дундуур явсаар суудалдаа суулаа гэж бодно. Нэг л удаа чамайг концерт үзэж байхыг харснаасаа хойш үргэлж л ингэж төсөөлдөг болсон билээ. Хэн ч хэзээ ч үл мэдэх хүүхэд насныхаа аймшигт ганцаардлын тухай, хэн ч мэдрэн ойлгоогүй юмны тухай ярьж байгаа минь хэнд хэрэгтэй юм бэ? Тэр үед би хүүхэд байсан гэж үү? Би чинь тэгэхэд арван долоо найм хүрчихсэн, гудамжаар явж байхад залуучууд өдөж хоргоохоор миний уур их хүрдэг байв. Өөр хэн нэг хүнд дурлана гэж би хэзээ ч боддоггүй, энэ бол яагаад ч байх боломжгүй, хэрвээ ийм юмтай орооцолдоход хүрвэл үхсэн минь дээр гэж боддог байлаа. Хүүхэд нас минь өнгөрөх тусамд чамд тэмүүлэн тачаадах минь улам гүнзгийрч илүү энхрий ялдам, бүр ч хүчтэй дүрэлзэхийг яана. Чам руу өөрийн эрхгүй тэмүүлж, бушуухан л үг дуугүй захируулах юмсан гэх бодлоор бялхсан байсан амьдралын наана цааныг мэдэхгүй охин нас минь өнгөрч, харин танай хонхыг дараад чамд өөрийгөө тушаах гэсэн ганцхан хүсэл намайг эзэмдэх боллоо. Ойр дотны хүмүүс намайг хулчгар, бүдүүлэг амьтан гэж тооцдог ч би шүд зуун нууцаа хадгалсаар байв. Би нэг юмыг хатуу шийдсэн. Ямар ч байсан Вена хотод буй чам руугаа очно гэж эргэлтгүй шийдэв. Би санасандаа хүрэхээр зориг шулуудаж, манай гэрийнхэн миний зан авирыг ойлгохгүй гайхшаа барна. Хойт эцэг минь намайг өөрийн төрсөн охин шиг хайрладаг байсан юм. Гэвч би өөрийнхөөрөө зүтгэж, ажил хийж өөрийгөө тэжээх хүсэлтэй байгаагаа эрс хамгаалсаар байв.
Аргагүйн эрхэнд минийхээр болж, намайг өөрийнхөө хамаатны бэлэн хувцасны дэлгүүрт ажиллуулахаар Вена руу явуулах болов. Эцсийн эцэст миний зам намайг хөтөлсөөр намрын нэгэн бүрхэг орой Вена хотноо авчирсан гэдгийг чи минь хэлэлтгүй ойлгох бизээ. Галт тэрэгний буудалд чемоданаа орхичихоод танайх руу явдаг трамвайнд сууж хуучин байрандаа ирэв. Чиний цонх гэрэлтэй байгааг харуутаа л зүрх минь хэм алдан булиглав. Намайг хүйтэн хөндий дуу шуугианаар угтсан хот сая л нэг хөгжөөнтэй сайхан санагдаж, хүсэл санааг минь эзэмдсэн чиний тухай бодол амилж байгааг мэдэрлээ. Чамаасаа ямар ч олон уул тал, гол мөрнөөр алслагдаж, холын хол амьдарч байснаа, чиний гэрэлтэй цонхны шил л миний баярласан нүднээс чамайг тусгаарлаж байгааг хөөрч догдолсон би тэр даруйдаа ухаарсангүй. Зөвхөн өөрийн хуучин байшин, чинийхээ амьдардаг өрөөг л шуналтай харсаар удаан зогсов.
Энэ жаргалтай мөчийг би бүтэн хоёр жил хүлээж одоо л нэг учирч байна. Намрын дуниартсан урт орой, чиний цонхны гэрэл унтартал зогссоор л байв. Дараа нь өөрийнхөө амьдрах газрыг хайхаар явсан. Орой бүр л чиний цонхон дээр зогсоно. Би дэлгүүр дээрээ оройн зургаан цаг болтол хүнд хүчир ажил хийдэг байсан бөгөөд чиний гэрэлтэй цонхыг харахаар миний зүдгүүртэй сэтгэлийн зовлон нимгэрсэн байдаг болохоор ажлаа баяртай хийдэг байсан юм. Миний ард төмөр самбар нижигнэн хаагдахад би танайх руу яардаг байлаа. Дахиад ганц удаа ч болсон чинийхээ царайг харж чамтай уулзахсан гэдэг миний цорын ганц хүсэл танайх руу хөтөлдөг байв. Долоо хоногийн дараа санамсаргүй байж байгаад чамтай тааралдав. Танай цонхны доор зогсож байсан чинь чи гудамж хөндлөн ирж яваа харагдлаа. Чиний харц над дээр тусахад би арван гуравтай жаахан охин байсан шигээ хацар минь халуу шатан ичингүйрч чиний дэргэдүүр толгойгоо бөхийлгөн өнгөрөв. Дараа нь ийм өчүүхэн зан гаргаж зугтаасандаа өөрөөсөө хүртэл ичив. Одоо бол би сургуулийн сурагч биш аль хэдийнээ насанд хүрсэн тэгээд ч чамтай л уулзах гэж, олон жилийн турш надад дурлаасай гэж хүсэж мөрөөдөж явсан биш билүү. Би орой бүр, тэр ч бүү хэл цасан шуургатай байсан ч танай гудамжинд очдог байсан боловч чи намайг олж харахгүй урт хугацаа өнгөрлөө. Би заримдаа бүтэн цагаар хий дэмий хүлээнэ. Заримдаа чамайг зочдоо гаргаж өгч байгааг харна. Азгүй би нэгэнт бяцхан охин биш болохоор энэ бүхний цаана ямар харьцаа байдгийг нарийн ойлгож чамайг өөр бүсгүйн гараас барьж явахыг хараад зүрх минь шархиран учиргүй их шаналдаг байв. Энэ бол надад тийм шинэ зүйл байгаагүй бөгөөд бага охин байхын л чамайг өөр бүсгүйчүүлтэй уулздагийг мэддэг байсан боловч миний шаналан зовох улам их болов. Нэг удаа хүүхдийн бардам шулуун зангаар хуучин байснаараа үлдэхээр шийдэж танай гадаа очилгүй өнжсөн. Тэр орой надад ямар хэцүү, хоосон ханхай байсан гэж чи санана. Маргаашнаас нь дахиад л очиж, нөгөө цонхон дороо чамайг хүлээдгээрээ хүлээж байхдаа чамайгаа олж харсан. Нэг л мэдэхэд би чамтай танилцах юмсан гэдэг хүслээ өөрөөсөө аль хэдийнээ зайлуулж зөвхөн харж л байх юмсан гэдэг хүсэлтэй болчихсон байв. Тэр үед гудамжаар ямар нэг юм ачсан цуваа өнгөрч чи аргагүй байдлаас болж над руу шахаж зогсох хэрэг гарав. Чи намайг харахад, чинийхээ нүднээс нөгөө л охин байхын танил энхрий ялдам харцыг олж хараад надад ямар хачин санагдсан гэж бодно. Энэ бол урин дуудсан, намайг хэзээний байлдан дагуулсан, чиний өнөөх гайхамшигтай, намайг чамд ухаан алдтал дурлуулсан тэр л харц байлаа. Дараагийн эгшинд чи аль хэдийнээ миний дэргэдүүр өнгөрөөд явчихсан байв. Зүрх минь галзуурсан мэт цохилж өөрийн мэдээгүй алхсан атлаа эргэж харахад чи бас зогсоод намайг эргэн харлаа. Чиний харж байгаа харцыг хараад би намайг Танихгүй байгааг чинь эргэлзэхгүй ойлгов. Тэр үедээ ч дараа нь ч, чи намайг таниагүй билээ. Чамтайгаа учирчихаад жаргалтай байсан ч ямар их урам хугарснаа чамдаа би хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй байна. Хайрт минь, тэгэхэд л би анх удаагаа чамайг огт таньж мэддэггүй чигээрээ байсан болоосой гэж бодов. Ямар их урам хугарснаа чамд хэрхэн ойлгуулах билээ. Инсбургт би хоёр жил болохдоо чиний тухай үргэлж бодож, Вена хотод очоод чамтайгаа уулзах тэр баярт мөчийг хамгийн сайхан сэтгэл хөдөлмөөр, бас хамгийн гунигтайгаар дурсан дүрслэн боддог байсан юм.
Би тэнд байхдаа чи намайг үзэн ядаж өөрөөсөө түлхэн зайлуулж байгаагаар төсөөлдөг асан. Яагаад гэхээр би дэндүү жижигхэн царай муутай амьтан билээ. Хөөрхий би зовон, чиний хөндий хүйтэн байдал хайхрамжгүй занг ухамсарлан тэвчдэг байлаа. Одоохон ингээд хагацах гэж байхдаа чамайг надад дурлахгүйг улам хурцаар мэдэрч байна. Гэхдээ энэ бүхнээс намайг хамгийн аймшигтай алж байгаа юм нь миний сэтгэлийг чи хэзээ ч ойлгоогүй явдал билээ. Охид бүсгүйчүүдийн зүс царай олон жилийн дотор өөрчлөгдөн хувирч өмссөн хувцас нь хүртэл хүнийг өөрчилдөг болохоор бүсгүй хүнийг таних нь эрчүүдэд тийм ч амаргүйг би одоо л ойлгов. “Чи намайг юм ойлгодог болгосон юм”. Үнэнийг хэлэхэд ухаанаар л өөрийн хувь заяаг өөрчилж чадах ажээ.
Би одоогийнхоосоо залуу байсан болохоор чиний мартамхайг эс тооцон намайг хаана ч гэсэн бодож хүлээж байгаа гэж чиний тухай сэтгэлээ хууран боддог байсан даа. Хэрвээ би өөрийгөө чиний тухайд юу ч биш тэр ч байтугай миний тухай хальтхан ч гэсэн бодох нь чамд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг мэдсэн бол амьд явж чадахгүй биз. Миний талаар юу ч санахгүй байгаа чинь надад илэрхий мэдэгдэж байсан болохоор энэ нь миний хувьд чамайг надтай холбож байсан тэр дурсамжийн нарийхан холбоог үгүй хийх шахсан амьдралд минь тохиолдсон анхны хүнд цохилт байсныг би үнэндээ тэгэхэд л ойлгосон. Тэгэж уулзахдаа чи намайг үнэхээр таниагүй. Хоёр өдрийн дараа чи бид хоёр дахин тааралдахад чи намайг хэдхэн хоногийн өмнө учирсан өнөөх аятайхан бүсгүй байна гэж бодсон болохоос намайг мөн л таниагүй билээ. Чи намайг гайхсан элэгсэг харцаар ширтэхдээ уруул дээр чинь инээмсэглэл тодрохыг би ажив. Чи дахиад л миний дэргэдүүр өнгөрөхөд аз жаргалдаа би чичрэн мансуурч чамайг надтай ярилцаасай гэж дотроо залбирч байлаа. Би аажуухан алхаж явахдаа чамаас зугтаасангүй. Харин анх удаагаа л чиний анхаарлыг татав гэдгээ мэдрэв. Мэгдэн сандарснаасаа болоод зүрх минь дэлсэн золтой л зогсчихоогүй байтал чи минь ашгүй гүйцээд ирлээ. Бид хуучин танилууд шиг хөгжилтэй ярилцсаар (бурхан минь чи намайг хараажаар ерөөсөө Танихгүй, миний амьдралыг мэдэхгүй байв) гудамжны үзүүр хүртэл хамт явав. Чиний ил цагаан хөгжилтэй яриа миний сэтгэлийг татаж, чи юу асуусан ч хариулах хүч тэнхээ өгч байв. Чи надаас оройн зоог хамтдаа идэх үү? Гэхэд би татгалзсангүй. Чамд би яахин татгалзах билээ. Бид нэгэн жижигхэн ресторанд хооллосныг чи санаж байна уу. Нээрээ чи минь тиймэрхүү олон уулзалтаас зөвхөн тэр оройг л яаж ялгаж чадах билээ дээ. Би тэгэхэд чиний хувьд хэн ч биш байсан юм чинь. Гинжин хэлхээ адил тасралтгүй үргэлжилсэн олон зуун үдшийн л нэг шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, чи миний тухай санаж ч магадгүй. Чинийхээ дэргэд дуу хоолойг чинь сонсож суухдаа дэндүү жаргалтай байсан болохоор би яриагүй. Энэ үнэтэй учралыг алдчихгүй гэсэндээ би ямар нэгэн асуулт тавьж илүү үг дуугарахаас айж байсан. Миний хүсэн мөрөөдөж явсан хүнийг чи энгийн өрөвчхөн, сэтгэлд нийцтэй зангаараа баталсныг би ямагт талархан дурсаж явдаг юм. Урьд нь би чамд өөрийн бүх амьдрал хүсэл сэтгэлээ зориулаагүй байсан ч гэсэн чи анхны хормоос эхлээд л надтай эелдэг зангийн үүднээс бус чин сэтгэлээсээ нөхөрсөг сэтгэл булаам зангаар харьцаж эхэлсэн нь намайг өөртөө татаж чадсан билээ. Миний таван жилийн турш хүлээсэн хүлээлтийг талаар өнгөрүүлэлгүйгээр чи миний ямар их хүсэл мөрөөдлийг биелүүлснээ яаж мэдэхэв дээ. Биднийг ширээний араас босоход хэдийнэ орой болчихсон байлаа. Рестораны үүдэнд очоод чи надаас “Завтай юу, эсвэл яарч байна уу?” гэж асуув. Чамтайгаа хамт явахад бэлэн байгаагаа би хэрхэн нууж чадах билээ. Би завтай гэж хэллээ. Чи хэсэг зуур зогсосхийснээ “Манайд очиж жаахан ярилцах уу?” гэв. Дотоод сэтгэлдээ дийлдэн “дуртай зөвшөөрнө” гэж яаран хэлчихсэн хойноо л би тэрхэн дороо миний үг чамайг баярлуулаагүйгээр үл барам яс чинь хавтайх шиг болж чи үнэхээр цочирдсон. Одоо бол чиний гайхсаныг ойлгож байна. Эмэгтэйчүүл голцуу нууцхан хүслээ нууж, хамт явахаас айж буй дүр эсгэн шаргуу гуйсны дараа л сая зөвшөөрч ам тангараг авдаг гэдгийг би мэддэг болсон билээ. Ийм хурдан зөвшөөрөх нь явж сурсан янхан юмуу, эсвэл ямар ч туршлагагүй гэнэхэн охидын шинж байдаг. Гэхдээ миний хариулт бол уйтгар шаналгаатай олон өдрийн хүлээлтээс болж сэтгэл минь надад баригдалгүй өөрийн эрхгүй уруул даван гарчихсан бодлын минь үг гэдгийг чи хэрхэн тааварлах билээ.
Тиймгүй бол миний чамайг сонирхож байгааг чи гайхахгүйсэн. Чи гайхсанаа нууж ядан намайг харж байгааг чинь би мэдэрсэн. Чиний өндөр мэдлэг, зөн билэг чинь энэ итгэмтгий аятайхан бүсгүйн үгийн цаана ямар нэгэн онцгой нууц байгааг чамд хэлээд өгөө биздээ. Болгоомжтой атлаа хэтэрхий шимтсэн асуултуудаас чинь энэ оньсогыг таахыг хүссэн сонирхол төрснийг би ойлгов. Би шууд хариулахаас татгалзаж, зайлсхийж чамд өөрийнхөө нууцыг дэлгэснээс тэнэг юм шиг санагдаад өнгөрсөн нь хавьгүй дээр гэж бодлоо. Чи намайг дагуулан гэртээ орлоо. Хайрт минь намайгаа уучлаарай. Гэхдээ танайд орохоор шатаар өгсөж явахдаа аз жаргалдаа бахардан үхэхээс наагуур догдолж явсныг чи ойлгохгүй л дээ. Одоо энэ тухай нулимс гаргахгүй санахад надад хүнд байна. Гэвч нулимс минь хатжээ. Чи бодоод үз л дээ. Тэнд миний хүүхэд нас, хачин дурлалтай холбоотой бүхэн байсан болоод л тэр. Олон удаа чамайг хүлээж зогссон орц, чамайгаа анх харж хөлийн чимээг чагнадаг байсан шат, гэртээ орон ортол чинь хардаг асан хаалганы шагайвар, үүдэнд чинь байнга хэвтдэг хөл арчдаг хивсэнцэр миний нэг удаа сөхрөн сууж байхдаа сонсоод босон харайсан түлхүүр цоожны харжигнах чимээ...Сэтгэлд минь гэрэлтэн үлдсэн хүүхэд ахуйн минь амьдрал энэ л давчуу газарт өнгөрч одоо ч энд миний бүх амьдрал эхэлж зөвхөн чамтайгаа хамт чинийхээ, өөрийнхөө гэрт ирлээ. Чи минь бод л доо. Миний хэлж байгаа бүхэн чихэнд минь чийртэй сонсогдож байж болох юм. Гэхдээ би өөрөөр хэлж чадахгүй. Миний хувьд танай хаалганаас наана байгаа бүх амьдрал нэгэн хэвийн үргэлжилсэн мохоо амьдрал байсан бол танай хаалганы цаанаас ид шидэт үлгэрийн хаант улс Алладины хаант улс эзэлж байлаа. Бидний одоо ирж байгаа энэ хаалгыг би хичнээн удаа гялалзсан нүдээр ширтдэг байсныг чи мэдэхгүй. Энэ агшин миний хувьд ямар агшин байсныг чи зөвхөн мэдэрч л чадахаас хэзээ ч ойлгож чадахгүй. Би танайд шөнийг өнгөрүүллээ. Өглөө нь явах гэж тун их яарав. Миний ажил эрт эхэлдэг болохоор дэлгүүр дээрээ цагтаа амжиж очих гэж яарснаас гадна чиний зарцад харагдахгүйн тулд бушуухан арилж өгөхийг хүслээ. Хувцасаа өмсчихөөд чиний дэргэд очиход чи намайг өөр лүүгээ татан тэвэрч царайг минь харцаа тогтоон удаан харсан. Тэртэээд болсон энэ явдал чамд цухасхан ч гэлээ санагдаж байгаа болов уу? Миний царай баярласнаасаа болоод сайхан харагдсан юм болов уу даа. Дараа нь чи миний уруул дээр үнссэн. Би чамаас аяархан хөндийрч хаалга руу эргэлээ. Чи надаас “Цэцэг авахгүй юм уу?” гэж асуув. Би “Тэгье” гэлээ. Чи бичгийн ширээн дээрх цэнхэр өнгийн болор цэцгийн савнаас дөрвөн ширхэг цагаан сарнай сугалж авлаа. Би энэ цэцгийн савыг бүр хүүхэд байхдаа танай өрөөнд харсан билээ. Чиний өгсөн тэр цэцэгнүүдийг би олон өдөр үнсэж билээ. Бид дахин уулзахаар болзов. Дахиад л бүх юм гайхамшигтай сайхан байлаа. Гурав дахь удаагаа уулзсаныхаа дараа чи томилолтоор хол явах гэж байгаагаа надад хэлэв. Хүүхэд байхдаа би ингэж аялан явахыг чинь үзэн яддаг байж билээ. Чи гэртээ эргэж ирүүтээ надад хэл дуулгана гэж ам гарлаа. Би чамд нэрээ хэлэхийг хүсээгүй учраас өөрөө хүлээн авахын хаяг өгөв. Би нууцаа алдахыг хүссэнгүй. Чи салахдаа надад дахиад сарнай бэлэглэв. Бүтэн хоёр сарын турш би өдөр бүр лавлаж...үгүй ээ үгүй энэ олон өдөр зовж шаналснаа би юунд бичих билээ. Чамайгаа би буруутгаж чадахгүй. Би чамд ямар их хайртай юм бэ? Би чамайг мартамхай итгэлгүй урьд нь ямар л байсан яг байгаагаар чинь хайрладаг байсан бөгөөд тэр л хэвээрээ үлдсэн юм. Чамайг аль хэдийн эргэж ирсэн гэдгийг би гэрэлтэй цонхоор чинь мэдэж байсан ч чи надад захиа бичсэнгүй. Надад чамаас ганц ч мөр захиа ирээгүй. Би чамд бүхий л амьдралаа зориулсан боловч сүүлчийн мөчийг хүртэл чамаас ганц ч зурвас авсангүй. Би цөхрөлгүй тэвчээртэйгээр хүлээсээр л байсан. Гэтэл чи намайг дуудаж нэг ч мөр юм бичсэнгүй. Нэг ч мөр юм...
Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй Танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь гаргасан гэхэд чи юу боллоо гэж итгэх юм бэ? Хэрвээ миний үгэнд итгээд нууцыг минь илрүүлж би чамтай холбоотой байж чи өөр хүний хүүхдийн төлөө санаа тавих хэрэгтэй болбол чи тийм байж чадах байсан гэж үү. Тэгсэн бол чи намайг сэжиглэж бидний дунд үл итгэхийн сүүдэр хүүшлэх байсан шүү дээ.
Би үүнийг л хүсээгүй юм. Дараа нь би чамайг ойлгосон л доо. Чи өөрийгөө ч бараг мэддэггүй чамтай явж байсан хүүхнүүд хөнгөн сэтгэлтэй ийм тийм гэхгүй санаа амар бас тэгээд дурлалыг зугаа цэнгэл болгоод л өнгөрдөг байсан болохоор гэнэт хэн нэгний хувь заяанд холбогдож эцэг нэр зүүнэ гэдэг чамд бол бүтэшгүй зүйл гэдгийг ойлгосон юм. Эрх дураараа танхил явж сурсан чи надад уягдчихсан юм шиг болох байсан. Тэгвэл магадгүй нэг цаг, хэдэн минут ч чи намайг үзэн ядах байсан. Би бодохдоо миний тухай бүх л амьдралынхаа турш сэтгэл зовж, түгшилгүй дурсаж яваг гэж бодсон юм. Би чамд тээр болоод яахав. Бүгдийг өөрөө үүрч өнгөрөөе гэж шийдсэн. Чамд дурладаг бүх хүүхнүүдийн дотроос үргэлж хайрлан санаж явах ганц хүүхэн чинь байхыг л хүссэн. Гэтэл чи намайг огт дурсаж санасангүй. Бүр мартчихсан байжээ. Гэвч хонгор минь би чамайг хэзээ ч буруутай гэж боддоггүй. Үгүй, буруушаагаагүй шүү? Үгсийн минь завсраар уй гашуу шүүрсэн байвал намайг өршөөгөөрэй. Лааны сүүмгэр гэрэлд алаг үр, чи бид хоёрын хөөрхий үрийн хүүр хэвтэж байна. Бурхан тэнгэр өөд “Алуурчин” гэж гараа зангаж байлаа. Ухаан бодол минь бүр эргэчихлээ. Тоочиж байгаа зовлонгий минь уучил, уучилж үз. Ингэж гомдож гашуудаж суугаа намайг уучилна биз. Чи цаанаа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хэнд ч тус болох хүн шүү. Зовлонд учирсан аль ч таних Танихгүй хүн чам дээр очсон, тус болох сайхан санаатайг чинь би мэднээ. Тэр нь хойрго боловч дуртай хүн савныхаа хэмжээгээр хутган авч болох хэмжээгүй ихээ. Уучлаарай намайг, харин тэр чинь гуйлгуулж, гувшуулахыг хүлээж суудаг гэмтэй. Чи хүний туслаач гэж гуйсан, дуудсан цагт нь тус боллоо ч гэсэн хүнд тус болоход бэлэн байдаг сайндаа ч биш, харин айж ичсэндээ туслах хүн шүү дээ. Гачигдал зовлонд унасан хүнийг чи өөр шигээ эрх танхил аз жаргал эдэлж яваа хүнээс илүү өрөвдөхгүй. Чамд би үүнийг шууд хэлэх гэсэн юм. Чиний ижил ийм хүмүүсийн хамгийн сайхан санаатайгаас нь ч гуйхад хэцүү. Би жаахан байхдаа үүдэндээ юм гуйж ирсэн гуйлгачинд чиний юм өгч байхыг хаалганы завсраар нэг харсан. Чи түүнийг гуйхаас өмнө мөнгө гаргаж өгч байлаа. Их мөнгө өгсөөн. Гэвч чи түүнийг бушуухан нүд далд оруулах гэснээс өөр юмгүй байв. Чи тэр гуйлгачны нүүр өөд харахаасаа айж байх шиг санагдсан. Тэр гуйлгачинг талархлаа хэлэх гэхэд чи нүүрээ бушуухан буруулж байсныг би одоо мартдаггүй ээ. Ингээд л би чам дээр нэг ч удаа очоогүй юм даа. Намайг очсон бол туслахыг чинь сайн мэдэж байсан. Чи намайг тайтгаруулах байсан. Чи надад мөнгө ч өгөх байсан. Бүр их мөнгө өгөх байсан. Тэгэхдээ чи миний хүүг төрсөн үрээ гэж бодсондоо биш, харин энэ бузар булай амьтнаас яаж бушуухан салъя гэж хүссэндээ л тэгэх байсан шүү дээ. Тэр ч байтугай чи намайг хүүхдээ авахуул гэж лав гуйх байсан биз. Би чиний хэлсэнийг зөрчиж чадах уу? Үгүй? Яаж би чиний хэлсэн үгнээс гажих вэ? Энэ бүхэн намайг юунаас ч илүү айлгаж билээ. Аргагүй шүү дээ. Надад энэ хүүхдээс өөр харах хайрлах юм байсан биш дээ. Харин аварч чадаагүй энэ хүү минь чамтай адил сэтгэл хангалуун аз жаргалтай байж нэг ч үзээгүй нь мэдээж. Тэгэвч амьяас билэгт ухаант хүн чи миний амьдралд салшгүй, бие цогцост минь шингэсэн гэж ямагт бодож явдаг билээ. Тэгэхлээр эцсийн эцэст би чамайг биедээ тээж явсан юм шүү дээ. Сэтгэл санаа цангасан цагтаа янаглан таалж, үнсэн тэвэрч, ундлан хооллож, ухаан санаанд минь чи амьдран боловсорч яваа юм шиг бүх бие цогцсоороо чамайг мэдрэн амьсгалдаг байлаа. Хонгор минь ээ чиний хүүхдийг тээж яваа гэж санах болгондоо яагаад тийм баяр баясгалантай болдог байсны учир энэ ээ. Би чамаас нууж явсаны учир нь энэ ээ.
Энэ хүүхэд чамайг үүрд авсантай адил байв. Хайрт минь ээ? Аз жаргалыг ухаан санаандаа төсөөлөн бодож явсан зөвхөн тэр сар жилүүдэд би зовж зүдрээд зогсоогүй ээ. Хүний бузар булай явдлаас ой гутаж, жигшиж, шаналж, тарчилж явсан удаа надад бас олон бий. Надад тун хэцүү байсаан. Бие давхар болсныг хамаатан садан маань мэдвэл эцэг эхэд маань захиа бичнэ гэж айгаад ажлаасаа арга буюу гарлаа. Эжийгээсээ мөнгө нэхээд ч яах вэ гэж бодоод үлдсэн бага зэрэг үнэт зүйлээсээ зарж түүнийхээ мөнгөөр амь зууж байлаа. Төрөхөөс минь долоохон хоногийн өмнө юм угаадаг хүүхэн үлдсэн хэдэн кроныг маань хулгайлсан учир арга буюу тэтгэврийн төрөх газар хэвтэх боллоо. Тэнд гашуун зовлонд нэрвэгдэж амьдрах арга тасарсан хамгийн ядуу, хамгийн шоовдор хүмүүс очдог байсан. Чиний хүү, миний хүү тэр гуйлгачдын дотор төрсөн. Тэтгэврийн газрыг одоо ч санахад аюултай байна. Адилхан хэвтэж байгаа мөртөө бие биеэ ад шоо үзэх, үзэн ядах нь хязгааргүй байлаа. Гэвч нийтийн зовлон бид бүхнийг цөмийг маань тэр өмхий балиар цус нөжтэй хутгалдсан орилон гаслангаар дүүрсэн явцуу бүгчим тасалгаанд хөөж аваачсан байлаа. Зол заяагүй хүн бүхэнд тохиолддог тэр бүх зан суртахуун, бие махбодын дарлал доромжлолыг би тэнд байгаа янхан хүүхнүүдийн адил амсаж байлаа. Тэдэнтэй яах аргагүй хамт байгаадаа гутарч гуньж, хөөрхий асрах хүнгүй хүүхнүүдийн хөнжлийг сөхөж биенд нь хүрч эрдэмтэн хүний хоосон дүр үзүүлэн инээлдэх залуу эмч нар болон сахигчдын өлсгөлөн нүднээс айж дальдардаг байлаа. Тэнд ичиж зовох гэдэг хүний ёсыг мэдэхээ байсан газар. Нэрий чинь бичсэн дөрвөлжин хавтас л чамаас үлдвэл гүйцэх нь тэр. Хэвтэж байгаа өвчтөнүүд, тэр эмч нарт зөвхөн нэг таталдсан нүцгэн хэсэг мах, үзэж судлахад зориулан тавьсан үзвэрийн юмнаас өөрцгүй байв. Орон гэртээ хайр халамжтай хар хүндээ хүүхэд төрүүлэн өгч байгаа хүүхнүүд бол бараг лабораторийн ширээн дээр шахам төрдөг ганц бие, өчүүхэн ч халамжлал үзээгүй тэр хөөрхий хүүхнүүдийг мэдэхгүй. Тэр байтугай ном уншиж суухад “там” гэдэг үг дайралдвал зовж зүдэрсэн, гаслан гинших, орилж бахирах, зэрлэг бүдүүлэг инээд ханиад өмхий самхай үнэр дүүрсэн тэр өрөө, тэр ой гутам бузар булай явдал өөрийн эрхгүй санагдах юм. Уучлаарай намайг. Би үүнийг анхны бөгөөд эцсийн удаагаа л хэллээ. Хэзээ ч дахиад би энэ тухайд ярихаасаа өнгөрлөө. Арван нэгэн жил би дуугүй явлаа. Одоо мөдхөн үүрд дуугүй болно. Тэгэхээр амьдралдаа ганц ч удаа болсон зориг гаргаж орон дээрээ амьгүй хэвтэж байгаа алаг үрээ, амьдралын минь аз жаргал гэгээн нар болж байсан энэ хүүхдийг ямар их үнээр олж авсанаа хэлэх эрхтэй биш үү? Би хүүгийнхээ инээн баясахыг харж суухдаа энэ бүхнийг аль хэдийн мартсан байж. Одоо хүүгээ үхүүлчихээр урьдын амсаж явсан сэтгэлийн зовлон дахин ирлээ. Энэ тухай би үглэн тоочихгүй байж чадахгүй ээ. Хүн байна, ганц удаа боловч санаа сэтгэлээ ярьж хөнгөлж болно биз дээ. Гэсэн ч чамайг харааж зэмлэхгүй. Харин бүх эдэлсэн зовлонгий минь ямар ч агуулгагүй болгосон тэнгэр бурхныг зэмлэн яллаж байна. Би чамайг яасан ч зэмлэхгүй, хичнээн гомдож байсан ч хэзээ ч би чамайг буруутан болгохгүй. Хүүхдээ гаргах гэж зовон тэлчилж хэвтэхдээ ч, ухаан алдтал өвдөж шаналж байхдаа ч чамайг нэг ч удаа харааж зэмлэж байгаагүйг минь бурхан гэрчилнэ. Чамд өгсөн сэтгэл зүрхээ хэзээ ч би харааж зүхэж байгаагүй ээ. Чамд цаг үргэлж хайрлан дурласаар, чамтай уулзсанаа ямагт хүндэтгэж явдаг. Харин гуйлгачны төрөхийн тэр аймшигт явдлууд дахин давтагддаг юм гэлээ, дараа нь эдлэх зовлонгоо мэдэж байлаа ч гэсэн чамтай тэгэж уулзахаар би дахиад л очих юм. Мянга дахин ч очихоос буцахгүй дээ хайрт минь.
Хэзээ ч чиний мэдээгүй хөөрхий үр минь өчигдөрхөн нас барлаа. Хэзээ ч тохиодлын төдийд хоромхон зуур ч атугай чи төрсөн үрээ, цэцэглэж байсан тэр хөөрхөн амьтныг олж харахгүй. Би чамаас хүүгий чинь удаан хугацаагаар нууж явсан билээ. Одоо би чамдаа урьдынхаасаа ч илүүгээр хайрлан дурлаж байгаа юм шиг санагдах мөртөө энэ бүхэн миний тэсэшгүй зовлонг даанч хөнгөлж чадахгүй юм даа. Чам шиг аз жаргалтай хүний амьдрал надаас холуур өнгөрч би хоёр хүнд бус ганцхан хүүдээ, өөрийнхөө тэжээж өсгөх ёстой, тэврэн үнсч чадах ганц хүүдээ л өөрийгөө зориулахыг хүссэн юм. Би чамд дурласан сэтгэлээ буруутгалгүй харин ч хувь тавилангаас зайлсхийсэн мэт болж түүнээс хойш чи надад огт өөр хүн санагдаж, танай байшин руу ховорхон, дэндүү цөөхөн очдог болж билээ. Би харин жил бүр чиний төрсөн өдрөөр, бид хоёрын хамт өнгөрүүлсэн анхны шөнийн маргааш чиний надад бэлэглэсэн цагаан сарнайтай яг адил сарнайг чамд алгасалгүй илгээж байсан. Миний яг төрсөн өдрөөр, энэ сарнайнуудыг хэн надад хаанаас илгээгээд байна гэж арван гурван жил өнгөрөхөд ганц ч удаа болохноо өөрөөсөө асууж үзсэн үү? Хэн нэгэн бүсгүйд ийм цагаан сарнай бэлэглэснээ санасан ч байж магадгүй. Гэхдээ би хэзээ ч чиний хариултыг мэдэж чадахгүй л дээ. Жилд ганцхан удаа чамд цагаан сарнай илгээхдээ би тэр нэгэн учралыг дурсаасай гэж л хүсдэг байлаа. Чи хүүгээ хэзээ ч мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол чи хүүдээ хайртай байж болох байсан, чамаас хүүгээ нуусандаа одоо л гэмшиж байна. Чи хөөрхий хүүгээ хэзээ ч хараагүй. Яг л чинийх шиг бодлогоширсон том хар нүдээрээ хэрхэн инээдэг байсныг чи нэг ч хараагүй. Баяр хөөр гэрэлтсэн нүд нь надад бүхнийг оролдогсон. Тэр чинь ямар энхрий хөгжилтэй хүү байв даа. Чиний дүрэлзсэн шаргуу зан чиний юм бүхэн түүнд шингэсэн байлаа. Хүү минь бүтэн цагаар ч хамаагүй ямар нэгэн тоглоомоор өөрийгөө саатуулж (яг л чиний амьдралаар тоглодог шиг) дараа нь ном уншихдаа хөмсгөө зангидан анхаарлаа төвлөрүүлж удаан суудагсан. Хүү чинь чамайг дэндүү дуурайсан юм шүү. Хүүд минь хоёрдмол хөнгөн, буурьтай зан чанар аль эртнээс бүрдэж, миний ухаан алдан дурлаж байсан чамайг давтсан юм шиг санагддаг байсан. Хүү минь сайн сурдаг, францаар шаазгай шиг шулганадаг, дэвтрүүд нь хамгийн цэвэрхэн байдаг байлаа. Хар хилэн костюм, усан цэргийн цагаан хүрэмтэйгээ тун ч аятайхан харагддагсан. Градогийн наран шарлагын газар хүүгээ зугаацуулж явахад хүүхнүүд түүний минь шаргал үсийг илж, гуалиг сайхныг нь шагшдаг байсан. Земмерингэд чаргаар гулгахад нь хүмүүс түүнийг бахдан хардаг байв. Хүү минь тийм хөөрхөн энхрий амьтан байсан юм. Өнгөрсөн жил Терезанумын дотуур байртай сургуульд ороод, тэндээс тавьж өгсөн дүрэмт хувцсаа өмсч бяцхан сэлмээ зүүчихээд байгаа нь XYIII зууны үеийн язгууртны цэргийн сургуулийн сурагч шиг харагддаг байсан. Гэтэл одоо хөөрхий минь гараа цээжин дээрээ зөрүүлээд уруул нь хөхөрчихсөн хэвтэж байна. Чи надаас хүүгээ яаж тийм дээдсийн зиндааны хүмүүжлээр хүмүүжүүлж тийм санаа амар хөнгөн амьдралаар бялхуулж байсан юм бэ гэж асуух байх. Гэвч би чамтай нүүр тулж суугаад ярьж байгаа биш болохоор ичихгүй байна. Хайрт минь бүү айгаарай. Би биеэ худалдаж байсан юм. Чиний хүү баян тансаг амьдралд булхаж чиний зэрэгт өсч, чиний амьдарч байгаа тэр л хүрээнд амьдраасай гэж би хүссэн. Зөвхөн үүний төлөө л би биеэ худалдсан юм. Энэ явдлаа би бузар булай юм гэж бодоогүй. Учир нь миний биед ойртсон чи л надад хамаатай цорын ганц хүн байсан бөгөөд бусдын хувьд энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй. Ямар ч утга илэрхийлдэггүй байсан юм. Эрчүүд намайг үнэн сэтгэлээсээ хандан энхрийлж байсан ч би тэднийг хүндэтгэдэг байсан хэдий ч би өөрийнхөө хязгааргүй хайр сэтгэлээс өөрийг бодож тэвчдэггүй байлаа. Миний таньж мэддэг хүн бүхэн намайг хайрлаж хүндэтгэдэг байсан юм. Нэг хижээл насны бэлэвсэн гүнтэн намайг төрсөн охин шигээ хайрлаж хүүг минь Терезаниумын гулгуурын талбай руу авч явах гэж босгыг минь элээх шахдаг байлаа. Намайг гэрлэе гэж гурав дөрвөн ч удаа гуйсан. Хэрвээ тэгсэн бол би гүнтний хатан болж Тирол дахь үлгэрийн юм шиг харшид залран сэтгэл төвдөх юмгүй, хүү минь ч сайхан сэтгэлтэй хүндэт эцэгтэй, би тайван дөлгөөн сайхан ханьтай болж болох л байсан. Би түүний сэтгэлийг хүлээж аваагүйгээрээ хөөрхийг ямар их зовлонд унагаснаа харсаар байж зөвшөөрөөгүй. Хэрвээ би тэр үед чамтай хэзээ ч таарсан сул чөлөөтэй байх ёстой гэж бодож байгаагүй бол өдийд хаа нэгтэй газар амар жимэр сууж хүү минь ч ээжтэйгээ хамт байж л байх байсан даа гэж бодогдох юм. Хүүхэд наснаасаа мөрөөдсөн чамтайгаа хэзээ нэгэн цагт заавал уулзана, чи намайг дуудна гэдэг бодол сэтгэлийн минь мухарт үргэлж байсаан. Тиймээс чиний анхны дуудлагаар ч чам дээр очиход ямар ч татлаа түлхээгүй чөлөөтэй байхыг хүсч байв. Аль хүүхэд байхын л миний хүсэл бүх л амьдралынхаа туршид чамайг хүлээсэн хүлээлт байлаа.
Хүсэн хүлээсэн цаг минь ч ирлээ. Гэвч тэрний тухай чи юу ч мэдэхгүй шүү дээ. Хайрт минь. Тэр үед чи намайг бас л таниагүй одоо бол бүр хэзээ ч мэдэхгүй. Би урьд нь чамтай театр, концерт, Нратергийн гудамжинд зөндөө л дайралдаж, дайралдах бүртээ зүрх минь шимширдэг байлаа. Чи намайг ердөө ч таньдаггүй байсан. Мэдээж миний гадаад төрх охин байсан үеийнхээсээ асар их өөрчлөгдөж үнэтэй тансаг хувцас өмссөн шүтэн бишрэгчид намайг хаа ч явсан хүрээлж байдаг байсан бөгөөд хүмүүс намайг сайхан хүүхэн гэдэг байсан юм. Тийм болохоор чи намайг бүдэг гэрэлтэй унтлагынхаа өрөөнд харсан туранхай хүүхэн гэж яаж мэдэхэв дээ. Намайг дагалдан явсан эрчүүдийн хэн нэг нь хааяа чам руу толгой дохин мэндлэхэд чи хариу мэхийхдээ намайг зүгээр л найрсаг зангийн үүднээс зэрвэс хараад өнгөрч байлаа. Чиний харц ямар хачин хөндий хүйтэн үл таних харц байдаг байсан гэж бодноо. Намайг Танихгүй байдагт чинь би бараг дасаж байтал намайг тэсгэлгүй зовоосон нэг учрал болсныг би санаж байна. Театрт юм үзэхээр очоод лоожинд сууж байтал чи хажууханд сууж харагдав. Хөгжим эхэлж гэрэл унтрахад чиний царай надад харагдахаа болив. Гэвч тэр нэгэн шөнийх шиг чиний амьсгаа ойрхон сонсогдож чиний энхрий зөөлөн гар надаас хилэн хөшгөөр л тусгаарлагдаж байв. Намайг хэзээ нэгэн цагт энхрийлэн таалж байсан энэ гарыг бөхийгөөд шуналтайгаар үнсэх юмсан гэдэг тэсгэлгүй хүслэн намайг эзэмдэв. Сэтгэл түгшүүлэм хөгжмийн ая ухаангүй явдал хийх гэж байсан миний уруулыг чиний гарт хүрэхээс өмнө тогтоон барилаа. Нэгдүгээр бүлгийн дараа би хамт яваа хүнээсээ намайг хүргэж өгөхийг хүслээ. Би чамтай ийм ойрхон харанхуй газар тэвчин сууж чадсангүй. Гэхдээ хүссэн цаг маань ирсэн гэдгийг би түрүүн хэлсэн билээ. Миний нэрвэгдэн сүйдсэн амьдралд сүүлчин удаа тэр цаг ирсэн гэдгийг би хэлэх гэсэн юм. Энэ бүхэн одоогоос жилийн өмнө чиний төрсөн өдрийн маргааш нь болсон билээ. Хачирхалтай нь би өдөржин чиний тухай бодсон. Яагаад гэвэл би чиний төрсөн өдрийг баяр шиг тэмдэглээд сурчихсан юм. Өглөө эрт сурсан зангаараа гэрээсээ гарч чамд зориулан цагаан сарнай худалдаж аваад тэртээд мартагдсан цагийн дурсгал болгон чамдаа илгээлээ. Өдөр нь хүүтэйгээ хамт гулгаад дараа нь Демелийн амттаны дэлгүүрт оров. Ямар нэгэн баяр тэмдэглэж байна гэдгээ хүүдээ мэдэгдэхгүйн тулд орой нь театрт очив. Маргааш орой нь би тэр үед найзалж байсан Брюинээс ирсэн үйлдвэрийн эзэн залуу найзтайгаа хамт концерт үзэв. Бид хоёр жилийн турш харьцаатай байсан боловч тэр намайг бусдын нэгэн адил хайрлан хүндэтгэж гэрлэхийг хүссэн мөртлөө ямар ч тодорхой шалтгаангүй татгалзсан хариу сонссон нэгэн байв. Надад тусалж, хүү бид хоёрт бэлэг өгч сайн сайхныг хүсдэг боломжийн сайн хүн байсан билээ. Бид концерт дээр танилуудтайгаа тааралдаж хамтдаа Рингштрассе зоогийн газар оройн хоол идэхээр явцгаав. Наргиан цэнгээнтэй байсан тул Габерены бүжгийн танхим руу очихыг би санал болгов. Би тиймэрхүү газар очихоос голдуу татгалздаг байсан учир нь тэнд дэндүү шуугиантай согтуучууд бөөнөөрөө байдаг байсан юм. Гэтэл намайг тайлбарлахын аргагүй нэг хүч тийш нь чангааж найз нар маань ч уухайн тас зөвшөөрлөө. Яагаад дургүй юмандаа дурлаад байгаа гэдгээ би өөрөө ч мэдээгүй боловч тэнд хэн нэгэн хүн намайг хүлээж байгаа ч юм шиг нэгэн үл үзэгдэх хүчин намайг тийш нь хөтөлж байлаа. Миний хамт явсан нөхдүүд намайг ихэд хүндэтгэдэг болохоор тэр дороо л босож Габарен руу явцгаав. Тэнд шампаан дарс ууж, би урьд хэзээ ч байгаагүй галзуу юм шиг аашлан хөгжиж байлаа. Ямар хөгжилтэй байсан гэж санана. Би уугаад л...шалиг дуу дагаж дуулаад л...хэрвээ жаахан л удсан бол босоод бүжиглэх юм уу, эсвэл танхим дүүрэн тачигнатал хөхрөхөд бэлэн байсан. Гэнэт би чамайг олж хараад галд хайрагдсан ч юм шиг, мөсөнд хайруулсан ч юм шиг зүрх минь хачин оргиод явчихыг мэдрэв. Чи хажуу талын ширээнд нөхөдтэйгээ суучихсан намайг өнөөх л сэтгэл зүрхийг минь булаасан хүсэл шингэсэн тэр л харцаараа шимтэн ширтэж харагдах нь тэр... Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л Танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон.
Нүүр маань чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц намайг яаж догдлуулсныг чи мэдээгүй. Чи толгойгоо үл ялиг хөдөлгөн намайг үүдний өрөөнд гарч уулзъя гэж дохив. Тэгээд чи зориуд чанга дуугаар нөхөдтэйгээ салах ёс хийн тооцоогоо бодуулаад намайг хүлээж байна гэдгээ надад ойлгуулаад гарч одов. Би даарсан мэт чичрэн догдолж хөөрснөөсөө болоод нэг ч үг дуугарч чадсангүй. Яг энэ үед хос харууд шал товшин бүжиглэж, бүхний анхаарал шинэ маягийн бүжиг, хашгираанд татагдах тэр үед би цуг явсан хүндээ одоохон ирнэ гэж хэлчихээд чиний хойноос гарлаа. Чи үүдний өрөөн дэх өлгүүрийн дэргэд намайг хүлээн зогсож байснаа намайг ойртон очиход минь царай чинь гэрэлтээд явчихсан. Инээмсэглэсээр над руу ирэхдээ намайг өнөөх бүсгүй гэдгийг огтхон ч таниагүй. Анх удаагаа л учирч байгаа хүүхэн гэж бодож байгааг чинь би шууд л мэдэрсэн. “Та надад зориулан жаахан зав гаргахгүй юу?” гэж итгэлгүй дуугаар асуухад чинь намайг ганц оройг хамт өнгөрүүлэхийн тулд худалдаад авчихаж болдог тэр эмэгтэйчүүдийн нэг гэж бодож байгааг чинь би ойлголоо. “Тэгье” гэж догдлон өгүүлэхдээ яг л өнөөх нарийхан гудамжинд жаахан охин байхдаа уулзсан шигээ байдалд орчихов. Чи надаас “Хэзээ уулзах вэ?” гэж асуув. “Хэзээ ч яах вэ?” гэж хариулахдаа би чамаас ердөө ч ичсэнгүй. Чи тэртээ нэгэн цагт намайг өөртөө зөвшөөрөх үеийнх шигээ сонирхсон итгэлгүй харцаар гайхан харав. Чи шийдэж ядсан дуугаар “Одоо болох уу?” гэв. “Тэгье, явцгаая” гэж хэлэхдээ би өлгүүр лүү дээлээ авахаар очсон байлаа. Тэнд очсон хойноо л өлгүүрийн дугаар нөгөө хүнд маань байгааг санав. Буцаж очоод дугаараа авах боломжгүй, тэгвэл уртын урт тайлбар хэрэгтэй болж, энэ нь миний олон жил тэгтлээ их хүсэн хүлээж байсан чамтайгаа өнгөрүүлэх цагаас хороох учраас би хүссэнгүй.
Би үдшийн гоёлдоо огтхон ч харамсаагүй агаад бүтэн хоёр жилийн турш гэрлэх гэж байгаа бүсгүй нь гэж яригдсан надад зөвхөн сайныг л хүсдэг тэр хүнээ ч юман чинээ бодолгүй дөнгөж уулзуутаа л чамтай хамт явахаар шийдэв. Би чамд тийм л хайртай байлаа. Гэвч энэ бүхнийг хэзээ хойно бүх юм өнгөрсөн хойно хэлж байгаадаа харамсаж байна. Хэрвээ хэвтэрт үхлүүт байхад чи минь дуудвал би чамайгаа дагаад явах л байсан байх гэж санагдах юм. Ийм хүч надаас гарах л байсан. Орцны үүдэнд машинаас бууж бид танайх руу орлоо. Би дахин чинийхээ дотно дууг сонсож хамт байгаагаа мэдэрч байхдаа бидний анхны учрал шиг жаргалдаа мансуурч явлаа. Арван жил өнгөрсөн хойно би нөгөө шатаараа ахиад өгсөж байна. Гэвч, гэвч би энэ тухай дахин дахин ярьж чадахгүй нь. Яг л урьд тохиолдсон шиг дахиад л чамтайгаа явж байсан билээ. Чиний өрөөнд ганц хоёр тавилга, хэдэн зураг номноос өөр нэмэгдсэн юмгүй, өнөө л урьдын танил хэвээрээ байв. Бичгийн ширээн дээр чинь миний чамд төрсөн өдрөөр чинь дурсгал болгон илгээсэн сарнайтай цэцгийн сав байж байлаа. Чи хэн болохыг нь санахгүй, тэр ч байтугай гараа барилцан ярилцаж байхдаа хүртэл дэргэдээ байгааг нь мэдэхгүй байгаа энэ л бүсгүй илгээсэн гэдгийг яаж мэдэхэв дээ. Гэлээ ч гэсэн миний дурлалын илэрхийлэл болсон тэр цэцгийг чи хадгалж, тэр нь танай өрөөнд байгааг би харахдаа баяртай байлаа. Чи намайг тэвэрлээ. Би танайд дахиад л урт шөнийг өнгөрүүлэв. Гэсэн ч намайг таньсангүй. Нэг л мэдэхнээ өглөө болж бид оройхон босоод өглөөнийхөө цайг хамт уухаар болов. Хэн нэгний бэлдсэн өглөөний цайг уун, чөлөөтэй ярилцацгаалаа. Чи надтай дахиад л сонирхсон шинжгүй энгийн яриа өрнүүлэв. Миний хэн болох, хаана амьдардаг, юу хийдгийг огт асуусангүй. Би бол чиний хувьд агаарт замхран арилдаг тамхины утаа, хэн нь ч үл мэдэгдэх учраад өнгөрдөг замын л нэг хүүхэн байлаа. Чи надад өмнөд Африк руу хоёр гурван сарын хугацаатай, аялан явах гэж буй тухайгаа ярив. Миний баяр хөөр уйтгар гунигаар солигдон айсандаа цус минь царцах шиг болж “гүйцээ бүх юм өнгөрч” гэдэг үг чихэнд минь сонсогдох шиг болов. Би хөлд чинь сөхрөн “Намайг аваад яваач, тэгвэл чи энэ олон жил өнгөрсөн хойно намайгаа одоо л ойлгох болно шүү дээ” гэж хашгирмаар байлаа. Гэвч би дэндүү зүрхгүй хулчгар амьтан, чиний дэргэд номхон “боол” шиг л байсан юм. Тэгээд зөвхөн “Ямар харамсалтай юм бэ?” гэлээ. Чи намайг харан инээмсэглээд “Чамд үнэхээр харамсалтай байна уу?” гэв. Би цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь гэдгээ ойлгов. Би босож чиний царайг удаанаар ширтэн хараад тэр намайг одоо л таних байх гээд айсандаа чичрэн горьдон хүлээв. Гэвч чи над руу харж инээмсэглээд зугаатайгаар “Аялалаас эргэж ирсэн биз дээ” гэв. Би “Тиймээ, гэвч эргэж ирээд л мартчихсан” гэлээ. Миний хэлсэн дууны өнгө чамд гайхалтай сонсогдсон юм байлгүй чи гайхсан зөөлөн дулаан харцаар харснаа мөрөөр минь тэврэв. “Сайн хүмүүс мартдаггүй юм. Би чамайг мартахгүй ээ” гэж хэлээд чи намайг сайн тогтоож авах гэсэн мэт нүд рүү минь удаан ширтлээ. Надаас ямар нэгэн юм хайсан мэт шуналтай ширтэхэд чинь одоо л нэг юм намайг таньж миний сэтгэлийг онгойлгох нь гэж баярлав. “Тэр намайг таньж байна, таньж байна” ингэж бодоод сэтгэл минь дэвэрсэн. Гэвч чи намайг таньсангүй. Би чамд хэзээ ч ойр дөт байсангүй. Яагаад? Яагаад гэвэл чи хэдхэн минутын дараа хийснээсээ өөр юм миний тухай хийж чадахгүй байсан юм. Чи намайг шуналтай үнсэж, би үсээ дахин самнахаас өөр аргагүй болов.
Толины өмнө зогсож байхдаа чиний хийж байгаа юмыг хараад айж ичсэндээ арай л ухаан алдан унасангүй. Чи миний гар цүнхний завсраар хоёр том дэвсгэрт шургуулж байгаа харагдлаа. Би яагаад хашгирч чамайг алгадчихаагүй юм бүү мэд. Аль хүүхэд байхаасаа чамд дурлан хайрлаж байсан, төрсөн үрийнхээ эхэд шөнийг хамт өнгөрүүллээ гэж мөнгө төлж байхад шүү. Би чиний хувьд ердөө л Габаренаас олсон янхан байж. Чи надад хөлс төлсөн шүү дээ. Хөлс төлсөн. Чамд мартагдсан багадаад ингэж л дорд үзэгдэх минь дутаад байж. Би өөрийнхөө юмыг яаран цуглуулав. Надад дэндүү хүнд байсан учраас явах, аль болох хурдан явах минь дээр байлаа. Бүрх малгай минь бичгийн ширээн дээрх сарнайтай ваарны дэргэд байсан. Надад дахин нэг алхам хийх дийлдэшгүй хүслэн төрж “Чи надад цагаан сарнайнуудаасаа нэгий нь өгөхгүй юм уу?” гэв. Чи “Тэгэлгүй яахав” гээд цэцгүүдийг савнаас нь гаргалаа. “Энэ сарнайг чамд хайртай эмэгтэй хүн бэлэглэсэн байхаа даа” гэхэд минь чи “Магадгүй л юм. Гэхдээ хэн илгээснийг нь мэдээгүй ээ. Тийм болохоор нь би хайрладаг юм” гэлээ. Би чамайг ширтэн “Магадгүй чамд мартагдсан нэг бүсгүй илгээсэн ч юм билүү” гэв. Чи намайг гайхан харлаа. Би ч чиний нүднээс харц салгасангүй. “Таниач дээ намайг, таниач” гэж миний харц гуйж байв. Гэвч чиний харц юу ч анзаарсангүй. Энхрийллээр гэрэлтэв. Чи намайг дахиад л үнслээ. Гэвч таньсангүй. Нүднээс минь нулимс асгарчих гээд тэвчээр алдран чамдаа нулимсаа үзүүлэхгүй гэж л хаалга руу бушуухан алхлаа. Би гүйх нь холгүй явахдаа чиний зарцтай золтой л мөргөлдчихсөнгүй. Тэрээр замаас шалмагхан зайлан надад хаалга нээж өгөв. Энэхэн зуур би нулимстай нүдээрээ хөгшний нүдэнд ямар нэгэн оч гялсхийхийг анзаарлаа. Иогани намайг хүүхэд байхаас минь хойш нэг ч удаа хараагүй мөртөө таньсан юм шүү. Би хөгшний өмнө сөхрөөд намайг таньсных нь төлөө гарыг нь үнсмээр байлаа. Гэвч би тэгсэнгүй, зөвхөн гар цүнхээ уудлан миний намайг шившгийн тавцанд “өргөмжлөн” байж өгсөн тэрхүү бузар мөнгийг чинь хөгшинд сарвайлаа. Хөгшин зарц салганан намайг айсан нүдээр харахдаа миний тухай, чиний бүх л амьдралынхаа туршид тааварлаж байснаас ч илүү ихийг таамаглах шиг санагдсан шүү. Бүх хүмүүс бүгдээрээ намайг хайрлаж цөм л надад сайн сайхныг хүсдэг байхад ганцхан чи, чи л ганцаараа намайг санаа ч үгүй, нэг ч удаа болохноо таниагүй шүү.
Миний хүү, бидний хүү өчигдөр нас барж энэ орчлон дээр надад чамаас өөр хайрлах хүн үлдсэнгүй. Гэвч чи хэн билээ. Намайг огтхон ч Танихгүй, миний хажуугаар усны дэргэдүүр өнгөрч байгаа юм шиг өнгөрч, чулуунд тулсан юм шиг тойрч үнэнч хүлээлтийг минь эс ойшоон зовлонд унагасан нэгэн биш билүү? Надад чамайг хайрлах эз нэг л удаа тохиолдсон нь хүү маань билээ. Гэвч чиний л хүү байсан учир намайг бас л өрөвдөлгүй орхин одож, бүр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явчихлаа. Би дахиад л ганцаараа, цор ганцаараа үлдлээ. Надад зориулж бичсэн ганц мөр ч алга, хүү маань ч алга. Дурсагдах юм юу ч үлдээгүй. Чи миний нэрийг сонслоо ч юу ч санахгүй. Би яалаа гэж үхлийг хүсэхгүй байх билээ. Чиний хувьд үхчихсан би, чамайг надаас холдоод явчихсан хойно өөр яах юм. Гэсэн ч хайрт минь , би чамайг буруушаан зэмлэж, өөрийн уй гашууг чиний баяр баясгалант амьдралд нялзаахыг хүсэхгүй байна. Намайг уучлаарай. Хүүгээ алдчихсан болохоор сэтгэлээ чамд уудлан хэлэхгүй байж чадсангүй, бүү зовоорой. Энэ бүхнийг чамд би ганцхан удаа л тайлбарлан хэлчихээд, дахин хэзээ ч юу ч хэлэхгүй, урьдын адил таг чимээгүй байх болно. Гэхдээ энэ захиаг чи намайг амьд сэрүүн байхад хэзээ ч олж үзэхгүй бөгөөд хэрвээ энэхүү гэрээслэл чиний гарт орсон байвал тэр цагт би аль хэдийнэ хорвоогоос явчихсан байна. Энэ бүсгүй чамайг бусдаас илүү хайрлаж байсан боловч чиний хэзээ ч үл мэдэх, чиний дуудлагыг насан туршаа хүлээсэн тэр эмэгтэйн гэрээслэл юм шүү. Магадгүй чи намайг дуудлаа ч би булшин дотроос юу ч сонсохгүй шүү дээ. Би чамд дурсгал болгон ядаж ганц зураг ч үлдээсэнгүй. Яг чам шиг...
Чи намайг хэзээ ч мэдэхгүй. Хэзээ ч... Миний хувь заяа тийм л байсан. Үхэл минь ч бас тийм л байг. Чи миний царай зүсийг ч санахгүй. Нэрийг минь ч мэдэхгүй болохоор би чамайг сүүлчийн мөч ирэхэд ч дуудахгүй. Яагаад гэхээр надаас алс суудаг чи миний үхэж байгааг мэдэхгүй учраас би их сэтгэл амар үхнэ. Хэрвээ миний үхэл чамд хэцүү байгаа бол би үхэж чадахгүй шүү дээ. Би үргэлжлүүлэн бичиж чадахгүй нь...толгой минь хүндрээд, хамаг бие минь шархиран халуурч байх шиг байна. Хэвтсэн нь дээр байх. Тэгвэл түргэхэн бүх юм дуусч, хувь заяа минь намайг сүүлчийн удаа ч болтугай энэрч хүүг минь авч явахыг харуулахгүй болгож магадгүй...Би цааш нь бичиж чадахгүй нь...Хагацъя. Хайрт минь хагацъя. Чамдаа баярлалаа. Бүх юм буруугаар эргэсэн байсан ч гэсэн би чамдаа эцсийн амьсгалаа тасартал баярласаар л байх болно. Би чамд бүгдий нь хэллээ. Чи намайг, өөртөө ямар их хайртай байсныг ойлгож байгаа биз дээ. Үгүй ээ, чи зөвхөн тааварлаж л байгаа. Миний дурлал чамд зовлон учруулаагүй юм чинь чи надаар дутахгүй, энэ л намайг баярлуулж байна. Чиний гэрэлтэй сайхан амьдралд юу ч өөрчлөгдөхгүй...
Би өөрийн үхлээр чиний аз жаргалыг гутаахыг хүсэхгүй байна... Хайрт минь, би чамаас нэг л зүйл залбиран гуйя. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн гуйлт шүү...Намайг бодож биелүүлээрэй. Жил бүр өөрийнхөө төрсөн өдрөөр цагаан сарнай худалдан авч хөх ваарандаа хийж байгаарай. Жил бүр нас барсан төрөл садандаа буян үйлддэг шиг намайг бодож гүйцээгээрэй. Хайрт минь, би бурханд ч, буян үйлдэгчдэд ч итгэхийг хүсэхгүй, ганцхан чамдаа л итгэж байна. Хайрт минь, би чамд ганцхан чамд л хайртай байж хамт байхыг туйлгүй хүсэж байна. Бүтэн жилд ганцхан удаа чинийхээ дэргэд байх гэж ямар их хүснэ вэ? Үүнийг л биелүүлэхийг гуйя. Чамдаа баярлалаа. Би чамдаа хайртай...Хагацъя даа. *** Зохиолч захидлыг уншиж дуусаад хажуу тийш тавихдаа гар нь салганан чичирхийлж байв. Тэгээд удаан гэгч бодлогоширон суув. Хөрш айлын охин, тэр нэгэн бүсгүй, шөнийн цэнгээний газрын эмэгтэйн тухай бүрэг бараг дурсамж толгойд нь орж ирсэн боловч тоймтой юм юу ч санагдсангүй. Бүдэг бадаг бүүр түүрхэн юм санаанд нь оровч зүс нь огтхон ч орж ирсэнгүй. Яаж ч бодоод санах юм алга. Энэ бүхнийг нойрон дундаа, зөвхөн зүүдэндээ л үзсэн юм шиг санагдав. Түүний харц гэнэт бичгийн ширээн дээр байж байдаг хөх вааран дээр туслаа. Цэцгийн сав нь хов хоосон харагдана. Энэ олон жилийн хугацаанд анх удаагаа хоосон байгаа нь энэ. Тэрээр цочсон юм шиг татвасхийж, анир чимээгүй өрөөнд нь ондоо ертөнцийн үл үзэгдэх хаалгаар хүйтэн салхи сэнгэнэн орж ирэх шиг болов. Өнө мөнхийн хайр сэтгэл үхлийн амьсгалыг тэрээр мэдрэн ухаан санаа нь цэлмэх шиг болж алсаас сонсогдох тачаангуй хөгжмийн ая луугаа өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож эхлэв ээ.

ТӨГСӨВ.

Letter from an Unknown woman /Зохиолоос сэдэвлэн 1948 онд бүтээгдсэн уран сайхны кино/ Trailer

http://www.youtube.com/watch?v=0QV35bMoC68&feature=player_embedded

女川の冷却機能停止で原因を調査 東北電力

2011 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
女川の冷却機能停止で原因を調査 東北電力
 東北電力は8日、東日本大震災の余震の影響で使用済み燃料プールの冷却機能が一時停止した女川原発(宮城県女川町、石巻市)や東通原発(青森県東通村) で詳しい原因調査を始めた。

 東通原発と日本原燃の使用済み核燃料再処理工場(同県六ケ所村)では外部電源が一時遮断されるなどしており、原発に与える地震の影響をあらためて示し た。

 経済産業省原子力安全・保安院や東北電力によると、女川原発ではプールやポンプ室など8カ所で水のあふれや漏れが見つかった。

 地震の揺れで使用済み燃料プールから水があふれる事故は、2007年の新潟県中越沖地震の際に東京電力柏崎刈羽原発でも発生。この際、地震動とプールの 水が共振して揺れが拡大される「スロッシング現象」が起きたとされており、今回の地震でも起きていないか調査を進める。

 プールの冷却機能が一時停止したのは最大で女川の2号機の1時間21分。同1号機は53分、3号機は59分、東通1号機は26分、それぞれ停止した。そ の後、復旧しプールの水温にも異常はみられないという。

(東京新聞 2011年4月8日付)


Товч орчуулга:
"Тохокү цахилгаан эрчим хүч" компани өчигдрийн газар хөдлөлтөөр Онагава болон Тоцүгийн АЦС-д хаягдал түлшний савын хөргөх ажиллагаа түр зуур зогссон тул түүний учир шалтгааныг тогтоох гэж байна. Одоо уг ажиллагаа сэргээгдсэн бөгөөд сав дахь усны температур ч хэвийн байдалд байна.

Монгол улс 2020 он гэхэд цөмийн станцтай болно

2011 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Монгол улс уранын баялаг нөөцдөө тулгуурлан 2020 он гэхэд цөмийн цахилгаан станцтай болохоор төлөвлөж байгаа талаар “МонАтом” төрийн өмчит ХХК-ийн албаны хүн мэдэгдсэн тухай  “reuters” агентлаг мэдээлжээ. Японы цөмийн хямрал дэлхийн цөмийн үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөхгүй гэж тус компанийн захирал Г.Цогтсайхан Засгийн газартаа ураны нөөцийг ашиглах  төлөвлөгөөгөө танилцуулахдаа хэлсэн байна. Монгол улс 80 мянган тонн уранийн нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний аравт бичигдэж байна.

“Монгол улсад цөмийн эрчим хүч гаргаж авах нөөц боломж бий. Энэ нөөцдөө тулгуурлан Хойд Азийн цөмийн станцуудыг түлшээр хангах боломжтой гэж тус компанийн дэд захирал Г.Цогтсайхан Сингапурт болсон уул уулхайн хэлэлцүүлгийн үеэр ярьжээ. Тэрбээр Монголд цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дурьдаад уранын нөөцийг нэг сая тонн хүртэл өсгөх боломжтой гэжээ.

Монгол улс цөмийн эрчим хүчний салбартаа супер орнуудын томоохон хөрөнгө оруулалтыг хүлээж байгаа боловч Орос, Хятад, АНУ зэрэг орнууд энэ салбарыг сонирхож хоорондоо өрсөлдөөд эхэлсэн гэж тэрбээр ярьсан байна. Францын Areva компани Монголд уранын хайгуул хийхээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан талаар  (www.areva.com).вэбсайтад бичжээ.

http://uk.reuters.com/article/2011/04/07/greenbiz-us-mongolia-nuclear-idUKTRE73625A20110407

Атомын Цаxилгаан Станц

2011 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Монгол-Япон бяцхан толь

цацрагийн тун - 放射線量
байгалийн цацраг - 自然放射線
микро зиверт - マイクロシーベルト
милли зиверт - ミリシーベルト
грей - グレイ
компьютер томограф - CT
цусны ийлдсийг гэмтээж устгах - 造血機能の損傷
цагаан бөөм багасах - 白血球の減少
үргүйдүүлэх - 生殖機能の損傷
чөмөгний үхжил - 骨髄の損傷(骨髄死)
цацрагийн хөнөөлөл - 放射線被ばく
реакторийн түлшний хэсэг - 炉心
реакторын даралтад сав - 圧力容器
реакторын битүүмжит барилга - 格納容器
реакторын гаднах барилга - 建屋
цөмийн бөөм - 原子核
чөлөөт замын гүйлт - 平均自由行程
альфа бөөм - アルファ粒子
бета бөөм - ベータ粒子
гамма бөөм - ガンマ粒子
нейтрон бөөм - 中性子
гэрлийн фотон - 光子
дэгдэмхий - 揮発性
дэгддэггүй - 非揮発性
цөмийн тэсрэлт - 核爆発
беккерель - ベクレル
цөмийн задрал - 核崩壊
цөмийн гинжин урвал - 連鎖反応 (核分裂)
хагас задралын хугацаа - 半減期
задралын тогтмол - 崩壊定数 (decay constant)
альфа задрал - アルファ崩壊
бета задрал - ベータ崩壊
гамма задрал - ガンマ崩壊
гамма цацраг - ガンマ線
атомын цөм - 原子核
протон - 陽子
нейтрон - 中性子
изотопи - 同位体
тогтворгүй изотоп (цацраг идэвхт изотоп) - 放射性同位体
тогтвортой изотоп - 安定同位体
цацраг идэвхт задрал - 放射性崩壊
хүчтэй харилцан үйлчлэл - 強い相互作用(強い力)
тулгуур дөрвөн харилцан үйлчлэл - 基本相互作用
цахилгаан соронзон харилцан үйлчлэл - 電磁相互作用

Монголын нэг хүнд ногдох....

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Өнөөдөр хийх юм олдохгүй, тэгээд, Википедиагийн нэг хүнд ногдох ДНБ-ийг авчирч байгаад жаал тоглож суулаа...

Монгол маань аль хавьд явдаг юм бол гээд сонирхсон шиг...
Эргэн тойрны улсуудтайгаа харьцуулж бариад, тэгээд бас хир үнэтэй юм гэх мэтийг бодсон шиг суулаа...


Юмны үнэ гэдгийг, өртөг өндөртэй гэхээрээ x = Purchasing Power Parity GDP / Nominal GDP нь өндөр, өртөг хямд гэхээрээ энэ тоо нь бага гээд бодоод үзсэн иймэрхүү тоонууд гарч байна...


Дэлхийн хамгийн *чинээлэг* улсууд (PPP GDP Per Capita-аараа

1. Катар
2. Лихтенштеин
3. Люксенбург
4. Сингапур
5. Норвег
6. Жерси
7. Күвеит
8. Брунеи
9. АНУ
10. Швецарь

PPP GDP per Capita-aaraa Монгол 136-д, Япон 30-д, Солонгос 33-т, Хятад 102т, Орос 56-д, Казахстан 74т явдаг юм байна.

Нэрлэсэн GDP per Capita-аараа болохоор Монгол 130-д, Япон 19т, Америк 11т, Солонгос 39д, Хятад 99т, Орос 57д, Казахстан 67-д явдаг юм байх.

Нэрлэсэн GDP per Capita нь, Монгол 1,900 доллар, Япон 42,500 доллар, Америк 47,100 доллар, Солонгос 20,300 доллар, Хятад 4,300 доллар (Монголоос 2.3 дахин их), Орос 10,600 доллар (Монголоос 5.6 дахин их), Казахстан 8,400 доллар (Монголоос 4.4 дахин их) юм гэнэ...

Ойр хавийнхаа улсуудад ч хол хаягдсан шинжтэй...
Дэлхийн хамгийн өндөр ДНБ-тэй харьцуулахад Монголын ДНБ нь 44-ний 1тэй тэнцүү. Хамгийн бага ДНБ-тэй харьцуулахад 11 дахин их. Дэлхийн дундажийн 40%-тай тэнцүү гэнэ. Дэлхийн дундаж хүрэхийн тулд дор хаяж 2 дахин их өсөх хэрэгтэй гэсэн үг үү?


За тэгээд үнийн асуудал.

Хамгийн өртөг ихтэй (аялалаар очиход дэмий) улсууд:

1. Швеицарь
2. Норвеги
3. Дани
4. Австрали
5. Люксенбург
6. Швед
7. Финлянд
8. Япон
9. Арабын Эмират
10. Франц

гэнэ. Монгол дээрээсээ 106-д (эдийн засгийн хөгжилтэйгээ харьцуулахад хамаагүй өртөг өндөр байгааз?), Япон 8д, Америк 26д, Солонгос 74т, Хятад 103т, Орос 77д, Казахстан 75д гэнэ ээ..

Дэлхийн дундажтай харьцуулахад, Монголын өртөгийн түвшин 96.6% буюу бараг л адилхан юм байна.

За даа ер нь л харьцангуй утгаараа өртөг ихтэй улс шиг санагдав...

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү...
Ямар ч байсан цагийг дэмий нөхцөөж чадлаа, ккк.

Ай Сакура... Юутай үзэсгэлэнтэй, үнэр тансаг вэ...

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Ай Сакура... Юутай үзэсгэлэнтэй, үнэр тансаг вэ...

Цэцгийн шид
Аяа эмзэгхэн дэлбээт цэцэг чи
Ариун ялдам үнэрийг түгээхээр
Аяар аяарханаар төлжин байна уу?
Амин хурын усаар тэтгэгдэн ургаж
Алсын сэвшээ салхинд туугдан
Анхилуун үнэрээ гайхуулна уу?

Таван хошуу үүсгэн байрласан
Таван ширхэг цагаахан дэлбээ
Талын сэвэлзүүр салхины аясаар
Тасарч газарт унах хүртлээ
Тансаг үнэрээ харамгүй тархаана
Танил инээмсэглэл нүүрэнд төрүүлнэ

Элдэв өнгөөр алаглах цэцэгст
Эрвээхэй дурлан эргэн хорогдоно
Энгүй сайхан үнэрт нь мансуурч
Эрээн зөгийнүүд дүүрэн дүнгэнэлдэнэ
Эрэвгэр хормойтой охид ч салахгүй
Эн тэрүүгээр шамбааралдан шавна

Хорвоогийн жамаар цэцэгс хагдрах ч
Хойтон жил дахиад л дэлгэрнэ ээ

Урин цаг
Эрхий дарам жижигхэн цагаан дэлбээнүүд
Эргэлдэн дээрээс над дээр бууна
Энэ тэрүүгээр замын хажуугаар
Энгэр газраар бүрхэн хунирна

Ирэх цагийн зөнг илтгэх хаврын цагт
Ишнээсээ тасран унах энэ дэлбээнүүд
Эрхгүй сэтгэлийг минь сэмрүүлэн хийснэ
Энэхэн зүрх минь чам руугаа яаран цохилно

Оронд нь ургах турьхан ногоон нахианууд
Охин үрийг минь санагдуулам өхөөрдөл төрүүлнэ
Урин цаг иржээ энэхэн дэлхий дээр
Учрах мөч ойртжээ энрхий хайртуудтайгаа

Таны нэр дээр хувьцаа байна уу?

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Таны нэр дээр хувьцаа байна уу?

Нөгөө таван толгойн хүвьцааг авсан эсэхээ эндээс шалгаж болно гэнэ ээ. Хэрэггүй хүмүүс нь над руу явуулчихаж болно шүү...

http://registration.schcd.mn/default.jsp

Криллээр бичих юм байна лээ шүү..

Үхлийн тоглоом

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

Эрүүл ухаантай хэн боловч дэлхий дээр цөмийн эрчим хүчний станц хэзээ ч барьж болохгүй газруудын тоонд Япон улсыг хамгийн түрүүнд бичих байсан биз ээ.

Японы хойг нь Номхон далайн галт уулаар хүрээлэгдсэн цагирган бүст оршдог. Уг бүс нь идэвхтэй олон галт уулаас бүрддэг бөгөөд Өмнөд ба Хойд Америк, Ази болон Зүүн Өмнөд Азийн арлуудыг хооронд нь холбосон хэлбэртэй.

Номхон далайн тектоникийн болон бусад төрлийн плитүүд ертөнцийн баруун зүгийг чиглэн нүүдэллэхэд энэ бүст газар хөдлөлтүүд болон галт уулын идэвхжлүүд ажиглагддаг. (Дэлхийн литосфер тектоникийн олон тооны плитүүдэд хуваагдана. Газрын хатуу хөрсийг бүрдүүлэгч чулуулаг бүрхүүлийг тектоникийн плит гэдэг аж. Манай гариг дээр том хэмжээний найман плит байдаг байна. Орч)

Япон улс тектоникийн дөрвөн плит дээр оршдог нь дэлхийн хамгийн аюултай бүсийн нэг гэсэн үг юм. Тэгсэн атлаа бусад орны адилаар эрчим хүчний гол эх үүсвэрээрээ цөмийн эрчим хүчийг сонгосон байдаг. Тэр бүү хэл, цөмийн хамгийн олон реактортой гурван орны нэг юм. АНУ-ын Эрчим хүчний яамнаас 2000 онд мэдээлсний дагуу америкчууд цөмийн 118 реактортой гэсэн бол Франц улс 72, харин Японы “Цагаан ном”-д тус улсыг 52 реактортой гэж дурджээ. Японы 52 реактор нь тус улсын эрчим хүчний 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг ба тэдгээрийг хэмжээгээрээ Калифорни мужийн дайтай бүст хооронд нь 150 орчим км-ийн зайтайгаар тархан байрлуулсан байдаг. Ингэхдээ голдуу далайн эрэг хавиар барьж байгуулсан нь далайн ус ашиглан реакторуудаа хөргөхөд дөхөм болгосных. Түүнчлэн олонх реакторыг газар хөдлөлтийн улмаас хагарсан газар дээр барьсан байдаг. Тэдгээр нутаг дэвсгэрт үе үе 7-8 баллын (Рихтерийн шаталбараар бол бүр ч өндөр хэмжээний) газар хөдлөлт болдог юм. Газар хөдлөлтүүд нь 10 хүрэхгүй жилийн давтамжтай. Ер нь дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт Японоос өөр геологийн аюултай хүчин зүйлстэй орон бараг байхгүй гэж хэлж болно. “Өнөөдрийн нөхцөл байдал их эгзэгтэй түвшинд байгаа гэж би боддог. Яг л амиа золиослогч камикадзе биеэрээ дүүрэн тэсрэх бөмбөг өлгөж хэзээ дэлбэрэхийг нь хүлээж байгаа мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн Кобэ их сургуулийн багш, газар хөдлөлт судлаач Кацухико Ишибаши хэлж байсан юм.

Өнгөрөгч зун би Сизуоки мужийн иргэдийн хүсэлтээр “Хамаока” нэртэй цөмийн эрчим хүчний станц дээр очлоо. Хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн гарах аюулын талаар мэдэхийг хүссэн иргэд санаачлага гаргаж намайг урьсан юм. Энэ аяллынхаа үр дүнгийн талаар би сүүлд хэвлэлийн бага хурлууд дээр танилцуулж байлаа.

“Хамаока” станц аюултай бүст оршдог. Энэ бүст эртнээс хүчтэй газар хөдлөлт болно гэж тандан “хүлээсээр” байдаг юм. Эрдэмтэд “Хамаока”-г Японы хамгийн аюултай станц гэж үздэг. Мужийн иргэдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлэхдээ би станцын талбайг бүтэн тойрч, газрынх нь чулуунуудаас дээж аван, хагарсан газруудыг нь судалсан юм.

Маргааш нь Сизуоки, Какегава мужуудын хотын зөвлөлийн зааланд хоёр удаа хэвлэлийн бага хурал явуултал миний зохион байгуулсан хуралд маш олон сурвалжлагч хүрэлцэн ирснийг хараад их гайхав. Тэдгээр сурвалжлагчаас яагаад хаа байсан Токиогоос дэлхийн газар зүй судлаач америк мэргэжилтний хуралд ирсэн талаар нь асуувал надад их сонин хариулт өгсөн юм. Өмнө нь гадаадын нэг ч мэргэжилтэн Япон улсын хувьд цөмийн эрчим хүч ямар аюултай болох талаар хэлж өгч байсан тохиолдол гарч байгаагүй учраас тэд ийн холыг зорьж ирсэн гэнэ. Хариуд нь би тэд нарт “Энэ аргыг “gaiatsu”-ийн хүч буюу гадны дарамт гэж нэрлэдэг. Америк эрдэмтэд ч бас тулгарсан асуудлуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулахыг хүсвэл өөрсдийнхөө өмнөөс гадаадын хүмүүсийг яриулдаг. Жишээ нь Америкийн сейсмологийн шинжлэх ухаанд тулгараад байгаа асуудлын талаар миний өмнөөс Ишибаши профессор ярина гэсэн үг” гэж тайлбарлаж өгсөн. Хэвлэлийн бага хурал дээр “Хамаока” станц ямар аюултай байдалд байгаа талаар геологийн нотлох баримтуудыг дэлгэн тавихад япон сэтгүүлчид ёстой мэл гайхсан нь харагдаж байсан юм. “Chubu Electric Company”-иас “Хамаока” станцыг байгуулж, удирдах хүсэлтээ гаргахдаа агаараас авсан газрынх нь зургийг хавсаргасан байв. Уг зурган дээрээс станцын талбай хагарсан газруудыг дайрсан байгаа нь тод харагддаг. Өөрөөр хэлбэл, “Chubu Electric Company” газар хөдлөвөл уг станц ямар аюултай үр дагавар авчрахыг эхнээсээ л мэдэж байсныг гэрчилнэ. Тийм ч учраас тэд цөмийн реакторуудаа газрын хагараагүй хэсэгт нь байрлуулсан байдаг юм билээ.

Дээрх компани өөрийн вебсайтдаа “Станц маань бат бөх хөрстэй газар баригдсан тул Рихтерийн шаталбараар 8.5 баллын хүчтэй газар хөдлөлтөд ч тэсч үлдэнэ” гэж бичжээ. Гэтэл станцын ойр орчимд явуулсан геологийн миний судалгаагаар станц баригдсан газрын хөрс нь маш их эвдэрсэн байгааг харуулсан юм. Газрын хөрснөөс нь хэсэгхэн хэмжээг буталж авахад элсэн чихэр шиг л миний гарын салаагаар гоожчихов. Үүнийг харсан сэтгүүлчид “Гэтэл эрчим хүчний компани бидэнд уг станцыг маш хатуу хөрстэй газар барьсан гэж хэлж байсан шүү дээ” хэмээн дуу алдацгаав. “Тэгээд хатуу байна уу” гэж намайг асуухад бүгд инээлдсэн юм.

Өнгөрөгч оны долдугаар сарын 7-нд Саппоро хотноо явагдсан Геодези, геофизикийн шинжлэх ухааны олон улсын холбооны зөвлөлгөөн дээр Ишибаши профессор зөвхөн Японд ч бус, дэлхийн хэмжээнд газар хөдлөлтөөс үүдэх цөмийн хор уршгийн талаар сэрэмжлүүлсэн мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр “Цөмийн төхөөрөмж суурилуулах төслүүдэд ашиглагдаж байгаа стандартууд нь учир дутагдалтай, хуучирсан гэдэг нь харагдаж байна. Цөмийн эрчим хүчийг ашиглаж буй орнуудын удирдлагууд газар хөдлөлтөөс болж цөмийн аюул нүүрлэх магадлалтай гэдгийг бодолцон бүх эрсдлүүдийг нягталж үзэж байх шаардлагатай” гэж хэлж байлаа.

Японы хамгийн сүүлийн томоохон осол нь 1999 оны есдүгээр сард Ибараки мужийн Токай хотын цөмийн эрчим хүчний станц дээр болсон юм. Энэ ослын дараахан станцын ойр орчимд амьдардаг иргэдийн сэтгэлийг тайвшруулахын тулд маш том, өндөр өртөгтэй Онцгой байдлын төвүүдийг барьсан байдаг.

Хамаокагаас хэдхэн км-ийн зайд байдаг нэг ийм төвөөр зочилсныхоо дараа би япончуудыг цөмийн аюул тулгарахад буюу реакторын хөргөх систем гэмтэн, түлш хайлж эхлэх үед чухам ямар арга хэмжээ авах талаар тодорхой төлөвлөгөөгүй ажилладаг юм байна гэдгийг ойлгосон юм. Түүнчлэн цөмийн эрчим хүчний станцуудад газар хөдлөлтөөс үүдэн гарах бас нэг аюулын талаар тус төвийн ажилтнууд ер дурссангүй. Хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд станцад хадгалагдаж буй хэрэглээ нь дууссан түлштэй усан сангуудын хөргөлтийн систем гэмтэх нэг аюул бий. Ингэсэн тохиолдолд уг түлш бүр гал гаргах хэмжээнд халах болно. Энэ үед цацрагийг нь агаар мандал руу гадагшлуулахаас аргагүйд хүрнэ хэмээн 2001 онд явуулсан Америкийн цөмийн эрчим хүчийг зохицуулах комиссийн судалгааны тайланд дурдсан байгаа. Хэрэв ийм зүйл тохиолдвол Чернобылиос ч хавьгүй аюултай гамшиг нүүрлэх магадлалтай. Станцын ажилчид ч Онцгой байдлын төвийн ажилтнуудын адилаар цацрагийн үхлийн тунг хүртэнэ. Онцгой байдлын төвд зочлох үеэр ажилтнууд нь надад нэг жижигхэн усны өрөө үзүүлээд ажилчдын биенд наалдсан цацрагийг энэ шүршүүр дор угааж ариутгах зориулалттайг тайлбарлаж өгч билээ. Гэвч цацрагтай агаараар амьсгалсан ажилчдад энэ ариутгал ямар ч нэмэр болохгүй гэдэг нь ойлгомжтой.

Цаашлаад тус төвийн ажилтнуудаас Кобэд болсон шиг хүчтэй газар хөдлөлт тохиолдож харилцаа холбоо, зам, усны шугам сүлжээ эвдэрвэл Сизуоки муж болон ойролцоох бүс нутагт оршин суугаа сая сая иргэнийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар нь асуулаа. Харамсалтай нь, тэд надад хариулж чадаагүй.

Өнгөрөгч онд Нью-Йоркийн иргэд Америкийн Холбооны онцгой байдлын албаны захирал асан Жеймс Ли Виттийг хөлсөлж цөмийн эрчим хүчний станцад осол гарсан тохиолдолд Засгийн газраас авах арга хэмжээний төлөвлөгөөнд үнэлгээ хийж өгөхийг хүссэн юм. Харин үнэлгээний тайлантай танилцсаны дараа иргэд бүгд цочирдолд орсон гэдэг. Учир нь Нью-Йоркоос ердөө 80 км-ийн зайд байрладаг “Indian Point” цөмийн эрчим хүчний станцад осол гарвал авах арга хэмжээний төлөвлөгөө гээч зүйл Америкийн Засгийн газарт ор тас байдаггүй аж. Японы Засгийн газар ч дээрдээд байх юм алга. Цөмийн ослыг хязгаарлах эсвэл огт гаргуулахгүй байх тал дээр тохирсон шийдвэр гаргахгүй л байна. Ерөөс ганц зөв бөгөөд үр дүнтэй арга нь цөмийн эрчим хүчийг огт хэрэглэхгүй байх явдал юм.

1980-1998 оны хооронд Америкийн “General Electric” компанид засварын ахлах инженерээр ажиллаж байсан Кеи Сугока байгууллагынхаа нэгэн нууцыг илчилснийхээ төлөө 1998 онд ажлаасаа халагдсан юм. 1989 онд мэргэжлийн хяналтынхан “General Electric”-ийн үйлдвэрлэсэн цөмийн реакторт шалгалт явуулж зөрчил байсныг илрүүлжээ. Гэтэл уг компани илэрсэн зөрчлүүдээ өөрийн түнш “Tokio Electric Power Company”-с нуусан гэдгийг Сугока илчилж Японы цөмийн эрчим хүчийг зохицуулдаг байгууллагуудыг сэрэмжлүүлсэн юм. Ийм мэдээлэл сонссон даруйдаа япончууд цөмийн эрчим хүчний бүх станцынхаа үйл ажиллагааг зогсоож, цөмийн эрчим хүчний салбартаа шинэчлэл явуулж байв. Сүүлд “General Electric”-ийн баримтуудтай танилцахад тухайн үед илэрсэн зөрчлүүдийнхээ талаар “TEPCO” компанид мэдэгдсэн байдаг юм билээ. “ТЕРСО” өөрөө л Японы холбогдох байгууллагууддаа энэ талаар мэдэгдэлгүй чимээгүй өнгөрөөчихсөн юм билээ.

Японы цөмийн инженер Ёичи Кикучи бас л илчлэгч нэгэн. Тэрбээр Японы цөмийн эрчим хүчний станцууд дээр аюулгүй байдал хэрхэн зөрчигдөж байгаа талаар надад биечлэн ярьж өгч байсан юм. Тухайлбал, реакторуудын байнгын чичирхийллээс болоод тэднийг хөргөх системийн шугамд үе үе цууралт үүсдэг аж. “Цөмийн эрчим хүчний компаниуд төрийн хяналтыг багасгаж, ашгаа нэмэгдүүлэхийн тулд аюултай тоглоомоор улайран наадаж байна” гэж надад бухимдангүй хэлж байлаа. Сугаока инженер ч түүнтэй санал нийлэн “Цөмийн эрчим хүчний бүх станцууд хуучирсан, шугам сүлжээнүүд нь байнгын өндөр хэм, хүчтэй цацрагийн нөлөөнд байдаг учраас элэгдэлд орсон зэрэг нь бүх асуудлуудын дотроос хамгийн чухалд тооцогдоно” хэмээсэн юм.

Сугаока, Кикучи хоёр жинхэнэ баатарлаг иргэд. Гэвч бусад илчлэгчдийн адил өнөөдөр тэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн хүмүүс болоод байна.

Америкийн хараат бус эрдэмтдийн баг “Цацраг ба хүн амын эрүүл мэнд” нэртэй төслийг хэрэгжүүлж байхдаа цөмийн эрчим хүчний станцуудын ойролцоо өсч торниж буй хүүхдүүдийн дөрвөн мянган сүүн шүдийг цуглуулсан байдаг. Эрдэмтэд эдгээр шүдийг шинжилж станцын хаягдалд их хэмжээгээр агуулагддаг стронций 90 хэмээх бодисын агууламжийг шалгахыг хүссэн юм.

Эхийнхээ хэвлийд байгаа хүүхдүүд ээжийнхээ уусан ус болон идсэн хүнсээр нь дамжуулан стронций 90 элементийг хүртчихдэг. Ерөөс цөмийн эрчим хүчний станцын ойролцоо амьдардаг хэн боловч бохир хүнс, ундны уснаасаа цацрагийн бага хэмжээний тунг байнга хүртэж байдаг юм. Хавдрын өвчлөл болон хүүхдийн эндэгдэл өндөр, мөн хүүхэд хэт бага жинтэй төрснөөсөө болоод сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн болох явдал элбэгшсэн нь олон жилийн турш цацрагт нэрвэгдэж байсантай холбоотой.

Асуудлын гол нь Японд цөмийн осол болох уу, үгүй юу гэдэгт биш юм. Хэзээ болох вэ гэдэг нь л чухал асуудал болоод байна. Осол болбол Япон улс Чернобылийн дараах ЗХУ шиг гендээ ноцтой хохирол учруулахуйц туяанаас үүдэлтэй төрөл бүрийн өвчлөлтэй орон болж хувирах болно. Хөдөө аж ахуйн салбар нь цацрагт бохирдсоноор хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, араасаа ядуурлыг дагуулна. Ингэсэн тохиолдолд энэ улсын эдийн засаг магадгүй хэзээ ч дахин сэргэж чадахгүйд хүрнэ.

Энэ мэт ноцтой асуудлууд Японыг эрчим хүчний станцуудаа нэн яаралтай байгалийн хий мэтийн малтмал түлшинд шилжүүлэхийг сануулж байна. Малтмал түлшинд шилжүүлэхэд шинээр станц барьснаас хамаагүй бага зардал гарна. Ингэхдээ хоолой татаж Сибирээс байгалийн хийгээ авбал хямд тусна. Америкийн цөмийн эрчим хүчний хэд хэдэн станц иргэдийн шахалтаар байгалийн хийн түлшинд шилжсэн юм.

Хамгийн сүүлд Колорадо мужийн “Forst St.Vrain” хэмээх цөмийн эрчим хүчний станц байгалийн хийн түлшинд шилжсэн. Энэ станц өдгөө өмнөхөөсөө хоёр дахин их эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Эрчим хүч нь чанартай, хямд өртөгтэй болсноос гадна мэдээж хэрэг цөмийн аюулаас айх зүйлгүй болсон.

Ер нь цөмийн эрчим хүчний аль ч станцыг өөр түлшинд шилжүүлж болно. Энэ нь шинэ станц барих нийт өртөгийн 20-30 хувьд нь л багтана. Учир нь газар нь бэлэн, үйлдвэр нь бэлэн, цахилгаан шугам сүлжээ нь ч бэлэн байгаатай холбоотой. Япон улс хойч үеэ, эдийн засгаа аваръя л гэж бодож байгаа бол нэн даруй цөмийн түлшнээс малтмал түлшинд шилжих цаг нь болсон.

Нийтлэлийг бичигч Лиюрин Море “Lawrence Livermore Nuclear Weapons Laboratory” хэмээх цөмийн зэвсгийн лабораторийн “Yucca Mountain” төсөл дээр ажиллаж байсан аж. Улмаар 1991 онд уг төсөл болон тус лабораторийнхны зүгээс шинжлэх ухаанд харш үйлдлүүд хийж байсныг нь илчилж байжээ. Лиюрин өдгөө цөмийн хор хөнөөлийг судалдаг олон улсын хараат бус мэргэжилтэн ба Калифорнийн Беркли хотын Экологийн комиссараар ажиллаж байна. Лиюрин Японд дөрвөн удаа очихдоо цөмийн хор хөнөөл, аюулгүй байдлын асуудал дээр тус улсын иргэд, эрдэмтэд болон албаны томоохон дарга нартай хамтран ажиллаж байжээ. Түүнтэй leurenmoret@yahoo.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой хаягаар холбогдож болох юм байна.

Нийтлэлийг бүрэн эхээр нь доорх сайтаас уншина уу

http://search.japantimes.co.jp/member/member.html?mode=ge...

Аавтай минь бүжиглээч

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Охин нь аавыгаа “сайхан баярлаарай” гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний нэвтрүүлэг гарч байна. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан гэсэн хэдий ч өрөөн дотроо хэд эргэснээ, цонхон дээр очиж гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хүрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урьдынхаас нэг л өөр, аль байдгаараа хичээж, гараа гарган бялуу, салатнаас авхуулаад бүгдийг өөрөө хийж, өнөө цагийн хүүхдүүд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлав аа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хүлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой гэж боддог байж.

Ээж маань харин утсаар ярьсангүй. За даа хэд хоногийн дараа “Ярих гэсэн чинь зав гардаггүй ” гэдэг ч юмуу ямар 1 юм хэлэх байх. Сүүлийн хэдэн жил нэг тиймэрхүү л байгаа. Өчигдөр оройхон хэдэн найзууд ирж баяр хүргээд, кино үзэхээр гарахад аав маань нэг л өө хайрласан, хармалсан харцаар харж “Миний охин болгоомжтой яваарай” гэсээр үлдсэн. Сая яагаад ч юм аавыгаа өрөвдөх шиг санагдлаа. Өнөөдөр аав маань ажлынхаа газрын үдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь зовоод байгаа бололтой, ээрээд л байсан. Манайх саяхан л элэг бүтэн, бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бүү мэд, намайг аравтай байхад ээж маань гадаад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очихоор болов. Гэтэл нөгөө гайтай виз гэдэг гардаггүй ээ. Эхний үед ээж маань өдөр алгасахгүй шахам ярьж гэр орноо цэвэр байлгах, аавыгаа, харж хандах, өөрөө ч удалгүй ирэх тухайгаа ярьдаг байсансан. Хааяа нэг хүнээр хэдэн төгрөг, хувцас хунар, чихэр явуулна. Мөнгийг нь мэдэхгүй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хүлхэж, гоё хувцас өмссөн ганган охин таваргадаг байждээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ээжийн минь ярих ч цөөрсөөр сүүлдээ төрсөн өдрөөр л нэг ярьдаг болж билээ. Гэтэл энэ жил төрсөн өдрөөр ч ярьсангүй. Хөөрхий аав минь өчигдөр “Утсаа чөлөөтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж байсан байхдаа. Аав ээж хоёр маань өндөр, нуруулаг, царайлаг, бас олон найз нөхөдтэй болоод тэрүү манайхаар их хүн орж гардаг, инээлдэж шуугилдсан сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн үдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Өвлийн өвгөн тэнд очсон хүүхдүүдэд бэлэг өгөөд л, томчууд тэнд бүжиглээд л... Тэгэхэд манай аав ээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гүн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээх нь цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан. Тэр хоёр бүжиг эргээд л эргээд л... Би тэр хоёрыгоо хараад “Энэ манай аав ээж хоёр” гээд л хавийн хүмүүст хэлээд л... бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “Одоо охиноо баярлуулна” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтран гулган тоглоод л... гоё байжээ. Бараг энэ үе бидний хамтдаа байсан хамгийн сүүлчийн мөч байх. Тэрнээс хойш аав маань тэр үдэжлэгтээ яваагүй юм. Энэ жил бүр эртнээс үглэж, хэлж байж, зарим юман дээр “Намайг ингэвэл та үдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арай хийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын өмнө дөө би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мөнгийг миний нэр дээр хадгалсан хадагламжийн дэвтэр, бас нэг захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг үзэх үзэл, аавыгаа үнэлэх үнэлэмжийг орвонгоор нь өөрчилсөн юм даа. Тэр захианд ээж маань хүний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн дор хэрхэн амьдарч байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгүй боллоо гэхэд ямар хэцүү байснаа хүртэл бичиж. Энэ хүртэл уншиж байхдаа би ээжийгээ өрөвдөж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хүний нутагт таних мэдэх хүнгүй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн ч боловч сайн хүн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн хүнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр өөрийгөө олиггүй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн байнга мэдэрч байгаа хэдийгээр дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.
Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад, гэхдээ үүнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгүй болсныгоо аавд минь хэлсэн байсан юм. Захианы төгсгөлд чамд хэлэхэд хичнээн охиноо өөр дээрээ авч энэ сайхан газарт өсгөж хүмүүжүүлмээр байна. Чамайг охиныхоо ирээдүйг бодоод зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Энэ хүртэл уншаад би аавыгаа их өрөвдсөн. Муу аав маань аль дөрвөн жилийн өмнө энэ захидлыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгүй л юм даа. Зарим аавууд иймэрхүү юм болоход амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хүүхэд болоод л, үр хүүхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгүй юм. Харин ч улам бүр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Өчигдөр аав маань ”Миний охин хүний зэрэгт хүрэх нь яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгүйгээр өнчин юм шиг л байгаа байхдаа” гэж байсан. Бодвол “Нээрээ сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх. Үгүй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгүй. Өд сөд нь ургаад, цаг нь болохоор ямарч ангаахай үүрээ орхин нисдэгийн адил нэг л өдөр нисэх л болно. Түүнээс биш адил илүү дээр, энэ арай илүү дээр , тэр нь арай тансаг гоё тансаг гэж таныг орхихгүй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хүн болгон төрүүлснийг нь бодоод буруутгаж чадахгүй нь. Буруутгалаа гээд бүх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болох л байсандаа... Одоо би тэс өөр юм хүсэж байна. Бүр асар ихээр хүсэж байна. Хэн нэгэн танихгүй эгч аавтай минь бүжиглээсэй гэж. Бүр эргэлдэнхэн эргэлдэнхэн бүжиглээсэй. Усыг эргүүлэхээр цацардаг шиг аавын минь сэтгэл доторхи гунигыг гадагшаа гартал эргэлдэж бүжиглээсэй. Би ингэж л хүсэж байна.
Үнэхээр шүү....

Ботгоо голсон ингэнд ботгыг нь авахуулах гэж хуурын аялгуунд хөслөхөд, хөөрхий ингэ том том нулимс бөнбөрүүлэн байж ботгоо үнэрлэж байгаа тухай зурагтаар гарсаар байлаа... 

Бөгтөр охин

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Бөгтөр охин

Бидний дунд нэгэн охин амьдардаг байлаа. Тэрээр бага байхдаа бидэнтэй адилхан жирийн л хүүхэд байлаа. Түүний гэрэл цацарсан инээд, тэгшхэн шүд, хүүхдийн гэнэн томоогүй аашинд хүн бүхэн л татагддаг байв. Охин их сургуулиа төгсөх жилээ нижгэр сайхан хурим хийж билээ. Миний хувьд түүнийг шохоорхохоос илүү юу ч хийж чадаагүйгээсээ түүнийгээ өөр хүнд алдсан юм.

Одоо хэдэн хүүхдийн ээж болсон тэрээр сайхан л амьдарч яваа гэдгийг сонссон болоод нэг талаар сэтгэл өег байдаг ч насан туршдаа зөвхөн чамд л сайн сайхныг ерөөж амьдрах юм гэж хэн мэдлээ дээ.

Энэ зун би чамтайгаа санаандгүй таарлаа. Чиний минь гэрэлтсэн алаг нүд холын холд очин, чи үл мэдэг ядарсан гэлтэй, бас чиний биеээ авч яваа байдал өмнөхөөсөө тэс өөр нь нэг л хачин.

Чамтай энэ олон жил юу ч ярьж чадаагүйгээ нөхөх гэсэн мэт намайг чам руу хандахад чи минь өөрөөсөө ичингүйрэн цааргалсан янзтай надаас холдон одлоо.

Би яг тэр л газраа хэдий удаан зогссоноо ч мэдсэнгүй, намар, өвөл, хавар, зун дахиад л намар ирж дээ...

Харин энэ удаа чиний минь харц өмнөхөөсөө сэргэлэн байсан тул би чамтайгаа хүүрнэж эхэллээ.

Чи минь сайн уу , одоо яаж шүү аж төрж байна даа?
-Би сайн, нээрээ найз нь ээж болсон. Сайхан амьдарч байна аа. Энэ хэдэн хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн л байна даа. Бага байхдаа энэ дэлхий уудам байна, хийх зүйл ч их байна, тэгээд зурагчин болоод энэ тэрүүгээр аялаад л олон сайхан сайхан орноор явж, олон гоё зурагнуудтай болно, олон ч найз нөхөдтэй болно хэмээн их боддог байж билээ.

Гэтэл эргээд хартал би зүгээр л ээж л байсан байна, гэхдээ сайн ээж байсан гэж боддог. Харин хамгаас хайрт хань минь миний залуу сайхан байсныг огт мартсан юм шиг, би түүний хувьд зүгээр л эд хөрөнгө нь болсон байх юм. Гомдмоор байдаг ч одоо яая гэх вэ дээ, эх хүн, ээж хүн энэ хорвоо дээр үр хүүхдийнхээ төлөө л бууж ирдэг юм байлгүй дээ.

- хн, чи ч гал цогтой сайхан хүүхэн байж билээ, чиний тас тас хийх инээдэнд би их дуртай байж билээ,

- Тийм үү. би чамайг байдаг гэж мэддэг ч үгүй байсан. Дурлал гэдэг чинь угаасаа боломжгүй бүхний араас амиа өргөн гүйдэг болохоороо, нэг талаар өөрөө өөрийгөө гээх урлаг юм уу даа, байгаа бүхнээ хайртынхаа өлмийд өргөөд л өөрөө түүний нэг хэсэг болж орхих юм.

- Чи минь хамгаас үзэсгэлэнтэй хэвээрээ л байна шүү дээ, яагаад байна найздаа хэлээч?

- Би чинь одоо ийм болсон. Хар даа. Миний нуруу нэг ийм бөгтөр л болоод л байна. Яагаад ийм болсноо ердөө ч ойлгохгүй юм. Манай гэрийнхэн дотор над шиг хүн алга, азаар хүүхдүүд минь ч зүгээр байна, Одоо намайг ийм бөгтөр болсноос хойш би ханийнхаа хувьд ёстой л шүүр барьсан эмгэн болж харагддаг байх гэдгээс санаа зовох юм. Ямар сайндаа л үүр цүүрээр ингэж ганцаараа суух вэ дээ. Гадаа гараад сэрүүн агаар үнэрлээд л, холын холд байгаа одод руу хараа билчээн сэтгэлийн гүндээ нисэн одох л жаргал болж дээ.

- Нээрээ чи нисэхийг хүсэж байна уу, тэгвэл гараа нааш нь өг дөө.

Би түүнд гараа өглөө. Хамгаас энхрийхэн халуун дулаан гар намайг тэврэн авч тэнгэр өөд нислээ. Салхи татуулан дээшилсээр л байлаа, хараа хүрэмгүй өндрийн өндөрт ч би юунаас ч айлгүй, түүний энгэрт наалдан улам шурган эрхэлж байлаа. Над руу харах тэр харц, сэтгэл зоволтгүй ээ чи энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн минь шүү хэмээн энхрийлэн элбэх мэт ээ.

Өндөрт гарсан хүн даардаг гэлцдэг гэтэл би даарсан ч үгүй, холын холд дээдийн дээдэд очсон хэрнээ, гүний гүнд бүхний гүнд нэвтрэн орсон мэт аз жаргал, баяр баясгалан энэ бүхнийг хэмжээлшгүйгээр мэдэрч байх нь гайхалтай.

....Дор тэртээ дор нэгэн жаахан охин тоглон наадна, тэрээр сайн ээж болох гэсийн хэмээхэд өөрөө хүүхэд байж яаж ээж болох гээ вэ хэмээн хэн нэгэн хүүрнэнэ.

....Нэгэнтээ шувууны дүрд хувилан энэ замбуулинд бууж ирэхдээ хайрын өмнө өвдөг нугаран хэн байснаа хүртэл мартсан аж.

.... Нэгэн удаа гэрээ цэвэрлэж байгаад тавилганыхаа араас зөндөө их зулгарсан өд сөд олоод учиргүй их уйлж байж билээ, зүгээр л сэтгэл өмрөн тэр шувууны жигүүрийг хугалсан юм шиг шаналалд автаж байлаа.

... Голын эрэг дээр эрхлэн наадах бяцхан хүүхдүүд, нэгэн жаал гол руу унахад хэдий нь хүсэл сэтгэл минь түүнийг гаргаж авахаар усанд шумбан байсан юм.

Ингээд л би энэхүү орчлонд эх хүн болж ирээд одоо нисэн байна даа.

Дотор хүн маань хань маань унтаж байна, тэрээр миний бөгтөр нуруу түүний хувьд юу ч биш байдаг аж. Гагц хүү миний бодол л түүнийг минь надаас холдуулах шалтгаан байж шүү дээ.

Би хорвоогийн олон зүүн сайн сайхан бүхний дотроос өөрт хамаатай бүхнээ уудлан уудалнам.

Баяр хөөр дүүрэн би гунигын манангаа үлдэн хөөн, бөгтөр дээрээс минь жигүүр задран гарч буйг мэдэрнэм. Тийм ээ, би та нарын хайртай хүн байсан даа баяртай байна, газар дэлхийн бөгтөр охин би тэнгэрийн нэгэн дагина болоод одоо холын холдоо нисэн одьё доо.

Хэзээ нэгэн цагт би хэрэгтэй
болсон цагт өр зүрхнээсээ хайгаарай, тэнд миний хайр хязгааргүй далай адил халгин залгин хүлээж байна би нислээ. холын холд бас гүний гүнд.

Охин үрээ хайрла

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла!
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла!
Охин үрээ хайрла!
Үүл усаа хураадаг шиг хайрла!
Охин үрээ хайрла!
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла!
Охин үрээ хайрла!
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла!
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!    

Сонирxосон нэг нь үзээд алдаарай

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
http://www.fondazionesanraffaele.org/International_post_d...

List of mammals in Mongolia

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
Монголын хөхтөн амьтад


Шавьж идэштэний баг Insectivora (Insect-Eaters)

Зарааны овог Erinaceidae (Hedgehogs, Moonrats)
Дагуурын зараа Hemiechinus dauricus (Daurian Hedgehogs)
Дэлдэн зараа Hemiechinus auritus (Long-eared or desert Hedgehogs)

Чацуулины овог Talpidate (Moles and desmans)
Алтайн чацуулин Talpa altaica (Siberian mole)

Атаахайн овог Soricidae (Shrews)
Бэсрэг атаахай Sorex daphaenodon (Long toothed shrew)
Тавшгай атаахай Sorex vir (Flat-skulled shrew)
Дааган атаахай Sorex caecutiens (Laxman's shrew)
Өөдсөн атаахай Sorex minutissimus (Least or Siberian shrew)
Цармын атаахай Sorex tundrensis (Borel shrew)
Хэвлүүн атаахай Sorex araneus (English or Eurasian common shrew)
Тэгш атаахай Sorex isodon (East-Siberian shrew)
Хонин атаахай Sorex minutus (Lesser shrew)
Усчин гэрэлзгэнэ Neomys fodiens (water shrew)
Малтаахай жөвүү Crocidura suaveolens (Scilly shrew)

Сарьсан далавчтаны баг Chiroptera (Bats)

Багваахайн овог Vespertilionidae (Vesper bats)
Усны багваахай Myotis daubentoni (Daubenton's bat)
Сахалт багваахай Myotis mystacinus (Whiskered bat)
Ойн багваахай Myotis brandtii (Brandt's bat)
Жижиг соотон багваахай Plecotus auritus (Common bat)
Том соотон багваахай Plecotus austriacus (Grey long-eared bat)
Бүрэнхийн соотон багваахай Nyctalus noctula (Great bat)
Дорнын сармаахай Vespertilio superans (Eastern bat)
Буурал сармаахай Vespertilio murinus (Red bat)
Бор турсаахай Pipistrellus savii (Savi's pipistrelle)
Умрын сарсаахай Eptesicus nilssoni (Northern bat)
Говийн сарсаахай Eptesicus gobiensis (Gobi-desert bat)
Хожуу сарсаахай Eptesicus serotinus (Rattlemouse)

Туулай хэлбэртний баг Lagomorpha (Rabbits)

Үхэр оготны овог Ochotonidae (Rock conies, whistling hares)
Асганы огдой Ochotona hyperborea (Northern pica)
Дагуурын огдой Ochotona daurica (Daurian pica)
Үхэр огдой Ochotona pallasi (Pallas' pica)
Тагийн огдой Ochotona alpina (Altai pica)

Туулайн овог Leporidae (Hares and rabbits)
Бор туулай Lepus tolai (Tolai hare)
Чандага туулай Lepus timidus (Mountain hare)

Мэрэгчдийн баг Rodentia (Rodents)

Хэрмийн овог Sciuridae (Squirrels)
Бараан хэрэм Sciurus vulgaris (Brown squirrel)
Замба жирх Tamias sibiricus (Sibirian chipmunk)
Алтайн тарвага Marmota baibacina (Altai marmot)
Монгол тарвага Marmota sibirica (Sibirian marmot)
Урт сүүлт зурам Citellus undulatus (Long-tailed suslik)
Дагуур зурам Citellus dauricus (Daurian suslik)
Бозлог зурам Citellus pallidicauda (Gobi suslik)
Халтар зурам Citellus erythrogenus (red-cheeked suslik)
Гозоорой зурам Citellus alaschanicus (Alashan suslik)

Олбийн овог Pteromyidae (Flying squirrels)
Хөхвөр олби Pteromys volans (Flying squirrel)

Минжийн овог Castoridae (Beavers)
Азийн минж Castor fiber (Eurasian beaver)

Оготны овог Cricetidae (Hamsters)
Орог зусга Phodopus campbell (dwarf hamster)
Элсний зусга Phodopus robolrovskii (Roborowsky's dwarf hamster)
Хөх шишүүхэй Cricetulus barabensis (Striped hamster)
Байгал шишүүхэй Cricetulus pseudogriseus (Transbaikal hamster)
Бүрдийн шишүүхэй Cricetulus sokolovi (Sokolov's hamster)
Говийн шишүүхэй Cricetulus obscurus (Gobi hamster)
Урт сүүлт шишүүхэй Cricetulus longicaudatus (Long-tailed hamster)
Бор шишүүхэй Cricetulus migratorius (Grey hamster)
Цомч шишүү Allocricetulus curtatus (Mongolian hamster)
Сохор номин Myospalax aspalax (Daurian zokor)
Манж номин Myospalax psilurus (Manchurian zokor)
Дорнын сохдой Ellobius orientalis (Oriental mole-vole)
Зээрд сохдой Ellobius tancrei (Mole lemming)
Заарт ондоотор Ondatra zibethicus (Muskrat)
Хадны барагчин Alticola argentatus (Royle's mountain vole)
Соён барагчин Alticola macrotis (Large-eared vole)
Говь-Алтайн барагчин Alticola barakshin (Gobi-altai mountain vole)
Тавшгар барагчин Alticola strelzovi (Flat-headed vole)
Ойн хүрэн оготоно Clethrionomys rufocanus (Grey sided vole)
Ойн улаан оготоно Clethrionomus rutilus (Northern red-backed mouse)
Овын хөх оготоно Lagurus lagurus (Steppe lemming)
Овын шар оготоно Eolagurus luteus (Yellow steppe lemming)
Тангад овол Eolagurus przewalskii (Przewalski's lemming)
Тайгын хөхвөлжин Myopus schisticolor (Wood lemming)
Усч оготоно Arvicola terrestris (Ground vole)
Хэргэлзий оготоно Microtus gregalis (Narrow-sculled vole)
Өргөөнч оготоно Microtus fortis (Reed vole)
Ширгийн оготоно Microtus maximowiczii (Maximovich's vole)
Зүлгийн оготоно Microtus limmophilus (Meadow vole)
Мэхээрч оготоно Microtus oeconomus (Root vole)
Монголын оготоно Microtus mongolicus (Mongolian vole)
Сархитгана оготоно Microtus arvalis (Common vole)
Баргар оготоно Microtus agrestis (Short-tailed vole)
Цайвар үлийч Lasiopodomys brandtii (Brandt's vole)
Үлийн бор оготоно Lasiopodomys mandarinus (Mandarin vole)
Сухайн чичүүл Meriones tamariscinus (Tamarisk gerbil)
Хул чичүүл Meriones unguiculatus (Mongolian gerbil)
Шаргал чичүүл Meriones meridianus (Midday gerbil)
Морин чичүүл Rhombomys opimus (Great gerbil)

Хулганын овог Mulidae (Mice)
Чигчий хулгана Micromys minutus (Harvest mouse)
Хээрийн хулгана Apodemus agrarius (Striped field mouse)
Азийн хулгана Apodemus peninsulae (Korean field mouse)
Бор саарал харх Rattus norvegicus (Norway rat)
Гэрийн хулгана Mus musculus (House mouse)

Унтаахайн овог Gliridae (Dormice)
Ойн унтаахай Dryomys nitedula (Forest dormouse)

Хулганцарын овог Sminthidae (Birch mice)
Талын хулганцар Sicista subtilis (Souther birch mouse)

Алагдаагын овог Dipodidae (Jerboas)
Шивэр алагдаага Allactaga sibirica (Siberian jerboa)
Говийн алагдаага Allactaga bullata (Gobi jerboa)
Давжаа алагдаага Allactaga elater (Little jerboa)
Өмнөговийн алагдаага Allactaga balicunica (South Gobi jerboa)
Зэгэл алагдааганцар Pygerethmus pumilio (Little earth hare)
Монгол даахай Stylodipus andrewsi (Mongolian jerboa)
Зүүнгар даахай Stylodipus sungorus (Zungarian jerboa)
Элсч савгадай Dipus sagitta (Hairy-footed jerboa)
Шилийн савгадай Dipus halli (Three-toed Jerboa)
Тавруу атигдаахай Cardiocranius paradoxus (Satunin's jerboa)
Элсний тажигдаахай Salpingotus kozlovi (Kozlov's pygmy jerboa)
Өөхөн сүүлт атигдаахай Salpingotus crassicauda (Thick-tailed pygmy jerboa)
Соотон алагдай Euchoreutes naso (Long-eared jerboa)

Мах идэштэний баг Carnivora (Carnivores)

Нохдын овог Canidae (Canids, dogs)
Саарал чоно Canis lupus (Grey wolf)
Шар үнэг Vulpes vulpes (Common fox)
Хярс Vulpes corsac (Corsac fox)
Төвд үнэг Vulpes ferrilata (Tibetan fox)
Цөөвөр чоно Cuon alpinus (red dog)
Загал элбинх Nyctereutes procyonoides (Raccoon dog)

Баавгайн овог Upsidae (Bears)
Хүрэн баавгай Upsus arctos (Brown bear)
Мазаалай Upsus gobiensis (Gobi bear)

Суусрын баг Mustelidae (Mustelids)
Ойн булга Martes zibellina (Sable)
Хадны суусар Martes foina (Beech marten)
Нохой зээх Gulo gulo (Wolverine)
Модны үен Mustela sibirica (Siberian weasel)
Солонго үен Mustela altaica (Alpine weasel)
Цагаан үен Mustela erminea (Common weasel)
Хотны үен Mustela nivalis (Least weasel)
Өмхий хүрэн Mustela eversmanni (Eversmann's polecat)
Усны булга Mustela vison (Mink)
Эрээн хүрэн Vormela peregusna (Marbled polecat)
Дорго Meles meles (Badger)
Халиу Lutra lutra (Common otter)
Муурын овог Felidae (Cats)
Цоохор ирвэс Uncia uncia (Snow leopard)
Шилүүс Felis lynx (Lynx)
Мануул Felis manul (Manul cat)
Цоохондой Felis lybica (wild cat)

Битүү туурайтаны баг Perissodactyla (Odd-toed mammals)

Адууны овог Equidae (Horses)
Тахь Equus przewalskii (Przewalskii wild horse)
Хулан Equus hemionus (Asiatic wild ass)

Тэмээний овог Camelidae (Camels)
Хавтгай Camelus bactrianus ferus (Bactrian wild camel)

Салаа туурайтаны баг Artiodactyla (Artiodactyles)

Гахайн овог Suidae (pigs)
Зэрлэг гахай Sus scrofa (Wild boar)

Бугын овог Cervidae (Deers)
Хүдэр Moschus moschiferus (Musk-deer)
Халиун буга Cervus elaphus (Red deer)
Бор гөрөөс Capreolus pygargus (Roe deer)
Хандгай Alces alces (Mooses)
Цаа Rangifer tarandus (Reindeer)

Тугалмайтны овог Bovidae (Hollow-horned ruminants)
Хар сүүлт Gazella subgutturosa (Goitred gazella)
Цагаан зээр Procapra gutturosa (Mongolian gazella)
Бөхөн Saiga tatarica (Antilope)
Янгир Capra sibirica (Siberian ibex)
Аргал Ovis ammon (Wild sheep)

高濃度の汚染水 流出が止まる

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
東京電力によりますと、福島第一原子力発電所2号機のピットと呼ばれる施設で続いていた、高濃度の放射性物質で汚染された水の海への流出は、ピットの下に 水ガラスという特殊な薬剤を注入した結果、6日午前5時38分ごろ、止まったことを確認したということです。東京電力では、流出を止めたことにより、別の 場所から新たに漏れ出していないか、確認を急ぐとしています。

福島第一原発2号機のピットと呼ばれる施設では、今月2日、高濃度の放射性物質に汚染された水が海に流出しているのが見つかり、東京電力が流出を止めるた めのさまざまな対策を取るなか、汚染された水は配管の下にある石を詰めた層にしみだし、ピットを通じて海に流出している可能性が高まりました。このため東 京電力は、5日から6日にかけて、石を詰めた層まで通じる穴を8つ掘って、そこから「水ガラス」と呼ばれる特殊な薬剤を1500リットル流し込み、水の通 り道を塞ぐ作業を続けていました。その結果、6日午前5時38分ごろ、ピットの側面のコンクリート部分からの流出が止まったことを確認し、その場所を撮影 した写真を公開しました。東京電力では、流出を止めたことにより、別の場所から新たに漏れ出していないか、確認を急ぐとしています。

(NHK 2011年4月6日付)

Товч орчуулга:
Фүкүшимагийн АЦС-ын цацраг идэвхт бодисоос бохирдсон ус алдагдаж байсан хэсэг рүү "усан шил" хэмээх бодис цутгах ажил амжилттай болж ус алдагдал нь зогссон байна.

Далайн усны бохирдлын талаар олдсон мэдээллүүд

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
-Фүкүшимагийн АЦС-ын талбай дэвсгэрт байгаа өндөр төвшний цацраг идэвхт бодисоор бохирдсон ус нийт 60 мянган тн болох тухай 5-ны өдөрт тодорсон.
-АЦС-ын 2-р блокийн хавьд далайн уснаас улсын стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээний 7 сая 500 мянга дахин болох 300 мянган Bq цацраг идэвхт иод илэрсэн тухай "Тохио цахилгаан эрчим хүч" компани мэдээлэв. АЦС-аас 15 км-ийн зайд оршин далайн уснаас илэрсэн цацраг идэвхт иодын хэмжээ нь 19 Bq байв.
-Францын Улсын шинжлэх ухаа судлалын төв бохирдсон ус нь хойд ба урд чиглэлээр тархаж дараа нь баруун ба зүүн чиглэлд тархах шинжтэй хэмээн төсөөлөл боловсруулсан байна.
-Ибараги мужийн Кита-ибараги хотод агнасан зарим төрлийн загаснаас 526 Bq/кг цацраг идэвхт цези илэрсэн тул загасчид өөрийн санаачилгаар загас агнах ажлаа түр зогсоож байна.
-Өнөөг хүртэл загасанд зөвшөөрөгдөх цацраг идэвхт иодын хэмжээний журам байгаагүй байсан тул хүнсний ногоотой адилхан хэмжээ буюу 2000 Bq/кг гэсэн тоо хэмжээг баримтлах тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Эдано мэдээлэв.
-4-ний өдөр ус алдагдаж байгаа хэсэгт өндөр молекулт полимер зэрэг бодис чихсэн хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй.
-АЦС-ын цахилгаан кабул нэвтрүүлдэг туннелийн доор хайргатай давхарлагаас ус алдагдаж байгаа юм.
-5-ны өдрөөс хайргын давхарлага руу хатууруулах бодис цутгах ажлаа хийж эхэлсэн. "Токио цахилгаан эрчим хүч" компани өдөр хийсэн туршилтаар тодорхой үр дүнд хүрч байгааг мэдсэн тул цутгах ажлаа үргэлжлүүлнэ гэж дурдав.
-Бохирдсон усыг хийхэд ашиглах гэж байгаа 10 мянга гаруй тн усыг багтаах чадамж бүхий мэгафлот хэмээх хиймэл арал 5-ны үдэш Шизүока мужаар Фүкүшима муж руу мордов.
-Цези гэх мэтийн цацраг идэвхт бодис бол жилийн дараа Номхон далайн зүүн чиглэл рүү тархаж 2 мянган км-ийн зайтай газар хүрэх магадлалтай хэмээн Японы Атомын эрчим хүч судлах боловсруулах нийгэмлэгийн мэргэжилтэн төсөөлөл хийж байна.

XЭМЖЭЭ

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако

1 Нэг
10 Арав
100 Зуу
1,000 Мянга
10,000 Түм
100,000 Бум
1,000,000 Сая
10,000,000 Живаа
100,000,000 Дүнчүүр
1,000,000,000 Тэрбум
10,000,000,000 Их тэрбум
100,000,000,000 Наяд
1,000,000,000,000 Их наяд
10,000,000,000,000 Маш дэлгэмэл
100,000,000,000,000 Их маш дэлгэмэл
1,000,000,000,000,000 Тунамал
10,000,000,000,000,000 Их тунамал
100,000,000,000,000,000 Ингүүмэл
1,000,000,000,000,000,000 Их ингүүмэл

ХЭМЖҮҮРИЙН НЭГЖҮҮД
1 Тохой 32 сантиметр
2 Алд 160 сантиметр
3 Хос алд 3 метр 20 сантиметр
4 Газар 576 метр
5 Хувь 5, метр 76 сантиметр
6 Мод
7 Өртөө 30 км

АЛТ, МӨНГӨНИЙ НЭГЖҮҮД
Фун 0,375 грамм буюу 375 милли грамм
Цэн 3,75 грамм
Лан 37,5 грамм
Жин 600 грамм

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ТАКҮО КИДОКОРОТОЙ ярилцлаа.

-Ноён Элчин сайд аа, Японд газар хөдөлж олон мянган хүн амь эрсэдсэнд манай сонины хамт олон гүн эмгэнэж байгааг минь хүлээн авна уу. Одоо нөхцөл байдал дээрдэж байна уу?

-Баярлалаа, монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж их үнэн үг хэлснийг би хүлээн зөвшөөрдөг. Харин энэ үгэндээ монголчууд маань их үнэнч бөгөөд, зовох цагт хүний сайн нөхөр байж чаддагийг би Элчин сайдын хувьд өөрийн биеэр харж мэдэрлээ. Япон бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг улс. Гэхдээ саяынх шиг есөн магнитут бол урьд өмнө болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт. Үүнийг манай улсын Ерөнхий сайд Наота Канн “Японд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдож байгаа хамгийн том гамшиг, гарз хохирол” гэж хэлсэн.

Үнэхээр тийм л дээ, та бид хоёрыг уулзахаас өмнөх гуравдугаар сарын 30 өдрийн 18 цагийн байдлаар миний авсан албан ёсны мэдээгээр бол газар хөдлөлт, цунамигийн улмаас 11258 хүн нас барж, 16344 сураггүй алга болж, 2777 бэртэж, гэмтээд байна. Хоргодох байранд 17765 хүн байна. Энэ бол нөхөж баршгүй гарз юм. Олон мянган иргэнээ алдаж байгаа ч гэсэн, нуранги дороос 26685 хүнийг авраад байгааг хэлье. Одоогоор ажлууд хэвийн горимдоо орж, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж, зарим зам харгуйг нээгээд байна.

-Үйл явдал нь Японд болсон ч, үр дүн, хохирол нь дэлхийн хэмжээнийх учраас олон орон тусалж, дэмжиж байх шиг байна, тийм үү?

-Тусалж дэмжихээ илэрхийлсэн 134 улс, олон улсын 39 байгууллага байна. 23 улс тусгай аврах баг илгээж, 28 улс эд бараа, материалаар тусаллаа. Монгол Улсын хувьд мөнгөн тусламж үзүүлж, дулаан хөнжил зэрэг эд бараа явуулж, бас аврагчдаа илгээсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бүх талаар тусалж, дэмжиж байна. Хамгийн гол нь тусламж илгээх шийдвэрийг богино хугацаанд гаргаж, шуурхай хэрэгжүүлсэн. Японд газар хөдлөлт гуравдугаар сарын 11-ний өдөр болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаж явсан. Тэр даруй Говь-Алтайгаас надтай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлсэн. Дараа нь Японд туслах маш хүчтэй санаачилга өрнүүлсэн. Мөн газар хөдөлсөн өдрийн орой Гадаад харилцааны сайд Г.Занданшатар надтай утсаар ярьж бүх талаар туслахаа мэдэгдсэн. Маргааш өглөө нь Засгийн газар ээлжит бусаар яаралтай хуралдаж нэг сая ам.доллар, 2500 ширхэг дулаан хөнжлөөр туслах шийдвэр гаргаж, Япон руу илгээсэн. Ингэж шуурхай ажилласан Монголын Засгийн газарт Японы ард түмний өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Бүр чин сэтгэлээсээ шүү.

-Японд туслах аян зөвхөн Засгийн газрын төвшинд гэлтгүй, Монгол даяар өрнөсөн?

-Тийм ээ, төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэн цалингаасаа тусалсан. Бүр таван өдрийн цалингаа хандивласан хүмүүс ч бий. Улаан загалмайн нийгэмлэгийн 33 салбар, “ХААН” банкныхан хамтран хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулж, нийт 63 мянган хүний хандив, тусламж дамжуулсан. Дархан хотод гэхэд асрамжийн газрын хүүхдүүд Японд туслах хөдөлгөөн өрнүүлж зарим хүүхэд “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгодог 21 мянган төгрөгөө бүгдийг нь өгсөн. Нэг малчин айл 36 км замыг мориор туулж сумын төвдөө ирээд банкаар мөнгө гуйвуулсан тухай сонссон. Японд бол 36 км урт замыг мориор туулна гэж бараг байхгүй, хурдан галт тэргээр л явна. Энэ бүхнийг сонсоод заримдаа монголчуудын сэтгэлийн өмнө мэхийж ёсолмоор, бүр уйлмаар сэтгэгдэл төрж байснаа хэлье. Монголчуудын энэ их сэтгэлээс гадна бэлэн болон бараа материалаар өгсөн тусламжийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй. Эцэслэж гаргасан тоо ч хараахан алга. Гэхдээ багцаагаар хэлэхэд монголчууд маань гурван сая гаруй ам.долларын тусламж үзүүлээд байна. Үүнээс гадна Японд газар хөдөлснөөс хойш өнөөдрийг хүртэл өдөрт доод тал нь 10-аад хүн надтай уулзаж, эмгэнэл илэрхийлж байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд байсан Д.Содном гуай гээд бараг 700-гаад хүн ирлээ. Яаман дээрээ тав хоног эмгэнэлийн дэвтэр ажиллуулахад 170 гаруй хүн ирж чин сэтгэлийн үгээ бичсэн байх жишээтэй.

-Японд газар хөдлөлт болсонтой холбоотойгоор олон монгол хүн эх орондоо ирсэн. Зарим нь Япон руу буцах гэж байгаа байх. Тэдэнд Элчин сайдын яамны зүгээс анхааруулж хэлэх зүйл бий юү?

-Яг газар хөдлөлтийн үеэр Японд оюутнуудын амралт эхэлсэн байсан. Амралтаа тааруулж, бас газар хөдлөлтөөс болгоомжилж олон оюутан ирсэн байх. Тэднийг буцахад ямар ч саадгүй. Японд сурдгийг нь нотолсон албан ёсны бичиг баримт нь байгаа тохиолдолд Элчин сайдын яамны зүгээс урьдынхаас ч шуурхай үйлчилнэ. Манай Консулын газраас тусгай журам гаргаад ажиллаж байгаа.

-Ер нь танай яамнаас виз хүсэгчдийн тоонд өөрчлөлт орж байна уу?

-Онцын өөрчлөлт байхгүй ээ. Харин ч виз хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл Японд дөрөвдүгээр сард санхүүгийн жил эхэлж, оюутнуудын хичээл эхэлдэг. Тийм учраас Японд суралцагчид явдаг учраас ер нь гурав, дөрөвдүгээр сард олон хүн виз хүсдэг юм. Энэ үе нь таарчихлаа. Харин миний санааг зовоож байгаа нэг зүйл бий. Монголд аялал жуулчлалын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд Японоос Монголд ирэх жуулчдын тоо газар хөдлөлтөөс болоод багасах байх. Ийм гамшгийн үед гадагшаа аялж, жуулчлахыг японууд нэг их чухалчлахгүй.

-Жуулчдын урсгалаас өөрөөр ямар нэгэн өөрчлөлт гарах уу, манай хоёр улсын харилцаанд?

-Гамшгийн улмаас Японд онцгой нөхцөлд байдал үүссэн. Тэглээ гээд энэ нь манай хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй. Оюутнуудын тоо буурахгүй, худалдаа эдийн засгийн харилцаанд өөрчлөлт орохгүй. Харин Элчин сайдын яамнаас төлөвлөөд байсан соёлын арга хэмжээнүүд цуцлагдана.

-Жишээ нь, манай хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаатай болно, энэ гэрээндээ 2011 онд гарын үсэг зурна, Японы Ерөнхий сайд Монголд айлчилна гэж байсан?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчилж, хоёр орны хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа байгуулах болсон. Хоёр тал энэ чиглэлд сайн ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн судалгаа явуулж өнгөрсөн долоо хоногт дууссан. Дараагийн шат нь удахгүй эхэлнэ. Энэ нь иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулах хамтын ажиллагаа маань хэвийн үргэлжилж байна гэсэн үг. Харин ч ийм харилцаа тогтоох болсон шийдвэртээ улам бүр итгэлтэй боллоо. Яагаад гэвэл монголчууд маань халуун сэтгэлээр бидэнд тусаллаа, үүнд нь Японы ард түмэн ихэд талархаж байгаагаа манай яамны цахим шуудангаар илэрхийлж байна. Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнчлэн газар хөдлөлт болсноор манай хоёр орны харилцаа улам гүнзгийрлээ. Айлчлалын хувьд манай Ерөнхий сайдыг урьсан урилгыг би мэднэ. Гэхдээ Японд орон гэргүй хүмүүс олон болж, асар их хохирол гарсан учраас манай төр, засгийн удирдлагууд өнөө жилдээ гадаадад айлчлах уу, үгүй юү гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй юм.

-Бас Тавантолгойн тендерт Японы “Марубени”, “Мицуи бусан”, “Сүмитомо” зэрэг компаниуд орж байгаа. Тэдний тендерийн санал нь өөрчлөгдөхгүй биз дээ?

-Японд болсон газар хөдлөлт нь Тавантолгойн тендерт орж байгаа манай улсын компаниудад ямар нэгэн давуу болон сөрөг тал болохгүй гэж бодож байна. Саяын нэрлэдэг компаниуд бол Японых боловч, санхүүгийн чадавхи, нэр хүндээрээ дэлхийн компаниуд. Тийм учраас тэдний үйл ажиллагаа, санхүүгийн чадавхид газар хөдлөлтийн гамшиг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Манай улс бол байгальд хоргүй, байгальд ээлтэй хамгийн өндөр технологитой. Японд нүүрс шатаасан ч, төмөр боловсруулсан ч утаа гаргадаггүй. Байгальд ээлтэй ийм технологи ашиглах нь Монгол Улсад, монголчуудад л хэрэгтэй.

-Та их, бага олон удаагийн газар хөдлөлтийн тухай мэдэх байх. Ер нь энэ удаагийн газар хөдлөлтийн хохирлыг хэдий хугацаанд даван туулах бол?

-Миний бодлоор зургаа юм уу, хамгийн уртдаа 8-10 жил болох байх. 1995 оны Кобэгийн газар хөдлөлтийн хохирлыг давахад 2-3 жил зарцуулж байсан. Үүнээс 2-3 дахин урт хугацаа зарцуулах болов уу. Одоогоор дэд бүтцийн зарим бүтээн байгуулалт хэвийн болж л байна. Харин цунамигийн давалгаанаас хамгаалах даланг шинээр байгуулахад жаахан удна. Бас сэтгэлзүйн хохирлыг даван туулахад цаг хугацаа хэрэгтэй.

日本で公表されない気象庁の放射性物質拡散予測

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
日本で公表されない気象庁の放射性物質拡散予測
Зураг: Германы зарим вэб дээр 4 сарын 4-ны орой зүүн хойд буюу Фүкүшимагийн зүгээс Токио руу салхилах тул цацраг идэвхт бодистой агаараас зарим нь ирж магадгүй тухай мэдээлж байна.


 東京電力福島第一原子力発電所の事故で、気象庁が同原発から出た放射性物質の拡散予測を連日行っているにもかかわらず、政府が公開していないことが4 日、明らかになった。

 ドイツやノルウェーなど欧州の一部の国の気象機関は日本の気象庁などの観測データに基づいて独自に予測し、放射性物質が拡散する様子を連日、天気予報サ イトで公開している。日本政府が公開しないことについて内外の専門家からは批判が上がっており、政府の原発事故に関する情報開示の在り方が改めて問われて いる。

 気象庁の予測は、国際原子力機関(IAEA)の要請に基づくもの。国境を越える放射性物質汚染が心配されるときに、各国の気象機関が協力して拡散予測を 行う。

 同庁では、東日本大震災当日の3月11日から毎日1~2回、拡散予測を計算している。具体的には、IAEAから送られてきた放射性物質の放出開始時間や 継続期間、どれくらいの高さまで上ったかを、風向きや天候など同庁の観測データを加えた上で、スーパーコンピューターに入力し、放射性物質の飛ぶ方向や広 がりを予測している。

Товч орчуулга:
Японы Цаг уурын газар IAEA-ын шаардлагын дагуу 3 сарын 11-ээс хойш өдөрт 1-2 удаа цацраг идэвхт бодисын тархалтын талаар төсөөллөө боловсруулж байгаа мөртлөө Засгийн газар түүний үр дүнг нийтлээгүй байгаа нь тодорсон. Герман, Норвеги зэрэг европын зарим орнууд цацраг идэвхт бодис хэрхэн тархах магадлалтайг өдөр бүр цаг уурын вэб дээр нийтэлж байна.

低レベル汚染水、海へ放出=1万1500トン-高濃度水の保管先確保・東電

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн Бузу ба тэдний андууд Итако
 東京電力は5日、福島第1原発2号機タービン建屋にたまっている高濃度の放射能汚染水の貯蔵先を確保するため、集中廃棄物処理施設内などで貯蔵中の低レ ベル汚染水を海に放出した。計約1万1500トンを約5日間かけて放出する。
 原子炉等規制法に基づく応急措置。松本純一原子力・立地本部長代理は「人体に影響はないと考えられるが、誠に申し訳ない」と謝罪した。
 東電によると、放出される汚染水は集中廃棄物処理施設に貯蔵中の計約1万トンと5、6号機の「サブドレンピット」と呼ばれる施設にある地下水約1500 トン。放射能濃度は国が定める濃度限度の約100倍という。
 放出後に周辺海域の魚類や海草類を毎日食べ続けた場合、成人が受ける放射線量は年間約0.6ミリシーベルト。一般人が浴びてもよい人工放射線の年間1ミ リシーベルトや、自然界から受ける同2.4ミリシーベルトを下回るという。
 東電は、2号機タービン建屋地下の汚染水が、毎時1000ミリシーベルト以上と極めて高い放射線量だったため、保管先の選定を最優先した。復水器への移 動などに時間がかかることもあり、集中廃棄物処理施設への貯蔵を決めた。

(時事通信 2011年4月5日付)

Товч орчуулга:
Фүкүшимагийн АЦС-ын 2-р блокийн гаднах байшинд хуримтлагдаж буй маш өндөр хэмжээний цацраг идэвхт бодисоос бохирдсон усыг хадгалах зориулалтаар харьцангуй бага бохирдолтой усыг далай руу асгаж савыг суллуулах хэрэг гарсан. Нийт 11 мянга 500 тн бохирдсон усыг асгах болсон ба асгах ажил нь 5 хоногтойгоор явагдана.